Жижиг дунд байгууллагын МТ аюулгүй байдлыг бүрэн хангах Fortinet NGFW 

August 30, 2021

Кибер халдлага зөвхөн томоохон байгууллага руу чиглэдэггүй. Жижиг, дунд байгууллагад ч халдлага элбэг үйлдэгддэг бөгөөд хамгаалалт, аюулгүй байдлын тал дээр ч тэд сулхан байгаа нь ажиглагддаг. Дэлхий даяар үйлдэгдэж буй нийт мэдээлэл хулгайлах халдлагын 28%-д нь жижиг ангилалд орох бизнесүүд өртсөн байна. Эдгээр халдлагуудыг задлан харвал: Хамгийн их буюу 55%-70% орчим нь гаднын болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг халдагчид байдаг бол, 30% орчим нь дотоод эх сурвалжаас халдсан халдлага байна.  

 

Иймд та доорх асуултуудын 3 болон түүнээс дээшид нь “Тийм” гэж хариулсан бол танд бид тохирох шийдлийг санал болгоё.  

  • Та жижиг дунд бизнес эрхлэгч мөн үү?  

  • Та мэдээллийн аюулгүй байдалдаа байнга санаа зовдог уу?  

  • Байгууллагын тань ажилтнууд ажлын цагаар хий дэмий интернэтээр хэсүүчлэн ажлаа хийхгүй байгааг та мэддэг ч хараахан нотолж чадахгүй байна уу?  

  • Өндөр хурдны интернэт ашигладаг хэдий ч хурд нь хангалттай байж чадахгүй байна уу? 

  • Хааяа нэг ажилтнуудын тань компьютер вирустэд байна уу?  

  • Firewall төхөөрөмж ашигладаг ч сэтгэлд тань нийцэхгүй, сайн ажиллахгүй байна уу? 

  • Аюулгүй байдлын хяналт, удирдлага хангалттай түвшинд хийж чаддаггүй юу?   

Fortinet Next Generation Firewall 

Next Generation буюу дараагийн үеийн галт хана төхөөрөмж нь дээрх асуултуудад тийм гэж итгэлтэй хариулах боломжийг олгоно. Учир нь дараагийн үеийн галт хана төхөөрөмж нь уламжлалт галт хана төхөөрөмжүүдээс илүү сүлжээний урсгалыг шүүх, хянахаас гадна VPN support, IP mapping хийдгээрээ онцлог юм. Түүнчлэн Transparent NAT/Route горимуудтай бөгөөд энэ нь дотоод сүлжээний зохион байгуулалтыг хялбар хийхийн зэрэгцээ Antivirus, Antispam, Web filtering, IPS гэх мэт сүлжээгээр ирэх халдлагуудыг илрүүлэх, таслан зогсоох боломжуудыг агуулсан. Мөн Fortinet NGFW нь гүнзгий шинжилгээ хийдэг технологитой тул ямарваа нэг халдлага, malware, хортой код зэргийг илрүүлэх чадамж өндөр юм.  

Хэрвээ та Fortinet NGFW-г сонгон хэрэглэвэл өндөр чадвар бүхий гал хана төхөөрөмжтэй болохоос гадна тус компанийн бусад аюулгүй байдлын шийдлийг ашиглах боломжтой болж аюулгүй байдлаа нэг цэгээс цогц хангах боломжоос атгана гэсэн үг юм.  

Та Fortinet NGFW-н жижиг дунд байгууллагуудад зориулсан Fortigate 80E, 60F,  60E, 50E, 40F, 30E, 60D гэсэн төхөөрөмжүүдээс байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгон авах боломжтой.  

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудсаар орон аваарай.  

https://www.itzone.mn/page/fortigate-ngfw 

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер