Массачусетсын Ерөнхий эмнэлгийн аюулгүй байдлаа нэмэгдүүлж, үйл ажиллагааны чанараа нэмэгдүүлэв

September 24, 2020

Эмнэлгийн хувьд аюулгүй байдал гэдэг маш чухал. Мөн үүний зэрэгцээ дотоод хяналт, хязгаарлалт, дүрэм журам зэрэг олон зохицуулалттай байдаг бөгөөд эдгээрийн хяналтыг байнга тавина гэдэг хүндрэлтэй юм. Тэгвэл АНУ Массачусетс мужийн ерөнхий эмнэлэг MGH энэ асуудлын технологийн шийдлийн тусламжтай даван гарсан.

Нөхцөл байдал ямар байв?

MGH нь нийт 17 акр талбай бүхий кампус, зэргэлдээ буюу нийлсэн 29 барилга болон дан 14 барилгатай маш том эмнэлэг юм. Мөн үндсэн кампусаас гадна 130 гаруй байгууламж, 30,000 гаруй ажилтнуудтай ба өдөр бүр дунджаар 60,000 орчим хүн үйлчлүүлдэг, бараг л жижиг хот гэж хэлж болно.

Мэдээж хэрэг энэ маш том эмнэлгийн хувьд аюулгүй байдал, үйл ажиллагааны хувьд хүндрэл ихтэй ба жилд эмнэлгийн аюулгүй байдлын диспетчер 315,000 гаруй дуудлага хүлээн авдаг. Үндсэн кампуст 1,000 гаруй камертай бөгөөд нийт байгууллагын сүлжээнд холбогдсон камерын тоо 13,000 ширхэг. Тэр олон камерын зорилго бол аюулгүй байдлыг сахих, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх байдаг тул видео менежментийн системээ илүү үр дүнтэй болгохыг зорилго тавин шинэчилсэн боловч олон цагийн бичлэг дээр суурилан шинжилгээ хийх, түүнийгээ ашиглан шийдвэр гаргалтуудаа дэмжиж хараахан чадахгүй байв.

Хэрхэн шийдсэн бэ?

MGH нь дахин судалгаа хийсний үр дүнд 2 төрлийн шийдлийг хослуулан хэрэглэхээр болов. VMS буюу видео удирдлагын шийдлээр Milestone XProtect шийдлийг, их хэмжээний видео дүрс дээрх шинжилгээ болон хайлт хийхэд туслах Briefcam шийдлийг сонгов.

Briefcam Video Synopsis шийдлийн тусламжтай MGH нь олон цагийн бичлэгт хэдхэн минутын дотор шинжилгээ хийх боломжийг олгон зөвшөөрөлгүй хүмүүс эмнэлгийн тусгай бүсэд нэвтэрсэн эсэх болон эмнэлгийн орчин тойронд байгаа тээврийн хэрэгслүүдийг таних гэх мэт үйл ажиллагааны төвөгтэй хэмээгддэг асуудлуудыг шийдэж эхэлсэн байна.

Тус эмнэлгийн хувьд хүмүүс, тээврийн хэрэгсэл болон түүний өнгө, хэмжээ, явдаг зам, шинж байдал зэргийг тодорхойлж чаддаг болсон. Ингэснээр хэрэглэгчийн профайлын мэдээллийн баяжуулж, оновчтой шийдвэр болон төлөвлөлтүүдийг гаргахад тус болсон.

Одоогийн байдлаар тэд эмнэлгийн ажилтнууд дотоод журмаа хэр мөрдөж байгаа дээр буюу кодын дагуу хувцас хэрэглэлээ зөв өмссөн байгаа болон ариутгалын үйл ажиллагаа тогтмол зөв хийж байгаа зэрэг дээр анализ хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Үр дүнд нь тэд:

  1. Briefcam нь тэдний ашигладаг Milestone VMS-тэй нэгдсэн ажилласан бөгөөд хяналт удирдлагын функц МАШ ХЯЛБАР болсон.
  2. Олон цагийн бичлэг дээр богино хугацаанд шинжилгээ хийн хэрэгтэй үр дүнгээ маш хурдан гарган авч чаддаг болсон тул үйл ажиллагааны ҮР АШИГ нэмэгдсэн.
  3. Эмнэлгээр үйлчлүүлж буй болон орж ирсэн хүмүүстэй холбоотой зөрчлүүд ихээхэн гардаг байсан бөгөөд одоо тэд ямарваа нэг зөрчил, алдаа илэрсэн үед ухаалаг анализын тусламжтай цаг алдалгүй илрүүлж зохих арга хэмжээг авч чаддаг болсон ба ИЛҮҮ АЮУЛГҮЙ болжээ.
  4. MGH-н хувьд кампус дотроо жижиг музей ажиллуулдаг. Гэвч өмнө хэчнээн хүмүүс үйлчлүүлж байгаа дээр анализ хийхэд хүндрэлтэй байв. Харин одоо тэд өдөр тутам хэчнээн хүмүүс үйлчлүүлж, аль үзмэрүүд хамгийн их үзэгдэж, тэдэнтэй холбоотой үйл ажиллагааны хэрэгцээг тооцоолоход маш хялбар болсон.

Хэрвээ та нийтлэлд дурдагдсан шийдлүүдийг сонирхож байгаа бол доорх хуудсаар орон илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер