
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос энэ оны 6-р сард хэд хэдэн чансаа өндөр тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буй. Үүний нэг нь уг спортын хамгийн өндөр чансаатай, World Cup буюу Дэлхий аварга шалгаруулах “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээн нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6-р сарын 23-29-ний өдрүүдэд болох билээ.
Энэхүү тэмцээний албан ёсны ивээн тэтгэгчээр таны дижитал аяллын итгэлт түнш ITZone ажиллаж байна. Мөн тэнд 6-р сарын 18-19-нд болох FIBA 3X3 Women’s series Ulaanbaatar, 6-р сарын 20-21-нд болох FIBA 3X3 World Tour Ulaanbaatar тэмцээнүүдийг тус тус спонсорлож байгаа юм.

Тэмцээний тухай
Энэ жил FIBA 3X3 World Cup 2025-аас гадна FIBA 3X3 World Tour Ulaanbaatar, FIBA 3X3 Women’s series Ulaanbaatar. FIBA 3X3 Ulaanbaatar Challenger, FIBA 3X3 Sansar Ulaanbaatar гэсэн томоохон тэмцээнүүд Улаанбаатар хотод зохиогдож буй.
FIBA 3X3 World Cup 2025 тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй төрлөөр тус бүр 20 багийг хамруулдаг бөгөөд 9 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн билээ.

Сагсан бөмбөгийн спортын цар хүрээ тэлж, үзэгч сонирхогчийн тоо нэмэгдэж буй энэ үед Сүхбаатарын талбайд өрнөдөг эдгээр тэмцээнүүд нь хүүхэд залуусыг спортод дурлуулах, цаашлаад цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн том үүд хаалга юм. Түүнээс гадна тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн баг тамирчид ирдэг нь манай улсын аялал жуулчлал, олон улсын нэр хүндэд ч сайнаар нөлөөлөх ач холбогдолтой.
Спортыг дэмжигч ITZone-ий тухай
20 гаруй жилийн туршлагатай, төлсөн татвараараа “ТОП-100 ААН”-д багтдаг цор ганц мэдээллийн технологийн компани болох ITZone эх орондоо зохиогдож буй энэхүү чухал тэмцээнийг ивээн тэтгэн ажиллаж байна.
ITZone нь нийт 100 орчим ажилтантай ба “Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж”,“Сүлжээний дэд бүтэц”, “Кибер аюулгүй байдал”, “Биет аюулгүй байдал”, “Мэдээллийн технологийн жижиглэн худалдаа” гэсэн чиглэлүүд үйл ажиллагаагаа явуулж буй.
Зөвхөн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн чиглэлд л гэхэд Dell Technologies, Canon, Oracle, VMware, HPE, Lenovo, Apple, Samsung, LG, Schneider Electric, APC зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын Монгол дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер бөгөөд жилдээ 10,000 гаруй байгууллагуудад үйлчилгээгээ хүргэдэг салбарын шилдэг компани билээ.
Тэд хамгийн сүүлд буюу 2022 онд цахим спорт, бүтээлч салбарын мэргэжилтэн, сонирхогчдод зориулан Hyperworld технологийн туршлагын төвийг үүсгэн байгуулжээ. Уг төвөөрөө дамжуулан Razer, MSI, Gigabyte, G.skill, Thermaltake, Elgato, Cougar, Glorious зэрэг брэндүүдийн 1,500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ хэрэглэгчдэд хүссэн үзүүлэлт бүхий компьютероо угсруулах, дагалдах хэрэгслээ бодитоор туршиж үзээд худалдан авах боломжийг олгож буй.

