×
ЭВЕНТ

Tableau BI In Finance

2018-12-20 | Туушин зочид буудал, Сүлд танхим

Эрхэм танаа,

Удирдлагууддаа байгууллагын санхүүгийн гол үзүүлэлтийг Real-Time харуулдаг байх нь санхүүгийн шинжээчдын сорилт байсаар ирсэн. Энэхүү сорилтыг BI буюу Business Intelligence хэрэгслийн тусламжтайгаар маш хялбархан, хурдтайгаар шийдэх боломжтойг Та мэдэх үү.

Энэхүү боломжийг танилцуулах "Tableau BI In Finance" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус үйл ажиллагаанд Санхүүгийн чиг үүргийн хүрээнд гарч буй цахим шилжилтийн дэлхийн чиг хандлагууд болон Ай Ти Зон компани санхүүгийн шинжилгээндээ Tableau BI-ийг хэрхэн ашиглаж байгаа бодит туршлагыг хуваалцах юм. 

Ай Ти Зон Компанийн санхүүгийн шинжээч Л.Тананцэцэг: Өмнө нь санхүүгийн шинжилгээг Excel дээр боловсруулахад маш их гар ажиллагаатай төдийгүй удирдлагуудад санхүүгийн үзүүлэлт бүрийг илэрхийлж, ойлгуулахад график дүрслэлүүд хангалтгүй байдаг байсан. Tableau BI хэрэгслийг ашиглаж эхэлснээс хойш санхүүгийн үзүүлэлтүүдийг маш хурдан хугацаанд, үзэмжтэй, ойлгомжтойгоор харуулдаг болж, тайлан гаргахад бус, тайлангийн гол тоонуудаа уншихад миний ажлын цаг зарцуулагддаг болсон. Энэхүү хэрэгслийн давуу тал, боломж бүрт их татагдаж дурлаад байгаа. Мэргэжил нэгт шинжээч нартаа өөрсдийн туршлагыг хуваалцах болсонд таатай байна.

Цаг Хөтөлбөр
9:00   Бүртгэл
9:30 Нээлт
9:45 Санхүүгийн функц дэх цахим шилжилт
10:00 Tea Break
10:15 Санхүүгийн тоон үзүүлэлтүүдэд BI-г хэрхэн ашиглаж байгаа талаарх бодит туршлага
11:00 Ай Ти Зон компанийн ашиглаж буй санхүүгийн систем, BI-ийн уялдаа холбоо
11:15 Асуулт, хариулт

 

Хэзээ: 2018 оны 12 сарын 20-ны Пүрэв гараг  09:30 цагт
Хаана: Туушин Зочид Буудал 4 давхарт Сүлд танхим

 

RSVP: 80012424

Бүртгэл (2018-12-20 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.