Биеийн дулаан хэмжих, царай таних, цаг бүртгэлийн системийг нэг дор цогцлоосон дулаан хэмжих камерын шийдэл

April 01, 2021

Дулаан хэмжигч камер нь инфраред гэрлийн тусламжтайгаар биеэс ялгарч буй дулааныг тодорхойлдог /ихэнх тохиолдолд хүний магнайн хэсгийг зөв таньдаг/ бөгөөд энэхүү төхөөрөмжийг гал сөнөөх үйл ажиллагаа болон цагдаагийн эрэн сурвалжлах үйл ажиллагаанд зориулан ашигладаг байжээ. Харин дэлхий дахинд тархаад буй цар тахлын нөлөөгөөр энэхүү технологийг эрсдэлээс сэргийлэх үүднээс дэлхий дахинд маш олон байгууллагууд өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байна. Ковид-19 вирусийн халдвар авсан хүмүүсийн дунд илэрч байгаа түгээмэл шинж тэмдэг нь халуурах учраас олон нийтийн газруудад энэхүү түгээмэл шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг илрүүлж, эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэхүү дулаан хэмжигч төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн билээ.

Хүн ам ихээр цугласан хөл хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд хүн нэг бүрийн дулааныг хэмжих нь маш их цаг авахын дээр дулаан хэмжиж байгаа ажилтнууд эрсдэлд өртөж болзошгүй тул дэлхий дахин дулаан хэмжигч төхөөрөмжийг сонгох болжээ.

Эдгээр төхөөрөмжүүд нь нэг дор олон хүний дулааныг хэмждэг ч, эмнэлгийн зориулалттай дулаан хэмжих төхөөрөмжөөс илүү нарийн бөгөөд илүү хурдан хэмжих чаддаг.

-Derek Hill, PhD, University College London

Megvii брэндийн тус дулаан хэмжих төхөөрөмж нь хүн ам ихээр цуглардаг олон нийтийн газар болон нэгдсэн оффисуудад ашиг хувьд дулаан хэмжигч төхөөрөмжийг царай таних систем цаг бүртгэлийн систем болгон ашиглаж байна. Ингэснээр 1 сумаар 3 туулай буюу дулаан хэмжих, цаг бүртгэл хийх, амны хаалт зүүсэн эсэхийг тогтоох гэсэн 3 үйлдлийг цуг хийх боломжтой юм.

MegEye-W5K-18 төхөөрөмж нь:

  • Дүрс дээр боловсруулалт хийн бодит хүн болон зураг дүрсийг ялгах;
  • Хүний биеийн дулааныг 99.8% нарийвчлалтай хэмжих;
  • Амны хаалтгүй хүн нэвтэрсэн тохиолдолд анхааруулга өгөх;
  • Нүүрээ битүү халхалж, малгай, шил, маск зүүсэн ч биеийн дулааныг зөв тодорхойлох;
  • Ердийн биеийн халуунаас өндөр халуунтай хүнийг мэдээлэх;
  • Заавал гэрэлтүүлэг сайтай орчин шаардахгүй, харанхуйд ч хүний царайг таних;
  • Царай таних систем болж, цаг бүртгэлийн системтэй холбогдон ажилтны ирцийг бүртгэх боломжтой.

Тус шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.itzone.mn/page/thermal-camera

Чандмань

Маркетингийн менежер,Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер