Гэрээсээ ажиллангаа цахим аюулгүй байдлын талаар мэдлэгтэй болох нь

April 07, 2020

Гэрээсээ ажиллах хэв маягийн талаар нийтлэлүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ.  Энэ удаад бид гэрээсээ ажиллахдаа хэрхэн цахим аюулгүй байдлаа хангах талаар нийтлэлийг хүргэж байна. Учир нь гэрээсээ ажиллах үед цахим халдлагад өртөх хамгийн өндөр боломжтой. Мэдээллийн технологийн аюулгүй байдлын Fortinet компанийн хувьд байгууллагын хэрэглээнд нийцсэн, аюулгүй байдлын хамгийн шилдэг технологиудыг агуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог бөгөөд та бүхэнд гэрээсээ аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд тус болох 4 шийдлийг танилцуулъя.  

1. Байгууллагын дотоод сүлжээнд гэрээсээ аюулгүй хандах шийдэл : Магадгүй та гэрээс ажиллахдаа өөрийн гэрийн интернэтийн тусламжтай ажиллана. Өрхийн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд интернэт түгээх төхөөрөмж нь аюулгүй байдлыг ханган ажиллах боломжгүй тул халдлагад өртөх эрсдэлтэй сүлжээ хэмээн нэрлэгддэг. Хэрвээ байгууллагын сүлжээнд халдлага нэвтрэх л юм бол үүсэх аюул нь хэмжихэд тун хэцүү. Тийм учраас та гэрээсээ байгууллагынхаа сүлжээнд аюулгүй нэвтрэх боломж бүхий шийдлийг авч ашиглах шаардлагатай билээ.

Шийдлийн дэлгэрэнгүй:  Гэрээсээ байгууллагынхаа дотоод сүлжээнд аюулгүй хандах нь” 

2. Галт хана буюу Firewall : Мэдээж хэрэг байгууллагын сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгийн чухал бөгөөд зайлшгүй байх шаардлагатай төхөөрөмж бол Firewall юм. Гэрээсээ болон оффис дээр хаанаас ч ажиллаж байгаа үед танай байгууллагын дотоод сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангах төхөөрөмж билээ. Ямарваа нэг халдлага ирэх үед тодорхой фильтерийн технологи болон дүрэм, ухаалаг функцүүдийн тусламжтай зогсоох төхөөрөмж билээ. Мэдээж хэрэг та гэрээсээ ажиллаж байгаа энэ үед Firewall төхөөрөмжөө Fortinet-р солих гэж байгаа эсвэл бүр Firewall төхөөрөмж байхгүй бол санаа зовох зүйлгүй. Учир нь Fortinet компанийн хувьд Virtual буюу биет бус суурилуулах, холбох хугацаа маш бага шийдэлтэй юм.

Шийдлийн дэлгэрэнгүй:  Гэрээсээ байгууллагынхаа дотоод сүлжээнд аюулгүй хандах нь”   Дэлгэрэнгүй мэдээллийн хуудас үзэх

3. И-мэйл буюу цахим шуудангийн аюулгүй байдал : Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийг ашиглан и-мэйл spam, phishing төрлийн халдлага нэмэгдэх хандлагатай байна. Саяхан л гэхэд 3 дугаар сарын 12-нд Корона вирустэй холбоотой зөвлөмж нэрээр и-мэйл халдлага хийх гэж байсныг илрүүлсэн. Иймд халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлага орж ирэх үед хамгаалах шийдэлд  зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай гэдгийг харуулж байна.

Шийдлийн дэлгэрэнгүй: Fortimail: “Байгууллагын и-мэйлийн орчны хамгаалалт”  Дэлгэрэнгүй мэдээллийн хуудас үзэх

4. Аюулгүй байдлын экспертийн зэрэг олгох сургалт : Энэ шалтгаан бол магадгүй дээрх 3 шалтгаантай харьцуулахад хамгийн чухал шалтгаан. Учир нь байгууллага Дэлхийн хамгийн шилдэг, орчин үеийн шийдэл авч ашиглалаа гээд түүнийг нь ажилтнууд ойлгохгүй, ашиглаж чадахгүй бол авч ашигласны хэрэг юу билээ. Дэлхийн аюулгүй байдлын зах зээлд тэргүүлэгч Fortinet компани танд дээрх асуудлыг шийдэх боломжийг олгож байна. Тус компанийн хувьд цахим аюулгүй байдлын бүтээгдэхүүн, шийдэл нийлүүлэхээс гадна байгууллагын бүх түвшний ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол явуулдаг. Нөхцөл байдалтай холбоотой FortiGate Essentials Training Course нэртэй сургалт нь ҮНЭГҮЙ болсон. Сургалтын хувьд аюулгүй байдлын талаар анхан шатны мэдлэг олгох Firewall төхөөрөмж, хэрэглэгчийн баталгаажуулалт, SSL болон VPN-н талаар мэдлэгийг олгоно. Сургалтын хувьд  8 цагийн онлайн хичээл, fortilab дээр суурилсан өдөр тутмын 1 цагийн live хичээл байхын зэрэгцээ өдөр бүр нэмэлтээр 1 цагийн асуулт, хариултын live хэлэлцүүлэгтэй. Та сургалтад хамрагдан төгссөнөөр NSE1, NSE2 буюу Сүлжээний Аюулгүй байдлын экспертийн зэргийг авах боломжтой. Хэрвээ та гэрээсээ ажиллах үедээ багахан цаг гаргахад л ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ “Аюулгүй байдлын эксперт” болох бүрэн боломжтой. Сургалтад бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

Г. Цэнгэл

Контент Архитектурч.Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан маркетер.