Сошиал сүлжээнд хамгаалалт хийх нь

November 14, 2018

Сошиал сүлжээ буюу Олон нийтийн сүлжээг ажилтнууд компани дээр ашигласнаар ажлын бүтээмж буурахаас гадна халдлагад өртөх маш том хэмжээний эрсдэлийг бий болгодог байна. Олон төхөөрөмжүүд нэгэн зэрэг онлайнд холбогдож буй энэ үед Сошиал медиад нэвтрэх эрхийг хязгаарлах замаар эрсдэлээс хамгаалж болно.

Олон нийтийн сүлжээний аюулгүй байдал гэдэг нь сүлжээний хэрэглэгчдийн хувийн мэдээллийг устах, буруу хүний гарт орохоос сэргийлэх мөн хуурмаг мэдээллийг сошиал сүлжээнд тараахаас хамгаалах явдал юм. Өөрөөр хэлбэл таны мессежийг зөвшөөрөлгүй унших, таны хаягаар нэвтрэн орж таны нэрийн өмнөөс танд болон бусдад халтай хуурмаг мэдээлэл цацах эсвэл таны ажлын холбогдолтой нууц мэдээллийг хулгайлах гэх зэрэг үйлдлээс сэргийлэх юм.

Төрийн байгууллагууд 2018 оноос эхлэн төрийн ажилтнуудыг ажлын цагаар Сошиал сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах замаар Аюулгүй байдалдаа анхаарч эхлээд байгаа билээ. Энэ нь дараах 4 төрлийн давуу талтай байдаг байна.

1. Ажлын бүтээмж өсөх

2011 онд дэлхий даяар нийт 1636 компаниас авсан судалгаанд нийт ажлын цагийн 43%-д нь ямар нэгэн байдлаар сошиал сүлжээнд холбогдож (Мэдэгдэл хүлээн авах гэх мэт) байсан нь тодорхой болсон байна.

Австралийн Мелбурнийн их сургуулийн хийсэн бас нэгэн судалгаанд сошиал сүлжээг зөвхөн цайны цаг буюу тогтмол нэг хэсэгхэн хугацаанд нээх нь ажилтнуудын бүтээмжийг 9% илүү болгодог байна (InfoSec Institute). Мэдээж хэрэг сошиал сүлжээ нээсэн тухайн хугацаанд Social Media Security буюу Сошиал сүлжээний хамгаалалтыг суулгасан байх шаардлагатай.

2. Хортой програмаас үүдэх эрсдэлийг бууруулна

Сошиал сүлжээнд хоорондоо файл хуваалцах нь маш хялбархан байдаг. Мэдээллийн аюулгүй байдлын компани Barra­cuda Networks компанийн гаргасан судалгаанд фейсбүүк дээр хуваалцсан 60 файл тутмын нэг нь, твиттер сүлжээн дэх 100 файл тутмын нэг нь Ma­licious Code буюу вирус агуулсан байдаг нь илэрсэн байдаг.

Жишээ нь: Сүүлийн үед фейсбүүк сүлжээн дэх чатнаас ямар нэгэн видео автоматаар явах болсон нь үүний тод илрэл юм. Тэгэхээр сошиал сүлжээ бол та хувийн мэдээллээ алдах, халдлагад өртөх хамгийн дөт суваг байдаг аж.

3. Сүлжээний хурдыг нэмэгдүүлнэ

Сошиал сүлжээ нь дотоод сүлжээнд маш их ачаалал үүсгэж байдаг. АНУ-ын Ex­inda компанийн дэд захирал Патрик Вүүдийн дурдсанаар нийт сүлжээний 60%-ийг зөвхөн фейсбүүк, твиттер гэх мэт сошиал сүлжээнд үр дүнгүй зарцуулж байдаг гэжээ.

4. Халдлагаас урьдчилан сэргийлэх

Сошиал сүлжээ нь байгууллагын болон хувь хүний мэдээллийг бүрэн агуулж байдаг тул түүнийг нь хулгайлах боломжтой байдаг.

 

Хэрхэн компаний болон өөрийнхөө мэдээллийг хамгаалах вэ?

ТАНЫ НУУЦ ҮГ

Хүмүүс ихэнхдээ амархан нууц үгийг хүсдэг, гэхдээ энэ нь таны хувийн мэдээллийг аюулд оруулдаг. Нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгтээс бүрдсэн байх ёстой байдаг ба үүнд тоо, үсэг, тэмдэгт орох хэрэгтэй ба эдгээр нь тантай холбоотой зүйлс байж болохгүй юм.

АЮУЛГҮЙ БАЙЛГА

Бусдад өөрийнхөө нууц үгээр хамгаалагдсан сайт руу өөрөө хажууд нь байхгүй байгаа тохиолдолд орохыг бүү зөвшөөр. Нэвтэрснийхээ дараа нууц үгээ солих хэрэгтэй. Таны хамгийн сайн таньдаг итгэлтэй хүн байсан ч хамаагүй тэр хүний компьютер халдваржсан байх боломжтой учир хүссэн хүсээгүй таныг эрсдэлд унагах боломжтой.

ДООД ТҮВШНИЙ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛА

Хэрвээ та маш чухал баримт бичигтэй бол тэдгээрийгээ интернэт холболтгүй компьютер дээр хадгалах хэрэгтэй. Хэрэв илүү тийм компьютер байхгүй бол өөрийн файлуудаа en­cryption хийх буюу нуух шаардлагатай.

ХОЁР ГАЗАР

Өөрийн файл аа DVD эсвэл зөөврийн флаш дээр хадгалан өөрийн итгэлтэй хүнд хадгалуулах ингэснээр таны компьютер халдлагад өртсөн тохиолдолд тэрхүү файлууд аюулгүй үлдэх болно.

ПОП-АП цонхыг үл тоомсорло

Хэрэв имэйл pop-up цонх гарч ирэн таны нууц үг болон нэрийг асууж байвал хэзээ ч битгий бич. Шууд сайт руу нь орж байх хэрэгтэй. Нэр хүндтэй компаниуд хэзээ ч и-мэйлээр таны нэвтрэх мэдээллийг асуухгүй.

Сошиал Сүлжээг Блоклох хамгаалалтын шийдлийг Fortinet танд олгож байна. 

Т.Мөнхжавхлан

Ай Ти Зон компанийн Мэдээллийн аюулгүй байдлын шийдлийн зөвлөх. Cisco CCIE, Fortinet NSE1, NSE2 сертификат эзэмшигч. Аппликэйшн, нэтворкинг түвшний аюулгүй байдлын шийдлээр мэргэшин ажиллаж буй шинэ үеийн залуу инженер.