Milestone XProtect: Түргэн хоолны салбарт шинэ стандарт тогтоов

September 22, 2020

Шинэ Зеландын Restaurant Brand бол та бидний сайн мэдэх Starbucks, KFC, Pizzahut, Carl’s Jr гэх мэт түргэн хоол болон кофены Дэлхийд тэргүүлэгч компаниудыг эх орондоо оруулж ирсэн компани юм. Тус компанийн хувьд 180 гаруй салбар, 4,000 гаруй ажилтнуудынхаа тусламжтай өдөр бүр 60,000 орчим хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хүрч ажилладаг. Мэдээж хэрэг тэр олон дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдлаас эхлээд ажилтнуудаа хянах зэрэг нь хүндрэлтэй асуудал байсан. Үүнээс гадна тэд технологийн дэвшил ашиглан хэд хэдэн асуудлаа шийдэх зорилго тавьсан. Үүнд:

  1. Үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэх
  2. Ажилтнуудын аюулгүй байдлыг хангах
  3. Чанарын баталгааг нэмэгдүүлэх
  4. Хулгайн аюулаас урьдчилан сэргийлэх

“Тэд Milestone XProtect-г сонгосон.”

Ийнхүү тэд олон шийдэл, брэндүүд дундаас судалгаа хийн Milestone XProtect шийдлийг сонгосон. Нийт 1,300 гаруй Axis брэндийн камер болон Milestone XProtect-н XProtect Corporate, Smart client болон Milestone Mobile-г сонгон ашиглаж дээрх асуудлуудаа шийдсэн. Тэд:

  1. XProtect Smart Client-н тусламжтай оргил цагуудад салбарын үйл ажиллагаа, гүйцэтгэл хэрхэн байгааг хянаж хэчнээн үйлчлүүлэгч байгааг, нэг ажилтан хэчнээн үйлчлүүлэгчидтэй ажиллаж байгаа зэрэг болон зарцуулж буй хугацаа зэрэг үзүүлэлтүүдээ бодитоор хянах боломжтой болж үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдсэн.
  2. Milestone Mobile-н тусламжтай IT менежер болон аюулгүй байдлын ажилтнууд хоногийн 24 цаг ажилтнуудынхаа аюулгүй байдлыг бүрэн хянах, хангахын зэрэгцээ аюулд өртвөл хариу арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн.
  3.  XProtect Smart Client-н тусламжтай хоолнууд стандартын дагуу бэлтгэгдэж, хүргэгдэж байгаа эсэхийг хянах, харах боломж бүрдэж чанарын баталгааг нэмэгдүүлсэн.
  4. Мөн Milestone нь хулгайч болон дүрэм зөрчигч ажилтнуудыг цаг алдалгүй олж илрүүлэх боломжийг бүрдүүлж хулгайн аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой болсон.

Restaurant Brand компанийн IT менежер Geoff Holten хэлэхдээ “Milestone-н шийдэл бидний өдөр тутмын үйл ажиллагааг маш хялбар болгосон. Өмнө бид өдөр тутам нэг эсвэл 2 салбараар заавал орох шаардлага гардаг байсан бол одоо XProtect Smart Client-н интерфейсийн тусламжтай салбаруудаа бүхэлд нь алсаас хянах боломжтой болсон. Мөн бид Pizza hut болон KFC салбаруудаа хянаж хоолнууд франчайзингийн  болон эрүүл ахуйн стандартын дагуу байгаа эсэхийг хянах боломжтой болсон. ” гэжээ.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер