Аливаа төслийн хэрэгжилтийн цаана олон хүмүүсийн энерги, хөлс хөдөлмөр шингэсэн байдаг. Хөдөлмөрийн нөөцөө төслийн төлөвлөгдсөн цаг хугацаанд, төсөвлөгдсөн зардлаар, өндөр чанартай гүйцэтгэл болгон ашиглах  нь төслийн хэрэгжүүлэгч байгууллагад төдийгүй, улс орны хөгжилд эдийн засгийн чухал нөлөөтэй.

Олон улсын төслийн институц PMI байгууллагын "Төслийн амжилтын түвшин"-ийн тайланд нийт төслийн 55 хувь нь амжилтгүй болсон дүн гарсан нь 2014 онтой харьцуулахад даруй 23 хувь өссөн дүн байв. Бизнесийн эрчим хурдсах болсон энэ цаг үед "Амжилтгүй" төслийн хувь ийн нэмэгдэж буй гол шалтгааныг олон хүчин зүйлсээр тайлбарлаж болох ч, "төслийн багийн нарийн зохион байгуулалт, нягт нямбай хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох хурд"-ыг хөшүүрэгдэх төслийн менежментийн системийг оновчтой сонгоогүйгээс улбаалсан хэмээх тайлбар олонтаа байдаг. 

Хэрэв та дараах асуултуудын ихэнхэд нь "ТИЙМ" гэж хариулж байвал танд төслийн оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах төслийн удирдлагын системийн хэрэгцээ гарсан байна гэж ойлгох хэрэгтэй.

  • Танай компанийн төслийн багууд санхүү, хангамж гэх мэт туслах функцээс өөр газар байрлах шаардлага үүсдэг үү?
  • Төслийн онцлог болон цар хүрээнээс хамааран олон туслан гүйцэтгэгчидтэй хамтран ажиллах шаардлага гардаг уу?
  • Төсөлд орсон өөрчлөлтүүд, төслийн хамгийн сүүлийн үеийн статус мэдээллүүд багийн гишүүдэд хоцорч хүрээд байна уу? 
  • Төслийн харилцаа холбоог одоо хүртэл имэйлээр эсхүл excel sheet-р дамжуулан явуулдаг бөгөөд үүнийг хэрхэн сайжруулах арга замаа та хайсаар байна уу?
  • Багийн хамтын ажиллагаа нягт биш, төслийн статусыг ярилцахаар багийн гишүүд хийж буй ажлаа орхин уулзалт зохион байгуулдаг юм биш биз?
  • Эрсдэлийн хариу арга хэмжээг тэр даруй авч чаддаг уу? Эсхүл удирдлагын шийдвэрийг хүлээж цаг хугацаа алдаж байна уу? Мөн удирдлагууддаа төслийн чухал шийдвэр гаргахад хэрэгтэй өгөгдлийг гаргаж өгөхөд асуудал тулгарч байна уу?
  • Төслийн чухал шийдвэрүүдээ хуримтлуулсан мэдээлэл болон өөрийн туршлага дээр үндэслэн гаргаж байна уу? Төсөл бүр өөр байдгийг санах хэрэгтэй.
  • Төслөө бодитоор хэмжиж ирээдүйн эрсдэлүүдээ хааж, боломжийг бодит болгож чадаж байна уу?

Эдгээр асуултад ихэнхэд нь “Тийм” гэсэн хариулт өгч байвал танд аль хэдийн төслийн удирдлагын ухаалаг систем хэрэг болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй байна. Олон төрлийн төслийн удирдлагын систем байдаг ч Oracle Prime - Үүлэн технологид суурилсан төслийн удирдлагын систем дижитал шилжилтийн орчинд хамгийн сайн зохицож чаддагаараа шалгарсан байна.

 

Oracle Prime яагаад давуу талтай гэж?

Oracle Prime - Клауд буюу Үүлэн технологид суурилсан төслийн програмыг Эрчим хүч, Барилга, Уул уурхай, Төрийн байгууллага, Үйлдвэрлэл, Мэдээллийн технологи, Үйлчилгээ гэх мэт салбарууд түлхүү хэрэглэж, төслийн чанар болон амжилтыг ханган ажиллаж байна.

Oracle Prime нь танд төслийн бүх үйл ажиллагааг гартаа авахад тань туслах зорилготой. Олон улсын төслийн удирдлагын PMBOK стандартын дагуу төслийг удирдах, эрсдэлд хариу арга хэмжээ авах, байгууллагын нөөцийг ур ашигтай ашиглах, төсөлд оролцогч талуудын харилцаа холбоог үр дүнтэй удирдах, алсын зайнаас хамтран ажиллах боломжийг олгодгоороо давуу талтай.

Үүлэнд  технологид суурилсан тус систем нь аливаа байгууллагад хэрэгжүүлж буй бүх төслийг нэг цаг мөчид real-time буюу бодит өгөгдлийг ашиглан төслийн нөөц, цаг хугацаа, зардлыг тооцоолох, хамгийн оновчтой хувилбараар шийдвэр гаргахад туслах болно.

Та өнөөдрөөс төслийн ажлуудаа илүү хялбар, үр ашигтай, богино хугацаанд хянаж, гүйцэтгэхдээ бэлэн байна уу?