Сүүлийн үед дэлхий даяар асар хурдацтай тархаж тренд болоод байгаа Hyper-Converged Infrastructure (HCI) гэж юу вэ? Манай байгууллагад, миний бизнест яг, ямар үр дүнг авчрах вэ? гэж Google-дэж үзсэн хүмүүс байгаа байх.  Энэ удаагийн блогоороо энэхүү технологийн трендийн талаар, үүний бизнест тань өгөх үр өгөөжийн талаар энгийнээр тайлбарлая.

Цахим шилжилт хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ямар ч бизнест програм хангамж зайлшгүй шаардлагатай болдог. Түүнчлэн тухайн програм хангамжийг ажиллуулах техник хангамж хэрэгтэй болно (Hardware and Software). Уг техник хангамжийн системийн хамгийн энгийн бүтэц нь Сервер, Сүлжээ болон Сторэйж юм. Сервер тооцооллыг хийж, тооцоолсон датаг Сторэйж-д хадгална. Сторэйжтэй холбогдохын тулд тухайн нөхцөл шаардлагаас хамааран ихэвчлэн шилэн кабелын сүлжээний свичээр дамжин холбогддог.

Мэдээллийн дэд бүтэц= Програм хангамж+ Сервер+Сүлжээ+Сторэйж

 Дээрх уламжлалт системийн бүтцийн тасалдалгүй ажиллагааг хангахын тулд сервер+сүлжээ+сторайж гэсэн 3 талын мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн ажиллах шаардлагатай болдог.

Гэвч өөрийн туршлагаас харахад энэ гурван цөм чадвартай хүн тун цөөн байдаг. Учир нь техник хангамж тус бүрийг тордох, шинэ firmware-ийг update хийхэд хоорондоо зохицож байгаа эсэхийг анхаарах, ямарваа нэгэн эрсдэл гарахад датагаа алдахгүй байх, сэргээх боломжоор хангах мөн таны систем ажиллах үйлдлийн систем болон сүлжээний орчин, датабаазыг ажиллуулах зэрэг олон олон дэд чадварууд хэрэгтэй болдог. Тиймээс байгууллагууд ихэвчлэн сүлжээний мэргэжилтэн, системийн мэргэжилтэн болон датабааз админ гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Техник хангамж л болохоор ямарваа нэгэн үзүүлэлтэд ханана, жишээ нь таны серверт 6 ширхэг хард диск орох багтаамжтай бол таны дата ихсэж 6 хардаа дүүргэсэн бол дахин сервер нэмэхээс аргагүй байдалд ордог. Ингээд нэг мэдэхэд танай байгууллага хэд хэдэн он болон version өөр сервер, свич, сторайжтай болсон байх бөгөөд эдгээрийг тордох нь толгойн өвчин болж эхэлнэ. Ихэвчлэн сүлжээний свич, сервер сторайж өөр өөр үйлдвэрлэгч нарынх байдаг учир эвдрэл гарахад дунд нь яг эвдрэлийг оношлоход маш төвөгтэй байдаг. Энэ нь техник хангамж болгоныг удирдах, хянах тус бүрийн консоль болон саппорт авах сувагтай байдагтай холбоотой.

DellEMC HCI Ай Ти Зон

Бид бизнесээ тэлэхийн хэрээр лимитдээ тулсан техник хангамжуудаа шинээр нэмж, томруулсаар, үүнийг дагаад IT багаа ч томруулсаар байдаг. Гэвч салангид бүтэцтэй олон системтэй болохын хэрээр таны байгууллагын хөдөлгөөн удааширч, зах зээл дахь байр сууриа алдаж эхлэх эрсдэлийг дагуулдаг.

Дээрх төвөгтэй, уламжлалт бүтцийг орлох, цахим хувьслыг дэмжих технологи бол HCI юм. Сторайжыг техник биш програм хангамж болгосноор нэг сервер дотор виртуал сүлжээ болон сторайж үүсгэх боломжтой болж, 3 хэсгээс бүрдэх биет систем биш нэг л серверийн бүтэцтэй болох боломжтой. Таны бизнес өсөхийн хэрээр таны HCI дэд бүтэц дагаад техник хангамжийн лимитээс төдийлөн хязгаарлагдахгүй уян хатан өсөөд явах боломжтой юм. Ямарваа нэг эвдрэл гарлаа гэхэд зөвхөн нэг цонхоор харьцан эвдрэлийг засуулж саппорт авахаас гадна нэг консолиос бүх системийг удирдан, хянах боломжтой байдаг.

Системийг тордоход зарцуулах цагаа 90% хэмнэж, IT багийнхаа нөөцийг бизнесээ өргөжүүлэх илүү үнэ цэнэтэй ажилд зарцуулах боломжтой болно. Хэрэв та дэд бүтцээ датацентрт байрлуулах түрээс төлдөг бол физик сторэйжгүй тул зай маш бага эзлэхээс гадна цахилгаан зарцуулалтыг тань бууруулснаар зардлаа хэмнэх боломжийг олгоно.

Сонголт таны гарт, Тренд даган бизнесээ хурдасгах уу? Эсвэл хойш сууж зах зээл дахь байр сууриа алдсаар байх уу?

Hyper Converged дэд бүтцийн талаар дэлгэрэнгүйг үзэх бол энд дарна уу.