Өөрийн онцлогтоо тааруулан зөөврийн компьютер сонгох нь

November 25, 2020

Өдөр тутмын байнгын хэрэглээ болох хичээл хийхэд эсвэл ажлаа хийх зөөврийн компьютер сонгохдоо өөрийн байнгын үндсэн хэрэглээндээ тохируулан зөв сонголтыг хийх нь маш чухал. Магадгүй та зөвхөн оффис программ дээр бичиг баримт боловсруулдаг бол танд хамгийн үнэтэй, супер үзүүлэлттэй компьютер шаардлагагүй. Бид танд шинэ зөөврийн компьютер авахад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Өөрийн хэрэгцээгээ тодорхойлох

Тоглоом тоглох, оффис программ дээр ажиллах, өрхийн хэрэгцээнд интернэт орчинд ажиллах, аль эсвэл бүр дүрслэл графикийн программууд дээр байнга ажиллах гэх зэрэг яг танд хэрэгтэй хэрэгцээгээ тодорхойлчихвол сонголт хийхэд илүү хялбар болно. Мэдээж үүнээс хамаараад таны хэрэгцээнд тохирох үзүүлэлт бүхий зөөврийн компьютер сонгох нь чухал.

Жишээ нь Та цахим спортоор хичээллэдэг бол GTX загварын график карттай , RAM- 8GB ба түүнээс дээш  байх шаардлагатай болно. Тэгэхээр танд   Gamer загварууд илүү тохирох болно.  Харин гэрээсээ ажиллах гэж буй бол багтаамж болон ажиллагаа сайн, цэнэгээ удаан барьдаг Lattitude загварынх гэх мэт.

2. Баталгаат нийлүүлэгчийг сонгох

Маш олон компани болон хувь хүмүүс зөөврийн компьютерыг нийлүүлж худалдаалж байгаа тул тэдний дундаас найдвартай, хариуцлагатайг сонгох төвөгтэй байдаг. Та компьютероо сонгон авах үедээ албан ёсны борлуулагчийн гэрчилгээ, засвар үйлчилгээний төв болон бараан дээрх шошгыг харж худалдаж авах нь зүйтэй. Энэ нь тухайн барааг хаанаас, хэзээ ирснийг танд гэрчлээд өгнө. Харин шошгогүй бүтээгдэхүүн худалдан авагчид итгэл төрүүлдэггүй.

3. Авч явахад хөнгөн байхыг нь бод

Сонголт хийхэд чухал бас нэг хүчин зүйл нь зөөвөрлөхөд хөнгөн авсаархан байх явдал. Гэхдээ энэ нь таны хэр их хөдөлгөөнтэй ашиглахаас хамаарна. Ингэхийн тулд дэлгэцийн хэмжээг зөв сонгох хэрэгтэй болно. Дэлгэцийн хэмжээнээс хамаарч жин, хэмжээ нь өөрчлөгдөнө гэсэн үг. Өдөр бүр гэр, ажил, сургууль гэрийн хооронд зөөвөрлөж явдаг хүнд бол дээд тал нь 14 инчийн дэлгэцтэй ultra book байхад тохиромжтой.

4. Хийц дизайн

Яг үнэндээ маш олон нэр төрлийн зөөврийн компьютерүүд байдаг боловч тэдний доторх эд ангиуд, программ хангамж нь бүгд л ойролцоо байдаг. Энэ тохиолдолд тантай байнга хамт байдаг, таны өдөр тутмын хэрэглээ гэдэг утгаараа та өөрийн таашаал, сонирхолд нийцүүлэх ганц зүйл бол хийц, дизайн, өнгө зэрэг үзүүлэлтүүд юм.

5. Техник хангамж/үзүүлэлт

Бид өөрийн хэрэгцээг тодорхойлоод баталгаат нийлүүлэгчээ сонгочихлоо. Мөн өөрт тааруулан авч явахад тохиромжтой хөнгөн бас гайхалтай дизайнтай зөөврийн компьютер авахаар төлөвлөсөн гэж бодъё. Гэхдээ ингээд бүх зүйл ОК гэсэн үг биш юм. Бид зөвхөн гадна талаас нь сонголтоо хийсэн. Харин одоо бидний хэрэгцээ шаардлагад нийцсэн техник хангамж болон программ хангамжийг зайлшгүй бодолцох ёстой юм.  Энэ нь таны компьютер нь таны ажлын ачааллыг асуудалгүй даах чадвартай, халахгүй, гацахгүй найдвартай байх ёстой. Иймээс өөрийн ажлын онцлогтоо тааруулан доор дурдсан техникийн үндсэн шинж чанаруудаас сонголт хийх хэрэгтэй

  • Хатуу дискийн зай
  • RAM
  • CPU давтамж
  • Видео карт
  • Янз бүрийн зориулалттай холбогч байгаа эсэх

Хатуу диск хэр хэмжээтэй байх ёстой вэ?

Энэ параметр нь дизайнер, гэрэл зурагчин, клип бүтээгч гэх мэт хүмүүст онцгой ач холбогдолтой юм. Хэрэв та ихэвчлэн оффисын баримт бичигтэй ажилладаг бол том хэмжээтэй хатуу дискийг шаардлагагүй гэж үзэхэд болно.  Хатуу дискийн зайг гурван ангилалд хувааж үзэхэд болно.

  • 0-256GB - баримт бичигтэй ажиллах.
  • 256-512GB - баримт бичигтэй ажиллах, зураг, видеог бага хэмжээгээр ажиллуулах, кино, хөгжим, компьютер тоглоом үзэх, хадгалах.
  • 512GB-с дээш - видео, фото зургийн нарийн төвөгтэй хэрэгсэл бүхий мэргэжлийн ажил. Кино, хөгжмийн хадгалалт ихээхэн хэмжээгээр хадгалагддаг. Тоглогчид, дизайнерууд, архитекторууд, хөгжмийн видео бүтээгчид, программистуудад тохиромжтой.

RAM бол оюун ухаан л гэсэн үг

RAM нь хатуу дискийн нэгэн адил чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь таны зөөврийн компьютер хэр зэрэг "хурдан" ажиллахаас хамаарна. Энд зөөврийн компьютерын "одоогийн агшинд" ашигладаг бүх мэдээллийг хадгалдаг. RAM их байх тусам хурдан ажиллана гэсэн үг.

Видео карт бол нүд

Видео карт нь графикийн чанарыг хариуцдаг. Хэрэв таны ажил зураг эсвэл видео боловсруулалттай холбоотой эсвэл зөөврийн компьютер дээр орчин үеийн эрэлт хэрэгцээтэй тоглоом тоглох гэж байгаа бол илүү хүчирхэг видео картыг сонгоорой гэж зөвлөе.

Нэмэлт төхөөрөмжийн оролт гаралтаа заавал тодорхойлоорой.

Та өөрийн зөөврийн компьютертоо ямар төрлийн холболтууд хийх шаардлагатайг бас тооцоолоорой. Хулгана, чихэвч, external HDD буюу нэмэлт хатуу диск гэх мэт хэчнээн төхөөрөмж танд байна? Бас та нэмэлт монитор ашиглах дуртай юу? Хэрвээ тийм бол зөөврийн компьютерынхоо оролт гаралтыг сайтар судлахаас гадна хэрвээ таны хэрэгцээг арай хангахгүй байвал нэмэлтээр Docking station авахыг зөвлөж байна.

Дээрх шаардлага шалгууруудыг үндэслэн таны мэргэжил, өдөр тутмын ажлын онцлогт тааруулсан доорх загварын зөөврийн компьютерыг санал болгож байна.

Нягтлан бодогч, санхүү, багш, эмч, сэтгүүлч

Dell Inspiron 3000 & 5000 загварууд

Dell Inspiron 2 in 1 загварууд

Маркетингийн менежер, төслийн менежер

Dell Latitude 3000 & 5000 загварууд

Архитектор, мэдээлэл технологийн мэргэжилтэн, статистикч

Dell Latitude 7000 загварууд

Dell Latitude 2 in 1 загварууд

Уул уурхайн инженер, барилгын инженер, геологич

Dell Latitude 7424 Rugged Extreme Laptop

Контент үйлдвэрлэгч, видео фото график дизайнер, дата аналист, видео тоглоом

Dell Mobile worsktation 5000 & 7000 загварууд

Dell G буюу gaming загварууд

Удирдлагын түвшин

Dell XPS загвар