Дижитал сургуулийн хүрээнд ашиглаж болох үнэ(гүй) цэнтэй шийдлүүд

September 21, 2020

Дижитал сургууль болно гэдэг нь Дижитал төхөөрөмжүүдийг ашиглахаас гадна олон тооны процессыг хөнгөвчлөх программ, шийдлүүдийг ашиглах нь дамжиггүй. Энэхүү нийтлэлээрээ бид танд ашиглах боломжтой гэхээсээ илүүтэй, ашиглахад хялбар бөгөөд ҮНЭ ЦЭНЭЭ хамгийн их өгөх ҮНЭГҮЙ ашиглах боломжтой шийдлүүдийг танилцуулах болно. Учир нь технологийн компаниудын хувьд ашгийн төлөө ажилладаг боловч боловсролын салбарт хамгийн том хөрөнгө оруулалт оруулж, боломжийг олгодог гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

1. Microsoft 365 Education

Энэхүү шийдлийн талаар танд тайлбарлах нь илүүц болов уу. Учир нь та бидний компьютерын хэрэглээтэй салшгүй холбоо бүхий программын багц шийдэл билээ. Мөн тус Майкрософт компани болон Ай Ти Зон компанийн зүгээс Дижитал сургууль болохоор зэхэж буй та бүхэнд зориулан үндсэн программын болон бусад программын хамтаар ҮНЭГҮЙ ашиглах боломжийг олгож байна. Та бидний дунд нийтлэг ашиглах хандлага болох crack ашигладаг. Энэ нь баталгаагүй бас хууль зөрчсөн гэж болох шийдэл юм. Иймд хэрвээ та боловсролын байгууллагын ажилтан эсвэл суралцагч бол танд баталгаатай албан ёсны бүтээгдэхүүнүүдийг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдэж байна.  Үүнд: MS Word, Excel, PowerPoint, OneNote, Publisher, Access болон MS Teams, Outlook гэх мэт шийдлүүдийг ашиглах боломжтой юм.

2. Tableau Academic

BI буюу таны өгөгдөл, тайланг real-time дүрслэн харуулах боломжийг олгох шийдлийг зах зээлд тэргүүлэгч болох Tableau BI мөн боловсролын байгууллагад ажилладаг эсвэл суралцдаг танд зориулан таны судалгаа, шинжилгээг бодит болгоход туслах зорилгоор өөрсдийн шийдлээ ҮНЭ төлбөргүй болгож байна. Tableau-н зүгээс Tableau Desktop, Tableau Prep шийдлүүдийг ашиглаж болох бөгөөд та өөрийн судалгаа, шинжилгээндээ ашиглахаас гадна ирээдүйд хамгийн эрэлттэй болно хэмээн нэрлэгдэж байгаа ДАТА АНАЛИТИК-н ур чадварыг эзэмшихэд тус болох болно.

3. Moodle

Дэлхийн хамгийн алдартай, нийтлэг ашигладаг Дижитал сургуулийн платформ болох Moodle-г мөн ашиглах, цаашлаад бидний санал болгож буй шийдлүүдтэй хамт, нэгтгэн ашиглах боломжтой. Тус платформын хувьд банкны үндсэн систем гэдэгтэй ижил сургуулийн хүрээнд үндсэн систем болгон ашиглах шийдэл бөгөөд багш, суралцагч, эцэг эх, удирдлагуудын хоорондын харилцааг бүрэн зохицуулах, сургалтын орчин, хөтөлбөрийг бүрэн Дижитал болгох шийдэл юм.

Таны Дижитал сургуулийг бүтээн байгуулах аяллыг тань дэмжих зорилгоор Ай Ти Зон компаниас та бүхэнд “Дижитал Сургуулийн Шийдэл”-г санал болгож байна. Та доорх холбоосноос дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Таны Дижитал Аяллын Итгэлт Түнш” Ай Ти Зон компани