Dell HCI: Байгууллагын МТ дэд бүтцийн шинэчлэлт 

January 26, 2022

Өнөө үед байгууллагууд чадварлаг ажилтнаас гадна чадварлаг систем, программуудыг мөн чухалчлан авч үздэг болсон. Мэдээж хэрэг тэдгээрийг ажиллуулах хүчирхэг мэдээллийн технологийн дэд бүтцийг зохион байгуулж ажиллуулах шаардлага гарах бөгөөд тогтмол санхүүгийн зардал, үйл ажиллагааны төвөгшил, хүндрэлтэй байдал гардаг. Түүнчлэн сервер болон хадгалалтын (storage) хувьд хүндрэл гарах, клауд орчинд ажиллаж чадахгүй байх зэрэг хүндрэл гардаг. Иймд энэ асуудлыг шийдэх, мөн байгууллагын хэрэглээ хэчнээн өргөжсөн асуудалгүй ажиллах боломжийг олгох шийдэл бол HCI юм. Товчхондоо HCI шийдэл нь байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцийн хэт нүсэр бөгөөд төвөгтэй ажиллагааг маш хялбараар зохион байгуулж хурдтай, найдвартай ажиллах боломжийг олгодог. Тэгвэл HCI шийдлийн төрөл тэргүүлэгч Dell компанийн HCI-н талаар танилцуулъя.  

Dell HCI шийдэл нь SSD хадгалах төхөөрөмж бүхий x86 серверт суурилан ажилладаг бөгөөд та заавал хадгалах болон хяналтын төхөөрөмж, Fiber-channel сүлжээг худалдан авах шаардлагагүй бөгөөд зөвхөн x86 серверийг худалдан авснаар ашиглах боломжтой тул HCI нь хөрөнгийн зарцуулалтыг тань мэдэгдэхүйц бууруулна. Мөн ганцхан серверт бүгдийг төвлөрүүлснээр үйл ажиллагааг маш хялбарчилж, давтагддаг ажлуудын зарцуулах цагийг багасгадаг. Аппликэйшний бодлогод нийцүүлсэн тохируулга нь LUN, Volume зэрэг төвөгтэй бүтцийг ашиглах шаардлагыг арилгадаг бөгөөд x86 сервертээ хэвтээ болон хөндлөн чиглэлд төхөөрөмж нэмэх байдлаар тасралтгүй өргөтгөл хийх боломжтой.  HCI-ийн тусламжтайгаар байгууллагууд бага зардлаар public cloud-с илүү хяналт сайтай, өндөр хамгаалалт бүхий cloud-like дэд бүтцийг on premises суулгах боломжтой юм.  

Орчин үед байгууллагуудын хувьд software-defined буюу программ хангамжид суурилсан байх нь түгээмэл болсон бөгөөд Dell HCI шийдэл түүнд яг тохирсон шийдэл юм. VMware Digital Foundation-ийн угсрагддаг блок болох VMware vSAN нь Dell HCI-д зориулагдсан цорын ганц vSphere-native программ хангамж юм. vSAN нь тасралтгүй үйл ажиллагаа болон all-flash гүйцэтгэл бүхий орчин үеийн дата төв рүү хялбар шилжихэд хэрэглэгчдэд тусалдаг.  

IT Central Station-с гаргасан судалгаанд санхүү, эрүүл мэнд болон хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашигладаг байна. Мөн IDC-с гаргасан 2018 оны судалгаанд Dell EMC хэрэглэгчдийн хувьд HCI шийдэл ашиглахаас өмнөх болон дараах 5 жилийн зардлуудыг харьцуулахад 52%-иар бууруулдаг гэж гаргасан.   

 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер