Зайнаас ажиллагч байгууллага мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

November 25, 2020

Зайнаас буюу гэрээсээ ажиллах байгаа одоо үед бид нэн тэргүүнд кибер аюулгүй байдлыг маш сайн хангах шаардлагатай юм. Жишээ нь: 30 ажилтантай компанийн ажилтнууд бүгд гэрээсээ ажиллаж байгаа гэж үзье. Тэгвэл ажилтан тус бүр гэрийн буюу хамгаалалтгүй интернэт сүлжээнд нэвтэрдэг бол тэдний хувьд дотоод сүлжээ нь маш эрсдэлтэй гэсэн үг буюу хакеруудад мэдээллээ нээлттэй харах эрх өгч байгаа хэрэг юм. Тэгвэл байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах 7 түвшинтэй гэж үздэг. Энэ нь OSI буюу Олон улсын стандартын байгууллагаас тодорхойлсон стандарт түвшин юм. Эхний түвшин бол периметр аюулгүй байдал гадна орчны, физик халдлага аюулаас хамгаалах, төхөөрөмжийн холболт зэрэг шийдэл байдаг. 2 дахь түвшнээс эхлэн бидэнд хамгийн хэрэгцээтэй үндсэн буюу гэрээсээ ажиллаж буй үед хангах ёстой сүлжээ, эцсийн хэрэглэгчийн түвшин ордог. Аппликэйшн болон дата аюулгүй байдлын хувьд веб сайт болон аппликэйшн, олон тооны системтэй байгууллагуудын хувьд чухалд үзэх түвшин юм.

Гэрээсээ ажиллаж буй жижиг, дунд байгууллагуудын хувьд дээр дурдсанчлан 2 болон 3 түвшний аюулгүй байдлыг хангах шаардлага гарна. Үүнд 2 түвшний аюулгүй байдлыг хангах үндсэн бөгөөд чухал төхөөрөмж бол Firewall, 3 түвшний хувьд EndPoint хамгаалалтын шийдэл буюу та бидний сайн мэдэх anti-virus шийдлийн ахисан түвшний хувилбар юм.

Firewall

Энэхүү төхөөрөмж нь үндсэндээ байгууллагын танд сүлжээн дэх урсгалыг хянах, зохицуулахын зэрэгцээ сүлжээгээр ирэх халдлагуудаас хамгаалах үүрэгтэй юм. Тийм учраас нийтлэлийн эхэнд дурдсанчлан гэрээсээ ажиллаж байгаа олон янзын сүлжээнээс орж ирэх хандалтуудыг аюулгүй болгох нь чухал. Бид танд Дэлхийд тэргүүлэгчдийн нэг Fortinet компанийн Firewall төхөөрөмжийг санал болгож байна. Учир нь тус төхөөрөмжийн хувьд next generation буюу дараагийн үеийн хэмээн нэрлэгддэг, илүү ахисан түвшний халдлага, аюулаас  хамгаалахын зэрэгцээ үнийн хувьд хамгийн өрсөлдөхүйц юм. Үүнээс гадна ашиглах, суурилуулахад маш хялбар гэдгээрээ онцлог юм. Мөн maintenance болон саппортын үйлчилгээ илүү, ажиллагааны хувьд маш хурдан. Хамгийн гол VPN буюу алсаас, гэрээсээ ажиллаж буй ажилтнууд ямар ч аюулгүй байгууллагын дотоод сүлжээндээ хандах боломжийг олгоно. 

Та Fortinet Next Generation Firewall төхөөрөмжийг сонирхож буй бол энд дарна уу.

Endpoint Security

Гэрээсээ ажиллаж буй ажилтнуудын хувьд ажлын болон ажлын бус зориулалтаар олон веб сайтаар зочилж, и-мэйл хүлээн авдаг. Гэвч тэдгээрийн аль нэг нь халдагч этгээдийн и-мэйл байсан бөгөөд түүнээс болж ажилтны тань компьютер халдлагад өртвөл яах вэ? Ажлын бүтээмж, гүйцэтгэх буурахаас гадна ДАТАГАА алдах өндөр эрсдэл учирна. Сүүлийн үед Ransomware буюу өгөгдөл барьцаалах халдлага маш ихээр нэмэгдэж байна. Ийм учраас Endpoint буюу эцсийн хэрэглэгчийн аюулгүй байдлын шийдлийг ашиглах шаардлага тулгарна. Бид танд Дэлхийн Endpoint шийдлээр тэргүүлэгч Sophos компанийн шийдлийн санал болгож байна. Тус шийдлийн хувьд энгийн хамгаалалтын түвшнээс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан ахисан түвшний хамгаалалттай шийдэл юм. Үүнээс гадна ялгарах хамгийн том давуу тал бол ажиллагааны хувьд компьютерт хамгийн бага ачаалал үүсгэхээр хийгдсэн шийдэл юм. Учир нь зарим Endpoint шийдлийн хувьд компьютерыг хэт ачаалуулах, гацаах сул талуудтай байдаг.

Та Sophos Endpoint төхөөрөмжийг сонирхож буй бол энд дарна уу.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер