Байгууллагын өгөгдлөө хамгаалах төлөвлөгөө

June 04, 2020

Хэрвээ таны ой санамж, хэн нэгний талаар дурсамж эсвэл олон жилийн турш олж авсан мэдлэг, мэдээллүүд тань нэг өглөө сэрэхэд бүрэн арчигдчихсан бол яах вэ? Нөөц ой санамж, нөөц тархи гэж байдаггүй учраас энэ талаар төсөөлөхөд ч хэцүү юм. Үүнтэй ижил, гэхдээ өргөн хүрээнд төсөөлөөд үзье. Та байгууллагынхаа мэдээллийн технологи, тэр дундаа аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан байлаа. Гадна талын хамгаалалт болох сүлжээний болон endpoint, энгийн backup гэх мэт олон шийдлүүдийг ашигладаг. Гэвч ямар нэг эрсдэл учраад байгууллагын тань өгөгдөл гэмтэх, эсвэл устчихвал яах вэ? Backup хийсэн өгөгдлүүд тань сэргэх боломжгүй болчихвол яах вэ?

Энэ үед бид дээр дурдсан ой санамжаа алдаад эргэж санахгүй байгаагаас ч хүндхэн нөхцөл байдалд орж магадгүй. Учир нь өнөө үед өгөгдөл бол байгууллагын хамгийн үнэтэй хөрөнгө юм.Тиймээс танд гадна талын хамгаалалтын шийдлүүдээс гадна найдвартай сэргэдэг backup шийдлийг ашиглах шаардлагатай буюу аливаа эрсдэлээс хамгаалах Б төлөвлөгөө зайлшгүй байх хэрэгтэй.

Dell EMC Power Protect Data Manager

Dell EMC Data Protection шийдлийн нэг төрөл бөгөөд байгууллагуудын хувьд ДАТА-гаа хамгаалахад тус болох шийдэл, технологиудыг багтаасан буюу Dell EMC Data Domain, Data Protection Suite зэрэг шийдлүүдийн хамгийн хэрэгцээтэй, хамгийн их ашиглагддаг шийдлүүдийг агуулсан зах зээлд хамгийн боломжит буюу ХЯМД үнэтэй шийдэл юм.  Та өөрийн хэрэгцээ шаардлагаас хамааран тодорхой багцуудаас сонгон ашиглах боломжтой бөгөөд цаашид өргөтгөн ашиглахад хамгийн тохирсон шийдэл юм.

Яагаад Dell EMC PowerProtect Data Manager гэж?

Тус шийдлийн хувьд бусад Backup шийдлүүдтэй ижил бүх боломжийг олгоно. Гэхдээ тэднээс ялгарах 3 онцлогтой. Үүнд:

1. Deduplication

Мэдээж хэрэг өгөгдлөө Backup хийхэд тулгардаг 1 асуудал бол өгөгдөл давхардал, цаашлаад storage дүүргэх асуудалтай юм. Dell EMC PowerProtect Data Manager нь deduplication буюу өгөгдөл давхардахаас сэргийлэх технологитой бөгөөд 55x буюу storage-н зайг 55 дахин хэмнэх боломжтой.

2. Self-healing

Backup хийх, сэргээх үйлдэл нь маш хурдан бөгөөд маш хялбар. Суурилуулах хурд 10х, backup хийх хурд 2х хурдан шийдэл юм. Мөн Backup хийх үед өгөгдөл эвдрэх асуудлаас айх аюулгүй буюу эвдэрсэн өгөгдлийг шалган, өөрөө засах боломжийг агуулдгаараа бусад шийдлүүдээс ялгаатай.

3. Application Direct

Дээр дурдсан backup хийх хурдыг нэмэгдүүлж буй үзүүлэлт юм. Үндсэн аппликэйшн\программ дээрээс backup сервер рүү дамжихгүйгээр шууд backup хийх боломжтой бөгөөд ингэснээр ажиллагааны хурд болон хяналт, удирдлага хийхэд маш хялбар юм.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийн энэ хуудаснаас аваарай.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер