Cisco Webex : Дараагийн үеийн хуралдах хэв маяг

April 21, 2020

Цар тахлын нөхцөл байдалтай уялдан бизнес уулзалт буюу бидний нэрлэж заншсанаар “хуралдах” хэв маягт шинэ давлагаа гарсан нь дүрс дүрсээ харан хуралдах (Video Conference) билээ. Давлагааг даган хэрэглэгчийн нууцлал, дүрст мэдээллийн аюулгүй байдалтай асуудлууд ч гарах боллоо. Тиймээс бид энэ удаа мэдээллийн аюулгүй байдал, өндөр түвшний хамгаалалт бүхий Cisco-ийн дараа үеийн онлайн хурлын шийдлийг онцлон танилцуулж байна.

Ихэнх видео хурлын шийдлүүд нь программ хангамжид төвлөрсөн байдаг бол Cisco компани техник хангамж буюу хурлын гол төхөөрөмж болон программ хангамж (WebEx)-ийг хамтад нь санал болгодог. Ингэснээр хоорондын зохилдлогоот ажиллагаа хамгийн өндөр түвшинд хангагдаж, дуу дүрсний ямар ч хоцрогдолгүй дүрст хурлыг явуулах боломжийг олгохоос гадна хамгийн чухал нь AES болон SRTP стандартын дагуу дуу, дүрсийг encrypt-лэдэг нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд санаа зоволтгүй болгодог байна.

Cisco онлайн хурлын шийдэл гэж юу вэ?

Дээр дурдсанчлан (WebEx) Программ+Төхөөрөмж буюу энэ нь цогц шийдэл юм. Та төхөөрөмжийн хувьд ашиглах зориулалтаасаа хамаараад "ширээний" болон "хурлын өрөөний" гэсэн 2 сонголтоос сонгох, түүнчлэн хурлын өрөөнийхөө хэв маяг, хэмжээнээс хамаараад төхөөрөмжийн сонголтоо хийх боломжтой. Таны шаардлагын дагуу хурлын өрөөнд сонсогдох дууны давтамж, дүрсний нягтрал, харагдах байдал, өнцөг зэргээс хамааран дэлгэц болон дуу, камер бүхий төхөөрөмжийн сонголт, тоо ширхгийг тохируулан санал болгоно. Ширээний төхөөрөмжийн хувьд бүрэн мэдрэгчтэй, тэмдэглэгээ хийх тусгай үзэгтэй, noise cancelling буюу орчны чимээг бууруулах ухаалаг технологитой.

Cisco онлайн хурлын шийдлийн бусдаас ялгарах давуу тал юу вэ?

  • Гайхалтай хоршиж ажиллах байгууллагын хурал, уулзалтад шаардлагатай тоног төхөөрөмж (Дэлгэц, спикер, камер, микрофон, удирдлагын дэлгэц гэх мэт) болон шаардлагатай бүх боломжуудыг агуулсан программтай.
  • Дундаас нь оролцож байгаа эсвэл хоцорсон хүмүүс хурлын бичлэгээ татах шаардлагагүй эхнээс нь үзэх боломжтой.
  • Хурал, уулзалтын бичлэгээ өндөр чанартай, багтаамж багатайгаар хадгалах боломжтой.
  • Дэлгэцээ, файлаа, ашиглаж байгаа аппликейшнээ бусадтайгаа хуваалцах боломжтой.
  • Гар утас, Cisco дэлгэц, компьютер гээд хаанаас ч холбогдох боломжтой.
  • Зурвасын өргөн маш бага шаарддаг тул өндөр чанарын дуу, дүрсийг танд болон бусдад ямар нэгэн гацалтгүй харуулна.
  • Аюулгүй байдал маш сайн бөгөөд танай хуралд ямар ч гаднын хүн оролцох боломжгүй, E2EE шийдлийн технологитой тул мэдээлэл дундаасаа алдагдах эрсдэлгүй.

Cisco онлайн хурлын ТӨХӨӨРӨМЖ-ийг яагаад хэрэглэх ёстой гэж?

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан мэдээллийн аюулгүй байдлаас гадна төхөөрөмжийн онцлох 3 давуу талыг танилцуулъя.

1. Зөвхөн хуралд бус бусад хэрэглээнд ашиглах

Төхөөрөмжүүдийг та хурал, уулзалтаас гадна энгийн ажлын хэрэглээнд ч ашиглах бүрэн боломжтой. Жишээ нь: Ширээний төхөөрөмжийг та ажлын хэрэглээнд монитор болон ашиглах, хурлын өрөөний дэлгэцийг самбар болгон ашиглах боломжтой.

2. Ухаалаг функцүүдтэй

Бүх төхөөрөмжийн хувьд дуу болон дүрсний өндөр нягтралтай. Хурлын өрөөний төхөөрөмжийн хувьд илтгэгчийг дагах, фокус хийх, оролцогч асуулт асуух үед оролцогч болон илтгэгчийн дүрсийг зэрэг харуулах, дуу хоолойг нь тодруулах, илтгэгч болон танилцуулж байгаа файлыг давхар харах боломжтой. Харин ширээний төхөөрөмжийн хувьд бүрэн мэдрэгчтэй бөгөөд зориулалтын үзгийн тусламжтай тэмдэглэгээ хийх арын чимээг арилгах ухаалаг функцтэй төхөөрөмж юм.

3. VR хурал

Хэрвээ та хүсвэл VR буюу нэмэлт төхөөрөмжийн тусламжтай бодит орчинд байгаа мэт онлайн хурлыг хийх боломжтой.

VR хурлын шаардлага болон дэлгэрэнгүйг энэ дарж үзнэ үү.

Онлайн хуралдаа хэрхэн холбогдох вэ?

Cisco компанийн хувьд мэдээллийн аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалтын шийдлийг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ ашигладаг. Онлайн хуралдаа 2 төрлөөр холбогдох боломжтой.

  1. И-мэйл болон WebEx-ийн бүртгэлтэй хаягаар ирсэн урилгын дагуу холбогдох боломжтой.
  2. Хурал\Уулзалтын ID дугаарыг хийн холбогдоно. Мөн уулзалтад нэвтрэх нууц үгийг тохируулах боломжтой.

Хэд хүртэлх хүнтэй онлайн хурал хийх боломжтой бэ?

100,000 хүртэлх хүн зэрэг онлайн хуралдах боломжтой. Тиймээ 100 мянга. Cisco танд өдөр тутмын хурал, бизнес уулзалт төдийгүй өргөн цар хүрээний, өндөр түвшний конференс, симпиозм зэргийг онлайнаар хийх боломжийг олгох болно. Дээр нь Та хүсвэл Фэйсбүүкт давхар livestream болгон оруулах боломжтой. Олон зуун хүн зэрэг холбогдлоо гээд ямар нэг гацалт үүсэхгүй юм.  

Cisco онлайн хурлын шийдэл авах бол хаана хандах вэ?

Cisco компанийн Монгол дахь Express Premier Partner “Ай Ти Зон” компани юм. 2000 оноос эхлэн тасралтгүй 20 жил Cisco компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол улсын зах зээл нийлүүлэхийн зэрэгцээ Cisco компанийн итгэмжлэгдсэн инженерүүдийн багтай компани юм. Та үнэгүй хувилбарыг туршин ашиглах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.itzone.mn/page/cisco-online-conference-solutions


Г. Цэнгэл

Контент Архитектурч.Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан маркетер.