Хүний оролцоогүйгээр ажиллах чадвартай техник, технологиудын талаар бид  хэдхэн жилийн өмнө киноноос хардаг байсан цаг саяхан. Гэтэл одоо хэдий нь бидний хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Автомат жолоодлоготой машин, робот, дрон тэр ч бүү хэл бид хүний тусламжгүйгээр өөрийн картыг хийгээд бэлэн мөнгө авах боломжтой АТМ-г ашиглаж эхлээд удаж байна.

Өдрөөс өдөрт бидний цагийг хэмнэсэн, хөдөлмөрийг асар ихээр хөнгөвчлөх технологиуд гарч ирсээр байна. Бидний сайн мэдэх Тесла компани цахилгаанаар ажилладаг бүрэн автомат жолоодлоготой машин зохион бүтээж, Амазон компани бүтээгдэхүүний хүргэлтийг дроноор хийж, хүний нүүр царай, хувцсыг хүнээс илүү танин мэдэх чадвартай камер бүтээгдэж, хүний оролцоогүйгээр шахуу байшин, барилга баригдах боломж бүрдэж, банкны үйлчилгээг бид гар утасны тусламжтай бүрэн авч байна.

            Гартнерийн гаргасан судалгаанд 2019 оны стратегийн топ 10 технологийн 1-т "Autonomous things" буюу бүрэн автомат ажиллагаатай зүйлс эрэмбэлэгдэнэ гэж тодорхойлсон байна. Эдгээр автомат технологиудын гол зорилго бол чанартай дата, мэдээллийг түргэн хугацаанд олж авах, цуглуулах юм. Энэхүү хурдан хугацаанд олж авсан дата, мэдээллээ мөн хурдан хугацаанд боловсруулах, ялган ангилах, хамгаалах технологийн хэрэгцээ гарах нь дамжиггүй.

2017 онд Oracle Open World үйл ажиллагааны үеэр Ларри Эллисон дэлхийн хамгийн анхны өөрийн удирдлага бүхий Autonomous Database системийг танилцуулж дата менежментийн салбарт ч Autonomous технологийн хэрэглээ бий болсныг харуулж байна. Тэгвэл өнөөдөр энэхүү систем нь бидний бүхний сайн мэдэх machine learning-н тусламжтай хүний оролцоогүйгээр өгөгдлүүдийг өөрөө хамгаалах, сайжруулах, засварлах чадвартай болсон нь (Database Administrator) DBA-үүдэд тулгардаг асуудлуудыг цогцоор нь шийдэх боломж бүрдсэн юм. Тэгвэл Oracle Autonomous Database гэж юу вэ?

Энэ нь өгөгдлийн сангийн 19с хувилбар дээр суурилсан бүрэн автоматчилагдсан, өндөр хүчин чадал бүхий Exadata дэд бүтэцтэй бүтээгдэхүүн юм. Түүнчлэн дата баазын администраторуудын их хэмжээний цаг зарцуулан хийдэг patching, backups, monitoring, scaling, testing, securing, updating зэрэг бүх үйлдлүүд бүрэн автоматчилагдсан бөгөөд байгууллагын хувьд зогсолтгүй, эрсдэлгүй, найдвартай ажиллаж боломжтой (Database Administrator) DBA-үүдийн өдөр тутам хийгддэг ажлуудыг гүйцэгтгэх боломжтой роботтой болж байгаа гэсэн үг юм.

https://www.itzone.mn/photos/shares/landingpages/oracle-autonomous/autonomous-structure.png

            Autonomous Database-ийн давуу талуудыг дурдвал

  • Хүнээс хамааралтай эрсдэлийг 80% хүртэл бууруулах буюу хүний хөдөлмөрийг багасгасан.
  • Өөрийгөө хамгаалж, засварлаж, шинэчилдэг. 
  • 99,95%-н найдвартай ажиллагаатай буюу ямарваа нэг тасалдалгүй ажиллах чадамжтай бүтээгдэхүүн юм.

2019 оны №1 тренд технологийг та байгууллагадаа авч ашиглахад та бэлэн үү?