Яагаад Cisco онлайн хурлын шийдэл гэж?

April 14, 2020

2020 он гарснаар бидний ажиллах, амьдрах хэв маяг өөрчлөгдөж, технологийн ач тусыг улам илүү мэдрэх болсон. Оффис дээрээ очилгүйгээр онлайн, клауд платформуудыг ашиглан ажлаа явуулахын зэрэгцээ бидний ажлын хамгийн чухал нэг хэсэг болох “Хурал”-дах хэв маяг ч онлайн руу шилжсэн. Байгууллага бүр өөрсдөдөө  тохирсон шийдлийг сонгож “Хурал”-аа хийж байгаа бол бид та бүхэнд Гартнерын “Хурал/Уулзалтын шийдэл”-р тасралтгүй 12 жил тэргүүлсэн Cisco компанийн шийдлийг яагаад сонгох шалтгаануудыг танилцуулъя.

1. Уян хатан сонголттой.

Бусад шийдлүүдийн хувьд зөвхөн программ хангамжид суурилсан байдаг  бол Cisco танд онлайн хурал хийх программ хангамж болон зориулалтын төхөөрөмжүүдийг санал болгодог. Та өөрийн хэрэгцээ, шаардлагаас хамаараад ямар ч байдлаар сонгох, хэрэглэх боломжтой. Cisco хурлын шийдлүүд бүгд Cisco WebEx платформтой бүрэн интеграцчилан ажилладаг.  Үүнд:

Ширээний төхөөрөмж – Ажлын чухал хэрэгслийн нэг болох монитор төхөөрөмж бөгөөд та өдөр, тутмын ажлын хэрэглээнд ч ашиглах боломжтой. Видео ярилцлага хийх үед гардаг хамгийн том асуудал болох дуу, дүрсний ямарваа нэг асуудалгүй, өндөр чанарын төхөөрөмж юм. 23 болон 27 инчээс сонгон ашиглах боломжтой бөгөөд дэлгэцдээ мэдрэгчтэй тул хурал, ярилцлагын үеэр тэмдэглэгээ хийх, харилцаж буй хүмүүс 1 файл дээр зэрэг ажиллах боломжтой.

Хурлын өрөөний төхөөрөмж – Олон салбар нэгжтэй, олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд нэн тохиромжтой. Оффисын тань хурлын өрөөний  хэмжээ, хэв маягаас шалтгаалан ямар ч хэв, загвартайгаар ашиглах боломжтой. /Дэлгэцтэй ашиглах эсэх, хүний тооноос хамааран хурлын төхөөрөмжийн хэмжээ болон камерын тоог сонгох, дэлгэцийн хөл ашиглах эсэх гэх мэт/.. Мөн дэлгэц, камерын төхөөрөмжийг тусад нь авч ашиглах боломжтой.

2. Аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Онлайн хурлын платформуудаас сонголт хийхэд хамгийн чухал шаардлага бол “Аюулгүй байдал” юм. Магадгүй та саяхан АНУ-д болсон Zoom платформыг ашиглаж байсан хэрэглэгчид халдлагад өртсөн, мэдээлэл алдсан талаар сонссон байх. Тэгвэл Cisco хурал\уулзалтын шийдэл болон WebEx платформ нь аюулгүй байдал тэр дундаа өгөгдөл, сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангасан юм. APEC Privacy Certification, EU-US, Swiss-US Privacy shields зэрэг хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын стандартуудыг ханган ажилладаг. Түүнчлэн аюулгүй байдлын онцлох 3 боломжийг дурдвал:

1. Нууц үгийн уян хатан бодлоготой ба вебинар, хурал, уулзалтад оролцох үед нууц үгийн зайлшгүй оруулдаг.

2. E2EE буюу өгөгдөл шифрлэх хамгаалалтын шийдлийг ашигладаг нь мэдээлэл алдлагдах эрсдэлээс бүрэн хамгаална. Энэ төрлийн хамгаалалт нь 3-дагч этгээдэд буюу халдагчдад ямар ч халдах боломжийг олгодоггүй хамгаалалтын шийдэл юм.

3. Байгууллагад халдаж буй халдлагууд нь ихэвчлэн дотоод ажилтнуудын хариуцлагагүй байдлаас үүддэг. Иймд Role-based хандалт буюу ялгаатай эрхийн тохиргоо хийж энгийн оролцогчдын хувьд эрхийн хязгаарлалттай оролцуулах боломжийг олгодог. Харин хост болон админуудын хувьд хэрэглэгчтэй холбоотой тохиргоонууд болон уулзалтын үед ямарваа нэг хандалтыг цуцлах, өөрчлөх боломжтой.

3. Bandwidth буюу зурвасын өргөн

Мэдээж хэрэг онлайн хурал\уулзалтын платформуудын хувьд дуу, дүрс хүлээн авах болон илгээх хурд сайн байх шаардлагатай байдаг бол Cisco Webex-н хувьд бусад платформуудтай харьцуулахад маш сайн. Хэдийгээр зурвасын өргөн маш бага шаардаж байгаа хэдий ч дуу, дүрс гацах ямар ч асуудал гарахгүй юм.

  • Өндөр нягтралтай дүрс : 2.5 Mbps (Хүлээн авах) and 3.0 Mbps (Илгээх)
  • Өндөр чанарын дүрс: 1.0 Mbps (Хүлээн авах) and 1.5 Mbps (Илгээх))
  • Стандарт чанарын дүрс : 0.5 Mbps (Хүлээн авах) and 0.5 Mbps (Илгээх)

Мэдээж хэрэг зурвасын өргөний хурд оролцож байгаа хүний тоо, ашиглаж буй камер хүчин чадал, FPS, дундын файлын тоо, хэмжээ зэргээс хамааран шаардлага харьцангуй их байдаг. Cisco WebEx платформын зурвасын өргөний зарцуулалттай холбоотой мэдээллийг энд дарж харна уу.

4. Үнэгүй турших демо хувилбартай

Байгууллага технологийн шийдлийн талаарх сонголтыг хийх нь маш хүндрэлтэй билээ. Технологи хөгжихийн хэрээр мэдээллийн технологийн салбарт өрсөлдөөн ширүүсэж байна. Иймд хэрвээ танд сонголт хийх хэцүү, ашиглаж үзэж байж сонголтоо хийх шаардлага тулгардаг бол Cisco WebEx платформыг та тодорхой хугацаанд туршин ашиглах боломжтой.

Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

https://www.itzone.mn/page/cisco-online-conference-solutions

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер