Wi-Fi сүлжээ цацагч төхөөрөмжийг хэрхэн сонгох вэ?

August 05, 2020

Танай Wi-Fi-ийн хурд байгууллагын тань имижийг давхар илэрхийлж байдаг болсон өнөө цагт олон хүн ашиглахаар гацаж, унтардаг, удаан, хамгийн гол нь аюулгүй байдлын хувьд ямар ч хамгаалалтгүй Wi-Fi-тай байсаар байгаа юм биш биз? Хэрэв тийм бол танд Wi-Fi сүлжээ цацагч буюу access point ашиглахыг зөвлөж байна.

Access point (Wi-Fi сүлжээ цацагч)-ийг томоохон байгууллага, том талбайтай газрууд интернэтийн сүлжээг нийт талбайд жигд цацах зорилгоор ашигладаг. Access point нь LAN буюу утастай интернэтийн сүлжээг Wi-Fi сүлжээ болгон цацах боломжийг олгодог сүлжээний шийдэл юм. Уг шийдлийг зөвхөн томоохон байгууллага, газрууд гэлтгүй кофе шоп, ресторанаас эхлээд оффис, эмнэлэг, зочид буудал, мөн гэртээ ч ашиглах боломжтой байдаг.  

Хэрэв та access point буюу Wi-Fi сүлжээ цацагч худалдан авахаар төлөвлөж байгаа бол дараах  хүчин зүйлсийг харгалзан сонголтоо хийхийг санал болгож байна.

  • Аюулгүй байдал

Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас санал болгодог интернэт нь аюулгүй байдлын хувьд сул хамгаалалттай байдаг тул гаднын халдлага орох эрсдэлтэй байдаг. Үүнийг та өөртөө хамгаалалтын функц агуулсан access point төхөөрөмж ашиглах замаар шийдвэрлэх боломжтой.

  • Хялбар хэрэглээ

Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын интернэтийг шууд ашиглаж байгаа тохиолдолд та тухайн интернэтийн хурд ямар байгааг мэдэхээс эхлээд хаана, аль програм дээр ачаалж байгаа зэрэг урсгалаа харах, хянах боломжгүй байдаг. Тиймээс та access point төхөөрөмж авахдаа өөрөө тохиргоо хийж, урсгалаа удирдахад хялбар эсэхийг нь анхаараарай.

  • Хүчин чадал буюу Хурд

Бид ашиглахаар авсан интернэтийн хурд, бодит байдал дээр ашиглаж байгаа хурд 2 зөрүүтэй байна гэж их ярьдаг. Уг асуудлыг тань Access point төхөөрөмж шийдвэрлэж өгөх боломжтой тул та сонголт хийхдээ тухайн Access point таны LAN-д ирж байгаа интернэтийг 100% бүрэн танд хүргэж чадах эсэхийг нь анхаараарай. Түүнчлэн та гадна болон дотор орчинд, нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орсон ч таны интернэт жигд тархалттай, хурдтай байж чадах эсэх талаар нь давхар шалгаарай.

  • Баталгаат бүтээгдэхүүн, брэнд

Хамгийн сүүлд нь Access Control шийдлээр олон жилийн туршлагатай брэндийн, баталгаат төхөөрөмж мөн эсэхийг нь харгалзаж шийдвэр гаргаарай. Найдвартай, баталгаат бүтээгдэхүүн ашигласнаар төхөөрөмжийн талаар асуух зүйл гарсан ч интернэтээс шууд хайгаад, эсвэл албан ёсны байгууллагад нь хандан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байдаг.

Эдгээр дээр нэмээд та өөрийн хэрэглээний онцлог, шаардлагад нийцүүлэн сонголтоо хийгээрэй. Хэрэв та дээрх шаардлагуудыг 100% хангасан, хамгийн сүүлийн үеийн Access Point шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.

ITZONE

Таны амжилтын хурдасгуур Ай Ти Зон компани. Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч. МТ цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэгч.