Remote office-ийн хамтын ажиллагааны төлбөртэй болон төлбөргүй программууд

November 25, 2020

2020 он гарснаар Дэлхий нийтэд аюулт цар тахал гарч улмаар хүмүүсийн амьдралын хэв маяг хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсан. Үүний нэг бол Remote working буюу алсаас, гэрээсээ ажиллах юм. Энэхүү ойлголт нь 2010 оноос хойш нэлээдгүй эрчимтэй гарч ирсэн ойлголт бөгөөд магадгүй 2020 оноос өмнө энэ нь зарим бизнесүүдэд холын ирээдүй мэт санагддаг байсан.

Байгууллагууд хэрхэн Remote ажиллаж байна вэ?

Байгууллагууд нэн тэргүүнд бизнесийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах шаардлагатай байгаа ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломжийг олгох компьютер болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдээр хангаж байна. Дараагаар нь хамгийн чухал хэсэг буюу гэр, гэрээсээ ажиллаж буй ажилтнуудын хувьд холбогдон ажиллах боломжтой систем, платформуудыг ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэгч компаниуд ч байгууллагуудад боломж олгон үйлчилгээ болон бүтээгдэхүүнээ үнэгүй эсвэл урамшуулалтайгаар ашиглуулах болсон. Тэдгээрээс онцлох буюу та бидний өдөр тутмын ажлын хэрэглээнд байх программыг нийлүүлэгч Microsoft компани юм.

Тус компанийн хувьд та бидний сайн мэдэх Office 365 багц шийдэл нь өдгөө гэрээсээ ажиллах хэв маягт илүү тохирсон багц байдлаар өөрчлөгдөн Microsoft 365 болсон.

Тус шийдлийг ашиглан хэрхэн гэрээсээ үр дүнтэй ажиллах вэ?

Энэ асуулт магадгүй гэрээсээ ажиллах боломжийг ажилтнууддаа олгож буй байгууллага бүр асуудаг. Microsoft 365 шийдлийн дээрх 3 багцын хувьд бүгд клауд үйлчилгээг санал болгодог буюу энэ нь гэрээсээ ажиллахад хамгийн чухал. Мөн basic буюу хамгийн багцын хувьд л гэхэд хамгийн түрүүнд байгууллагын гол харилцаа холбооны шийдлүүдийг (Teams, OneDrive, SharePoint) клауд байдлаар өөртөө багтаасан байгаа нь гэрээсээ ажиллахаар төлөвлөж буй, эхэлж буй байгууллагын хувьд хамгийн зөв сонголт юм.

Хэрвээ та Microsoft 365 болон бусад гэрээ ажиллах боломжийг олгох шийдлүүдийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. Мөн боловсролын байгууллагуудын хувьд тус шийдлийн та тодорхой шийдлүүдийг бүрэн үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Үнэгүй ашиглах боломжтой шийдлүүдийн жагсаалтыг эндээс хараарай. Та тус шийдлийн Business Basic багцыг 1 сарын хугацаанд мөн үнэгүй ашиглах боломжтой.

Үнэгүй ашиглах боломжтой харилцаа холбооны өөр ямар шийдлүүд байдаг вэ?  

Та бидний сайн мэдэх Facebook болон Google компаниуд  байгууллагын харилцаа холбооны хэрэгслүүдээ үнэгүй ашиглах боломжуудыг олгож байна. Гэхдээ Microsoft 365-тай харьцуулахад бүх боломжуудыг клауд буюу онлайн горимд л зөвхөн ашиглах боломжтой.

Facebook workplace

Facebook-г та яг ажлынхаа дотоод систем шиг ашиглах боломжтой. Харагдац болон ажиллагааны хувьд яг л энгийн Facebook шиг боловч мэдээллийн нууцлал, байгууллагад олгох боломжуудаараа давамгай шийдэл юм. Хэрвээ та гэрээсээ ажиллахдаа ажилтнууддаа Facebook group-р дамжуулан мэдээлэл хүргэж байгаа бол яг одоо facebook workplace-г ашиглахыг санал болгож байна.

Тус шийдлийн хувьд үнэгүй болон үнэтэй хувилбарууд байдаг бөгөөд аюулгүй байдал, storage, хүмүүсийн тооноос хамааран 1 хүнд дунджаар сард 5-8ам.доллар байдаг.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Google workspace

Мөн Microsoft 365-тай ижил боловсролын байгууллагууд бүрэн үнэгүй ашиглах боломжтой. Тус шийдлийн хувьд Microsoft 365-тай адил клауд оффисын программ, и-мэйл, чатын платформ, аюулгүй байдлын шийдэл, дундын файл хадгалах шийдэл багтдаг. Та тус шийдлийн хувьд тодорхой хэсгүүдийг нь л үнэгүй ашиглаж болох бөгөөд багцаар нь үнэтэй ашиглах буюу сард 1 хүний 6-18 ам.доллар байдаг.

Та энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер