Aruba Instant On шийдэлтэй холбоотой түгээмэл асуултуудын хариулт

August 10, 2020

Асуулт 1: Aruba Instant On гэж юу вэ?

Х: Instant On нь Гартнерын Wireless Access Point шийдлийн төрөлд манлайлагч Aruba компанийн Wi-Fi сүлжээний шийдэл юм. Access Point буюу утастай интернэтийг Wi-Fi сүлжээ болгон цацах зориулалт бүхий уг шийдэл нь танд дараах онцлог, давуу талыг олгоно.

  • Таны авч буй интернэт үйлчилгээний хурдыг 100% бүрэн мэдрүүлнэ.
  • Хамгаалалтын функцийг дотроо агуулсан байдаг тул санаа амар, аюулгүй интернэт ашиглах боломжийг олгоно.
  • Интернэт урсгалаа өөрөө тохируулж, хянах боломжтой хялбар шийдэл.
  • Нэгэн зэрэг 50-100 төхөөрөмж холбогдох боломжтой.

Асуулт 2: Aruba Instant On төхөөрөмжийг хаана ашиглахад тохиромжтой вэ?

Х: Уг төхөөрөмжийг нэг дор 50-100 хүртэлх төхөөрөмжийг (утас, компьютер гэх мэт) Wi-Fi сүлжээнд холбон ашиглах хэрэгцээ бүхий худалдаа, үйлчилгээний газар, оффист ашиглахад илүү тохиромжтой. Жишээлбэл:

  • Кофе шоп
  • Ресторан
  • Оффис болон Co-working төвүүд
  • Эмнэлэг
  • Зочид буудал
  • Дэлгүүр
  • Гэр оффис гэх мэт.      

Aruba Instant On access point төхөөрөмжийг ашигласнаар Та үйл ажиллагаа явуулж буй бүх талбайгаа хамрах гайхалтай хурдтай Wi-Fi сүлжээтэй болохоос гадна, байгууллагын тань интернэт сүлжээнд олон тооны төхөөрөмж холбогдсон ч та чухал систем, аппликэйшнүүдээ (POS систем гэх мэт) гацалтгүй ажиллуулах боломжтой болох юм.

Сайн Wi-Fi-тай байснаар та ажилтнууддаа: тасралтгүй бүтээмжтэй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх бол үйлчлүүлэгчдэдээ: илүү сайхан уур амьсгал, тав тухыг олгох болно. Үүний үр дүнд ажилтнуудын тань бүтээмж өсөж, үйлчлүүлэгчид тань танайд илүү үнэнч байж, илүү их цагийг өнгөрүүлнэ. Нэг сумаар 2 туулай буудна л гэсэн үг.

Асуулт 3: Aruba Instant On-ийг ашиглахад тусдаа интернэт үйлчилгээтэй байх хэрэгтэй юу?

Х: Тийм ээ. Та Instant On төхөөрөмжийг дамжуулагч гэж ойлгох болох юм. Instant On нь таны одоо ашиглаж буй интернэт үйлчилгээг илүү аюулгүйгээр, илүү өргөн талбайд, жигд тархалттайгаар, илүү хурдтайгаар танд хүргэх болно.

Асуулт 4: Aruba Instant On-ийг хэрхэн тохируулах вэ?

Х: Та 3-хан алхмаар сүлжээний төхөөрөмжөө өөрөө тохируулах боломжтой. Ингэхийн тулд танд Android эсвэл iOS үйлдлийн систем бүхий ухаалаг төхөөрөмж (ухаалаг утас, таблет) хэрэгтэй.

  1. Instant On төхөөрөмжөө асаах
  2. Ухаалаг төхөөрөмж (ухаалаг утас, таблет) дээрээ Instant On аппликэйшн суулгах
  3. Аппликэйшн дээрээ зааврын дагуу сүлжээний тохируулга хийгээд л боллоо.

Та заавал мэргэжлийн инженерээс тусламж авах шаардлагагүй бөгөөд нэг удаа ингэж тохируулсан байхад онцын шаардлагагүй л бол дахин тохируулга хийх шаардлагагүй.

*Та хүсвэл компьютероор ч мөн тохируулга хийх боломжтой. Хэрэв компьютер ашиглан сүлжээгээ тохируулах бол дараах холбоосыг ашиглаарай. https://portal.ArubaInstantOn.com

Танд Aruba Instant On шийдлийн талаар зөвлөгөө авах, нэмж тодруулах зүйлс байгаа бол дараах хаягаар холбогдоорой.

Утас:  8810-8341, 7731- 2424 |  Имэйл: crm@itzone.mn

Танд илүү АЮУЛГҮЙ, ХУРДТАЙ интернэт сүлжээний шийдлийг хүргэхдээ бид баяртай байх болно.

ITZONE

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.