Брэндийн түүх: Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийн зах зээлд тэргүүлэгч Fortinet

September 21, 2020

Мэдээллийн эрин зуун, аж үйлдвэрийн 4.0 хувьсгал цаашлаад 5.0 хувьсгал гэх мэт технологийн үсрэнгүй хөгжил, асар их мэдээллийн давлагааны эрин үед бид амьдарч байна. Энэхүү түүхэн үед бидэнд мэдээлэл болон технологийг ашиглахаас нэгэн маш том бөгөөд чухал хэрэгцээ үүсэн гарч ирсэн нь КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ билээ.

Энэ нэн чухал хэрэгцээг цогц хийгээд найдвартай хангах зорилгоор Fortinet компани АНУ-д үүсгэн байгуулагдсан. Тус компанийг үүсгэн байгуулагч Stanford их сургуулийн төгсөгч Ken Xie нь Unified Threat Management (UTM) буюу халдлагын эсрэг нэгдсэн удирдлага гэсэн ойлголтыг тухайн үед аюулгүй байдлын зах зээлд анх гарган ирж, анхдагч төхөөрөмжүүдийг зохион бүтээж, үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Тэр ч утгаараа Fortinet компани нь өнөөдрийг хүртэл UTM зах зээлд дэлхийд тэргүүлэгч хэвээр байна (Leaders in Magic Quadrant, Gartner). Тэд 2002 онд анхны анти-вирус, анти-спам Fortigate галт ханыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байсан өдгөө аюулгүй байдлын 49 бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхий дахинаа нийлүүлж байна.

Та бүхэнд Fortinet компанийн талаар 10 онцлох мэдээллийг танилцуулъя. Үүнд:

  1. Fortinet компани нь анх 2009 онд IPO хийж нээлттэй компани болсон. (NASDAQ: FTNT)
  2. Тус компанийн оффис АНУ-н Калифорний мужийн Саннивэйлд байрладаг.
  3. Нийт +465,000 хэрэглэгч, 7,800 гаруй, ажилтан албан хаагчтай.
  4. Тус компани Дэлхийн зах зээлд тэргүүлэгч компаниудыг жил бүр тодруулдаг Гартнер компанийн шидэт квадратад 2019 онд “Network Firewall”, “WAN Edge Infrastructure”, Wired and Wireless Lan Access Infrastructure”, “Web Application Firewall” зэрэг төрлүүдэд Тэргүүлэгчээр эрэмбэлэгдсэн.
  5. IDC-с гаргасан судалгаанд 2019 онд тэд Дэлхийн нийт Firewall, UTM төхөөрөмжийн 30%-г нийлүүлсэн гэж судлагдсан байна.
  6. US patent Office-н судалгаанд Fortinet компани сүлжээний аюулгүй байдлын зах зээл №1 бүтээлч компаниар шалгарсан. Учир нь тэд АНУ-д 645 патент, Дэлхийн хэмжээнд нийт 37 патентын эзэн болсон бөгөөд 2 эрэмбэлэгдэж буй компаниасаа даруй 400 патентаар илүүрхсэн.
  7. Fortinet компани нь Дэлхийн хэмжээнд NSE буюу Сүлжээний аюулгүй байдлын экспертийн нийт 8 зэргийг олгох сургалт, үнэлгээний программыг хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар нийт 82 оронд 318 академиар тус программаа явуулдаг бөгөөд нийт +470,000 NSE сертификат олгосон байна.
  8. Тэд Covid-19 цар тахлын үеэр нийгмийн хариуцлагын үүднээс алсын зайнаас буюу гэрээсээ ажиллах уриалгыг дэмжин, аюулгүй ажиллагааг бий болгоход туслах Fortitoken mobile, Fortigate Virtual Appliance VM02 зэрэг бүтээгдэхүүнүүдээ ҮНЭГҮЙ 2 сар ашиглах боломжийг санал болгож байсан.
  9. 2019 онд тус компанийн SD-Wan болон NGFirewall нь NSS labs-н тестээр 9 онооноос 9 авч Дэлхийн шилдэг гэдгээ баталсан.
  10. Хэрвээ танд сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын байгууллагын цогц шийдэл, төхөөрөмж хэрэгтэй бол тэдгээрийг бүгдийг нь Fortinet компани бүрэн хангах боломжтой бөгөөд нэмэлтээр аюулгүй байдлаа цогцоор нь хянах, удирдах боломжийг олгох болно.

Та Fortinet компанийн аюулгүй байдлын шийдлийн талаар сонирхож буй бол доор байрлах холбооснуудаар орон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Fortinet Web Application Firewall - https://www.itzone.mn/page/web-application-firewall

Fortinet Next Generation Firewall - https://www.itzone.mn/page/fortigate-ngfw

Fortinet Secure Email Gateway - https://www.itzone.mn/page/fortinet-secure-email-gateway

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер