Дижитал сургууль болоход нөхцөл байдлаа үнэлэх нь

September 25, 2020

21-р зуун бол мэдээллийн эрин зуун хэмээн нэрлэгдэж мэдээллийн технологийн хөгжил жилээр биш өдрөөр өөрчлөгдөн шинэчлэгдсэн. Харин 2020 он бидэнд энэ хөгжлийг мэдэрч, шинэ технологиудыг амьдралдаа, ажилдаа, хэв маягтаа тохируулан ашиглах шаардлагатай гэдгийг ойлгууллаа. Учир нь цар тахлаас хамааран бид онлайнаар дэлгүүр хэсэж, гэрээсээ ажиллаж, олон нийтийн үйл ажиллагаа болон тэмдэглэлт өдрүүдийг virtual байдлаар хүлээн авах, тэмдэглэхийг илүүд үзэх болсон. Үүнийг бид товчхондоо Дижитал Шилжилт, түүний нэг хэсэг гэж ойлгож болох бөгөөд тэрхүү шилжилтийг богино хугацаанд хийх шаардлага тулгарсан салбар бол БОЛОВСРОЛЫН салбар болсон. Дэлхийн хэмжээнд цар тахалтай холбоотойгоор 186 орны 1.2 тэрбум орчим хүүхдүүдийн хичээл зогссон. Үүнтэй холбоотойгоор 2025 он гэхэд онлайн боловсролд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 350 тэрбум доллар болно гэж таамагласан бол 2019 оны байдлаар дөнгөж 18.66 тэрбум доллар байв. /эх сурвалж /Тэгвэл бид Дижитал сургуультай болоход бэлэн үү?

1. Суралцагч, сурагч тал бэлэн үү?

2020 оны 06 сарын 30-ны байдлаар гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны 2020 оны хагас жилийн байдлаар салбарын үзүүлэлтүүдийг харуулсан тайлангаас харвал үүрэн холбооны интернэтийн хэрэглэгчийн тоо давтагдсан байдлаар 3,2 сая орчим /эх сурвалж/  гэж тодорхойлсон бол 2019 оны байдлаар улсын хэмжээнд давтагдсан тоогоор 5.4сая орчим хэрэглэгч өдөр интернэтийн байнгын хэрэглэгчид гэж тодорхойлогдсон. /эх сурвалж/

Харин ухаалаг утас хэрэглэгчдийн тоо давтагдсан тоогоор 3,2 сая, 2019 оны байдлаар 1,000 хүнд ногдох компьютерын тоо 208 хэмээн тодорхойлогдсон байна. Тэгвэл эдгээрээс харгалзан үзвэл хүлээн авагч тал буюу сурагч, суралцагчийн хувьд тодорхой хэмжээнд Дижитал сургуулийн үйл ажиллагааг хүлээн авах, дэмжин ажиллахад бэлэн гэж дүгнэж болно.

2. Сургууль тань бэлэн үү?

Цар тахлын цаг үетэй холбоотой сургуулиудын хувьд тодорхой хэмжээнд онлайн сургалтын горимд шилжсэн. Zoom, Skype, Google Classroom, MS Teams, Seesaw, Khan Academy, Mathletics, Moodle гэх мэт онлайн платформуудаар дамжуулан сургалтын хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсэн. Гэвч сургуулиуд онлайн сургалтын арга барилаа цаашид хөгжүүлж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бол багш, ажилтнуудын технологийн хүртээмж, мэдлэг болон сургуулийн дотоод дэд бүтцийн төхөөрөмж, харилцаа холбоо, сургалтын платформ, системүүдийг ашигладаг байх шаардлагатай юм. Учир нь сургуулийн хувьд мэдээллийн сан, сургалтын хөтөлбөр, бусад үйл ажиллагаануудтай холбоотой файлуудаа хадгалах өгөгдлийн сан болон storage, тэрхүү санд байгаа мэдээллийг хаанаас ч хүссэн үедээ сурагч, багш ажилтнууд хүлээн авдаг, харах боломжийг олгох сервер, свитч болон сүлжээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах firewall болон бусад төхөөрөмжүүд хангалттай түвшинд байх шаардлагатай. Үүнээс гадна онлайн болон суурин байдлаар ашиглаж болох судалгаа, шинжилгээ анализ болон өгөгдлийн шийдэл платформуудыг ашиглах боломжтой. Ингэснээр үндсэн ажлаас бусад судалгаа, шинжилгээ хийх, үйл ажиллагааны анализ болон өгөгдөл суурилсан шийдвэр гаргах боломж бүрдэж жинхэнэ утгаараа Дижитал шилжилтийг нэвтрүүлсэн Дижитал Сургууль болох болно.

Хэрвээ та дээр дурдсан шийдэл, төхөөрөмжүүдийг сонирхож байвал доорх хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, нэг дороос цогц байдлаар шилжилтийг хийгээрэй.

https://www.itzone.mn/page/sfh

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер