Бидний өдөр тутмын ажлын нэгэн хэсэг болсон хэвлэх, хувилах үйл ажиллагааны хэсэг нь зардал чирэгдэл ихтэй аль хэдийнээ хорт хавдрын хэмжээнд хүрчихсэн байгааг бид анзааралгүй явсаар. Энэ нь бид шийдлээ өөрчилж, илүү ухаалаг зардлаа шийдэх шаардлагатай болсныг илэрхийлж байна.

uniflow mogul service and support

 

УЛАМЖЛАЛТААР ЯВАХ УУ?

Нэгэн байгууллага хэвлэх хувилах төхөөрөмжид зардал гэж тооцдоггүй, ажилтнууд хувийн болоод ажлын материалаа аль алиныг нь хэвлэнэ. Хор дууслаа гэхэд хангамжийн албаны эгч манай IT залууд өгөөд, ирээд цэнэглээд өгчихдөг, хаяа дуусчихсан байдаг учир түр өөр хүний принтер ашиглах шаардлагатай болдог. Цаас бол хангалттай алба хэлтэс дээр хуваарилагдаад ирчихдэг учир хүссэнээрээ аваад хэрэглэж болдог.

Дээрх энэ жишээ нь ямар ч асуудалгүй юм шиг хирнээ асар буруу тогтолцоог агуулсаар байгаа юм.

Байгууллагын нийт ажилчдын 50% нь хувийн материалаа хэвлэж нийт сарын хэвлэлтийн 44% нь үр ашиггүй хэвлэлт байдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн үүнтэй холбоотой 80% хэвлэлтийн нуугдмал зардлыг ил тод болгож байгууллагууд хянаж чадахгүй байсаар байдаг ажээ.

 

ТУЛГАРДАГ АСУУДЛУУД

Хангамж – Нууцлалтай материал хэвлэх шаардлага, цаг хэмнэнэ гэх мэт шалтгаануудаас олон жижиг хувийн төхөөрөмжтэй болдог. Энэ нь буцаад тэр бүх принтерийн хор, засвар үйлчилгээ, цаасны зардлыг дагуулдаг . Хэрвээ ямар нэгэн байдлаар төхөөрөмж нь эвдэрчихвэл тэр урьдчилан худалдан авалт хийсэн хор булнууд маань хог болоод агуулахад хэвтсээр л байна. Буцаад л үр шимгүй зардал болно.

Цаг алдалт - Яг хувилагч төхөөрөмж дээр асуудал гаран засвар шаардлагатай болоход хувь хүн эсвэл тухайн төхөөрөмжийг нийлүүлсэн газар луу холбоо барьж засуулдаг. Үүн дээр ажиллаж буй инженер, принтер зогсож алдсан цаг хугацаа гээд л үнэт цаг урсаад л байдаг. Энэ бүхэн өнөөгийн хурдтай бизнест чирэгдэл учруулж байдаг билээ.

Тооцоололгүй Зардал – Хувилагч нь хэдэн удаа эвдэрч байна, цаас хэр их хэрэглэж байна, засвар үйлчилгээнд хэдэн төгрөг зарцуулж байна гэх мэт зардлыг бүрэн хянаж чаддаггүйтэй холбоотойгоор хэмнэж болох зардлууд урссаар байдаг. 

uniflow mogul service and support

 

ХЭРХЭН УХААЛГААР ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ ВЭ ?

Бүх хувилагч төхөөрөмжүүдийг нэгдсэн хэвлэлтийн системд холбож үүн дээрээс хэвлэлттэй холбоотой бүх тайлангаа алба хэлтэс, нэгж төхөөрөмж, албан ажилтан гэж тус бүрээр нь ангилан харах боломжтой бөгөөд үүнийг uniFlow- Клауд хэвлэлийн үйлчилгээ бидэнд олгодог.

uniflow mogul service and support

 

UNIFLOW- КЛАУД ХЭВЛЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ

  • Анхны хөрөнгө оруулалт 0₮ буюу ямар ч хэвлэлийн төхөөрөмж нь системтэйгээ хамт ирдэг.
  • Хэвлэлийн зардлын 65 төрлийн тайлангаар хянаж, Мэргэжлийн засвар үйлчилгээг сэлбэгийн хамт шууд авдаг.
  • Нууцлалтай хэвлэл хийх боломжтой Ухаалаг, Нэгдсэн, Үүлэн хэвлэлийн систем юм.
  • Мэргэжлийн засвар үйлчилгээний инженер, албан ёсны эрхтэйгээр үйлчилгээ үзүүлдэг.
  • Мобайлаар, нэгдсэн систем орсон аль ч газраас хэвлэдэг

Жижиг зүйлсийн нэгдэл нь том зүйлсийг цогцлоож байдаг бөгөөд магадгүй өнөөдөр гарч буй их үйл ажиллагааны зардал тань хэвлэлттэй тань холбоотой байж болох юм. Иймд маргаашийн хэмнэлтийг өнөөдрөөс эхэлцгээе.

uniflow_itzone

UniFlow - Клауд хэвлэлийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.