Аюулгүй байдлын шийдэл Sophos-г сонгох 7 шалтгаан

January 29, 2020

Аюулгүй байдал нь бидний эрүүл мэнд, эд хөрөнгө, хийгддэг бүхий л үйлдэл, ашиглагддаг төхөөрөмж зэрэгт хамааралтай асуудал болсон буюу зүй ёсны шаардлага болсон. Өдөр тутам албаны хэрэгцээнд ашиглаж байгаа компьютер, ухаалаг төхөөрөмжүүд нь интернэт болон дотоод сүлжээгээр харилцаанд орж л байгаа бол та аюулгүй байдлаа хангах нь зүй ёсны шаардлага билээ. Анхлан бид төхөөрөмжөө ВИРУСЫН халдлагаас л хамгаалах хэрэгтэй гэж үздэг байсан бол өдгөө улам боловсронгуй болж malware төрлийн халдлагуудтай учирсан. (Үүнд: Virus, Worms, Trojan Horse, Rootkits, Spyware зэрэг халдлагууд ордог.) Энэ нь асуудлын цар хүрээ улам томорсон буюу хамгаалалтын шийдэл маань ч илүү чадварлаг болох шаардлагатай болсон гэсэн үг юм. Тийм учраас бид байгууллагын хэрэгцээнд ашиглаж байгаа төхөөрөмжүүдээ хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ? Ямар нэг халдлагын эсрэг /Malware, Ransomware, Exploit/ Endpoint программ/шийдлийг ашиглах, эсвэл firewall төхөөрөмж авч хамгаалах уу?  гэдэг асуудал урган гарах нь дамжиггүй.

Тэгвэл бид танд Дэлхийн тэргүүлэх аюулгүй байдлын шийдэл нийлүүлэгч компани болох Sophos-н аюулгүй байдлын шийдлийг санал болгож байгаа бөгөөд Sophos Intercept X-г сонгох 7 шалтгааныг танд хүргэе.

1. EndPoint шийдлээр дэлхийд тэргүүлэгч

Дэлхийд тэргүүлэх судалгааны Gartner компанийн EndPoint шийдлийн “Magic Quadrant”LEADER байр сууринд 12 жил тасралтгүй эрэмбэлэгдсэн. Мөн дан ганц Endpoint шийдлээс гадна Unified Threat Management, Mobile Data Protection, Enterprise Network Firewall төрөлд мөн тэргүүлэгчээр эрэмбэлэгдсэн.

2. Хиймэл оюун ухаан, machine learning-д суурилсан шийдэл

Технологийн хөгжил, шинэчлэлээ дагаад аюулгүй байдал, хамгаалалтын шийдлүүд нь хиймэл оюун ухаан, machine learning-г ихээхэн анхаарах болсон. Sophos-н аюулгүй байдлын шийдлийн хувьд халдлагын шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэлт, эсэргүүцэх функцүүдэд ашиглагддаг. Түүнчлэн хэвийн бус буюу сэжигтэй, шинэ халдлага илрүүлэхэд хиймэл оюун ухааны алгоритмыг ашиглаж байна. Энэ нь халдлагуудыг бүртгэн сэргийлэхийн зэрэгцээ дахин халдлага болох хувийг ихээхэн хэмжээгээр бууруулдаг.

3. Ransomware халдлагыг эсэргүүцэгч хамгийн анхны ахисан түвшний EndPoint шийдэл

Бусад EndPoint шийдлээр өрсөлдөгч шийдлүүдтэй харьцуулахад хамгийн анх удаа Ransomware буюу өгөгдөл барьцаалагч халдлагыг эсэргүүцэх, хамгаалах шийдэл юм. Sophos-н CryptoGuard функцийн тусламжтай Ransomware халдлагад санаа зовох шаардлагагүй болно. Учир нь дээр дурдсан хиймэл оюун ухаан болон machine learning-н тусламжтай Ransomware халдлагыг эсэргүүцэх чадвар бусадтай харьцуулахад маш сайн билээ. Түүнчлэн дан ганц Ransomware бус нийтлэлийн эхэнд дурдагдсан Malware, Exploit төрлийн халдлагаас ч бүрэн сэргийлэх, хамгаалах боломжийг олгох болно.

4. Ачаалал бага

Магадгүй таны мэддэг, ашигладаг анти-вирус, халдлагын эсрэг программууд тань UPDATE хийх үедээ ачаалж таны төхөөрөмжийг удаашруулах, гацаах тохиолдол гарч байсан бол Sophos тийм биш юм. Түүнчлэн өөр нэг давуу тал бол Root Cause Analytics-н тусламжтай халдлагын шалтгаан, учирсан халдлагад авсан арга хэмжээ авахын зэрэгцээ урьдчилан сэргийлсэн шинжилгээнүүдийг авах боломжтой байдгаараа давуу талтай юм.

5. Sophos Security Labs

Sophos компани нь өөрийн Security Lab-н тусламжтай цаг алдалгүй шинэ төрлийн хамгаалалтын update-уудыг авах эсвэл танд шинэ төрлийн халдлага илэрвэл Security Lab-руу илгээж засварлах, шинэчлүүлэх боломжтой.Түүнчлэн Sophos Security Lab нь тасралтгүй дэлхий даяар бүртгэгдэж буй маш олон халдлагууд дээр ажиллаж шинжилдэг нь шилдгээр эрэмбэлэгдэх шалтгаан гэж хэлж болно. Sophos Security Lab нь мөн өдөр тутам бүртгэгдсэн Malware болон Spam-уудыг харуулдаг.

6. Нэгдсэн удирдлагын хяналт

Sophos нь танд хамгаалалт байршуулсан бүхий л төхөөрөмжөө нэгдсэн байдлаар харах, хянах боломжийг олгоно. Түүнчлэн Клауд-р ч хянах боломжийг олгох бөгөөд та заавал бүртгэлтэй төхөөрөмжөөс хандах шаардлагагүй хүссэн төхөөрөмжөөр өөрийн эрхээрээ орон бүрэн хяналт тавих боломжтой юм.

7. Sophos Intercept X + XG Firewall

Malware төрлийн халдлагыг өмнөх жилүүдтэй харьцуулахад эсэргүүцэхэд улам хэцүү болсон гэж IT менежерүүд тодорхойлсон байна. Тэгвэл Sophos-н хувьд тийм биш юм. Бусад антивирус болон endpoint шийдлүүдтэй харьцуулахад synchronized security буюу бүх төхөөрөмж, сүлжээ гэх мэт халдлага үйлдэгдэх боломжтой бүх сувгуудыг бүрэн хянах боломжтой юм. Түүнчлэн Sophos нь өөрийн Firewall төхөөрөмжтэй тул Endpoint шийдлийг хослуулан ажиллуулснаар бага зардлаар сүлжээ болон төхөөрөмжийн аюулгүй байдал санаа зовох зүйлгүй болно гэсэн үг юм.

 

Г. Цэнгэл

Контент Архитектурч.Мэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан маркетер.