×
ЭВЕНТ

Visualizing Data with Tableau: Чадвараа Гайхуул

2019-03-22 | Shangri-La Ulaanbaatar Hotel

Бүртгүүлэх

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Зогсолтгүй урсах мэдээллийн урсгалд өгөгдөлд суурилсан (Data-Driven) шийдвэр гаргалтуудыг маш хурдтай хийх шаардлага бий болсон. Тэрхүү шийдвэр гаргалтад тус болохуйц цэгцтэй, ойлгомжтой, үзэсгэлэнтэй тайланг бүтээдэг Tableau BI програм хэрэглэгчдийн ур чадварыг нь гайхуулахаар "Visualizing Data with Tableau" буюу "Шилдэг Дүрслэл Дашбоард Бүтээх" тэмцээнийг зарлаж байна.

Өгөгдөл, дата аналитик шинжилгээний чиглэлээр суралцдаг, ажилладаг, сонирхон судалдаг, ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэнд тус тэмцээн нь нээлттэй. Та бидэнд өөрийн хүссэн сэдвээр буюу өөрт байгаа өгөгдөл, мэдээллээ ашиглан Tableau дашбоард хийн, ирүүлэх боломжтой ба Workbook-ээ Tableau Public сайтад байршуулсан байх шаардлагатай.

ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ

  • I БАЙР  - 1,000,000₮
  • II БАЙР - 500,000₮
  • III БАЙР - НЭРИЙН БЭЛЭГ

Бүх оролцогчдод гарын бэлэгтэй.

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  1. Tableau хэрэглэгч хэн бүхэн оролцоход нээлттэй. Гол нь танд бусдад хүргэхийг хүссэн шинэ санаа, содон дүрслэл байхад л болно.

  2. Та өөрт байгаа дурын датаг ашиглан дашбоард бүтээн тэмцээнд оролцох боломжтой. Хүсвэл та дараах нээлттэй мэдээлэл бүхий сайтуудаас дата авч ашиглаж болно. http://1212.mn/ , https://www.mongolbank.mn/ , http://11-11.mn/ , https://data.worldbank.org/

  3. Та уг тэмцээнд бие даан болон багаар оролцох боломжтой. (Нэг баг 3 хүртэлх гишүүнтэй байна.)

  4. Хэрэв та шинэ хэрэглэгч бол www.tableau.com сайтаас Tableau Desktop (хамгийн сүүлийн хувилбар нь 2018.03) татаж суулгах ба үнэгүй хувилбар нь 14 хоногийн хугацаатай. Програмаа татаж суулгаад нээхэд бүртгүүлэх цонх гарч ирэх ба энд та өөрийн мэдээллээ оруулаад л болно.

  5. Та бэлэн болсон dashboard болон story-оо Tableau Public дээр байршуулсан байна. Энэ сайт нь Tableau хэрэглэгч, сонирхогч хүн бүрийн бусадтай мэдлэгээ хуваалцах нээлттэй орон зай билээ. Үүний тулд  www.public.tableau.com сайтад өөрийн хувийн аккуантыг үүсгэж workbook-ээ байршуулах юм. Энэхүү сайт нь public тул таны publish хийсэн dashboard-ыг хаанаас ч хэн ч үзэх боломжтой юм шүү.

Tableau Public суулгах болон файл оруулах заавар татаж авах: ЭНД ДАРНА УУ

ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

  • БҮТЭЭЛЧ БАЙДАЛ 25 ОНОО. Сонирхолтой байдлаар харуулсан эсэх 
  • ДИЗАЙН 25 ОНОО. Дүрслэлийг ойлгомжтой, хамааралтай байдлаар, гоё харуулсан эсэх
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ 25 ОНОО. Үр ашигтай, хэрэгцээтэй датаг ашигласан эсэх
  • ЕРӨНХИЙ БАЙДАЛ 25 ОНОО. Дүрслэлийг ерөнхийд нь дүгнэх

 

ЖИШЭЭ ДАШБОАРДУУД

 

Let's Go For a Ride by Nathaniel Haefner, Texas State University

The Marvel Social Network by Harpreet Ghuman, University of Maryland

The Video Game Console War by Peiyun Shen, Temple University

 

Тэмцээний дашбоард постлох хаяг: https://public.tableau.com/en-us/s/ 
Материал (дашбоард) хүлээж авах хугацаа: 2019.02.27
-ыг хүртэл
(Tableau Public сайтад байрлуулсан дашбоардын линкээ ирүүлэх ба crm@itzone.mn хаягаар хүлээн авна.)

 

АСУУЛТ БА ХАРИУЛТ

Асуулт 1: Материал хүлээж авах хугацаа хэзээ вэ?

2019 оын 2 сарын 28-ны өдрийн 10:00 цагаас өмнө материалаа ирүүлсэн байхад болно.

Асуулт 2Өөрсдийн хэрэглэж байгаа дашбоардоо тэмцээнд оруулж болох уу? 

Танай байгууллагаас хориглоогүй бол өөрсдийн ашиглаж байгаагаа оруулж болно.

Асуулт 3Тэмцээн хураамжтай юу? 

Хураамж байхгүй.

Асуулт 4Дата хаанаас ашиглах вэ?

Эх үүсвэрийг өөрсдөө сонгох боловч Монголтой холбоотой дата байвал давуу тал болно. Мөн дата нь үнэн зөв байх ёстой ба дашбоард бусдын бүтээл байж болохгүй.

Асуулт 5Хэдэн шүүгчтэй вэ?

Нийт 4 шүүгч. Шүүлтийг шударга явуулах үүднээс 1 шүүгч нь ITZONE-оос, бусад гурван шүүгч нь гаднаас байна.

Асуулт 6Яаж publish хийх вэ?

Tableau online public дээр өөрийн хаягаар бүртгүүлж дашбоард оо publish хийгээд, public-т нээлттэй тавина. Publish хийсэн url хаягийг crm@itzone.mnbayarmagnai.o@itzone.mn
ganchimeg.e@itzone.mn; хаягаар 27-ны дотор илгээнэ.

Асуулт 7Хэзээ шалгаруулах вэ?

Шагналыг 28-ны өдрийн Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болох Tableau арга хэмжээн дээр гардуулна. Шалгарсан багууд өөрсдийн дашбоардыг тайлбарлаж харуулна.

 

Тэмцээний талаар нэмэлт тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоорой.

Утас: 7731-2424, 8062-4624, 8001-2424
Имэйл: crm@itzone.mn

Бүртгэл (2019-02-27 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.