Ухаалаг хот гэж юу вэ?

September 09, 2019

Дэлхийн томоохон хотуудын талаарх мэдээлэлд “ухаалаг хот” гэсэн үг байдаг. Үүнийг дагаад олон хотууд ухаалаг хот болохын тулд сая сая доллар цацаж байна. Тэгвэл ухаалаг хот гэж яг юу вэ?

Одоо цагт хүмүүс мэдэхгүй байгаа зүйлээ google-ээс хайгаад л олчихдог болсон. Хэрвээ та Google-ээс “ухаалаг хот гэж юу вэ?” гэж хайх юм бол википедиа дээр “ Ухаалаг хот гэдэг нь үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй, хурдан явуулахын тулд маш олон төрлийн технологийн дэвшил ашигладаг хот” гэж бичсэнийг унших болно.

Дээрх тодорхойлолтын дагуу ухаалаг хотын ерөнхий зургийг гаргавал дараах зураг гарч ирнэ.

Яг үнэндээ ухаалаг хот гэдэг тодорхойлолтод ямар нэг тодорхой шалгуур байхгүй. Энэ нь тухайн хотын онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд Токио маш ухаалаг хот байхад зарим хүмүүсийн хувьд Дубай байдаг. Гэхдээ хүмүүсийн нэрлэж байгаа эдгээр хотуудад нийтлэг байгаа зүйлсийг ажиглавал ухаалаг хотуудад дараах 6 зүйл зайлшгүй байх ёстой мэт санагдана.

1. Үйлчилгээний хүртээмжтэй байдал

Ихэнх ухаалаг хотууд төрийн болон үйлчилгээний байгууллагын хүртээмж сайтай байдаг. Энэ нь иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлж өгдөг бөгөөд цаашдаа илүү олон оршин суугчидтай болох нөхцөлийг бий болгодог.

2. Тогтвортой өсөлт хөгжил

Хөгжил эхлэх цэгтэй байдаг ч төгсөх цэггүй байдаг. Үүнтэй адил хотын хөгжил өсөн нэмэгдсээр байх хэрэгтэй. Хэрэв хөгжил нь зогсох юм бол хоцрогдох, нуран унах аюултай байдаг.

3. Замын хөдөлгөөний  зөв зохион байгуулалт

Хотын салшгүй нэг хэсэг нь зам юм. Тиймээс ухаалаг хот гэдэг ойлголтод хамгийн чухал нөлөөтэй зүйл нь хотын замын хөдөлгөөн юм.                                                                            

4. Аюулгүй байдлыг хангасан байх

Хот бол бүхэлдээ хүний тав тухтай бөгөөд аюулгүй амьдралыг цогцлоох нэг том систем юм. Тэр ч утгаараа хувь хүний бие мах бодийн болон цахим аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй.

5. Эдийн засгийн өсөлт

Эдийн засгийн өсөлтийг дагаад хотод томоохон бүтээн байгуулалт бий болдог.

6. Хотын нэр хүнд

Тухайн хот хэдий чинээ хүний тав тухтай, аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлсэн байна. Тэр чинээгээрээ нэр хүндтэй байдаг.

Тэгвэл дээрх 6 зүйлсийг цогцлоохын тулд дараах 3 технологийн шийдлийг ашигладаг байна

1. Зогсоолын автоматжуулсан систем : Энэхүү систем нь ANPR буюу дугаар таних системийн тусламжтайгаар машины орох гарах урсгалын үр дүнтэйгээр зохицуулахад зориулсан технологийн шийдэл юм.

Энэхүү системийн тусламжтайгаар тухайн байгууламж орж гарч байгаа машины урсгалыг хянахаас гадна хоёрдогч болон гуравдагч түвшний системтэй интеграцчилан зогсоолын төлбөр бодох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой юм.

2. Нэвтрэх хяналтын систем :  Ухаалаг хот хүмүүсийн аюулгүй байдлыг чухалчилдаг. Та энэхүү системийг ашигласнаар таны зөвшөөлгүйгээр хэн нэгэн танай байгууламжид нэвтрэх боломжгүй болдог.

Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ихэвчлэн co-working office буюу хамтын оффистой байдаг. Тэр ч утгаараа эд хөрөнгө болон мэдээллээ хамгаалахын тулд өөрийн хэсэгтээ нэвтрэх хяналтын системийг байрлуулдаг. Томоохон эмнэлэг, лаборатори, судалгааны хүрээлэнгүүд ч бас аюулгүй байдлын үүднээс цөөхөн тооны хүмүүсийн тодорхой хэсэгт нэвтрүүлэхийн тулд энэхүү системийг ашигладаг. Учир нь нэвтрэх хяналтын систем маш хялбар бөгөөд ухаалаг хамгаалалтын систем юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу?

3. Аюулгүй байдлын систем : Дэлхийн томоохон хотууд хяналтын камерыг хаа сайгүй байрлуулснаараа гэмт хэргийн гаралтыг багасгаж чаддаг. Мөн камераа илүү ухаалаг болгон видео аналитикийн систем нэвтрүүлснээр заавал хүний оролцоогүйгээр буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар хяналт тавих боломжтой.

Видео аналитикийн програм хангамжийн системд боломжит зөрчлүүдийг таниулахад энэхүү систем өөрөө видео бичлэгт анализ хийж, зөрчил гарсан тохиолдолд мэдэгдэх юм. Энэ нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн маш ухаалаг систем юм

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу? 

Дээр дурдсан ухаалаг хотод тавих 6 шалгуур болон тэдгээрийг бий болгоход туслах 3 технологийн шийдэл нь тогтсон зүйл биш бөгөөд хот хотын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг.

Хот бол хүний ая тухтай бөгөөд тайван амгалан байдлыг хангахын тулд бий болсон систем юм. Тиймээс хотыг ухаалаг болгож байгаа шийдлүүд нь бүхэлдээ хүний тайван амгалан байдлыг хангахад чиглэдэг юм. Ийм ч учраас хотын амьдралын хөнгөвчилж, илүү ухаалаг болгож байгаа шинэлэг инновац бүр үүнд тооцогдох боломжтой юм.