Fortinet : 2020 оны Гартнерын шидэт квадратын “WAN edge Infrastructure” төрөлд тэргүүлэгчээр эрэмбэлэгдэв 

February 01, 2020

Дэлхийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдалд тэргүүлэгч Fortinet компанийн хувьд жил бүр Гартнер компаниас тодруулдаг зах зээлд тэргүүлэгчдийн шидэт квадратад нийт 3 төрөлд тэргүүлэгчээр олон жилийн турш эрэмбэлэгдсэн. Тэгвэл 2020 оны Гартнерын шидэт квадратын тэргүүлэгчийн өргөмжлөлөө 1-ээр нэмлээ. Энэ удаа SD-WAN edge Infrastructure буюу программ хангамжид суурилсан өргөн зурвасын сүлжээний edge дэд бүтцийн төрөлд тэргүүлэгчээр эрэмбэлэгдэж аюулгүй байдлын Дэлхийн шилдэг гэдгээ дахин баталлаа. Тус төрөлд Fortinet компани 2019 онд Challengers хэсэгт эрэмбэлэгдэж байсан.  

Fortinet компанийн хувьд SD-WAN шийдлийг зах зээлд нийлүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Өдгөө Дэлхий өнцөг булан бүрд байгаа хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, аюулгүй, төвлөрсөн orchestration бүхий бүрэн self-healing SD-WAN шийдлийг нийлүүлдэг бөгөөд тус шийдлийн Дэлхийн анхны зориулалтын процессорыг бүтээсэн. Тус компанийн хувьд цаашид SD-WAN зах зээлд хамгийн уян хатан, аюулгүй хандах боломжтой SASE инновацыг шингээсэн cloud-delivered шийдлийг зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Учир нь нөхцөл байдалтай холбоотой Дэлхий нийт гэрээсээ ажиллах хэв маяг дэлгэрч байгаатай холбоо клауд шийдлийг ихээхэн сонирхох хандлага нэмэгдсэн. Тиймээс хэрэглэгчид Fortinet SD-WAN шийдлийг Security-Driven Networking буюу аюулгүй байдалд суурилсан сүлжээний шийдэл хэмээн сонгох, илүүд үзэж байгаа нь Тэргүүлэгчээр эрэмбэлэгдсэн шалтгаан болсон гэж хэлж болно.  

Figure 1. Magic Quadrant for WAN Edge Infrastructure 

Fortinet SD-WAN шийдлийн хувьд үндсэн 3 үнэ цэнийг хэрэглэгчдэд өгдөг бөгөөд эдгээр нь шилдгээр эрэмбэлэгдэх шалтгааны нэг юм. Үүнд:  

  • Business app-aware буюу өгөгдлийн урсгалын хамгийн эхний пакет дээр байгаа аппликейшнүүдийг ухаалгаар таньж, байгууллагын хэмжээнд хамгийн өргөн ашиглагддаг бизнес аппликейшнүүдийг мэдэх, ажиллагааны хурдыг нь нэмэгдүүлэх боломжийг өгч төлөвлөлт, бодлого, шийдвэр гаргахад тань тусална.  

  • Reduce WAN OpEx буюу WAN-тай холбогдон гарах үйл ажиллагааны зардлыг 40% хүртэл бууруулна.   

  • Simplified Operations буюу WAN сүлжээтэй холбоотой үйл ажиллагааг хялбарчилж, төвөгтэй байдлыг бууруулна.  

Fortinet компанийн Монгол дахь цор ганц бөгөөд Advanced түнш бол Ай Ти Зон компани юм. Хэрвээ та Fortinet брэндийн аюулгүй байдлын шийдлүүд болон нийтлэлд дурдсан SD-WAN шийдлийг сонирхож буй бол Ай Ти Зон компанитай холбогдоорой.  

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер