Мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг танилцуулдаг ICT Expo 2019 өнгөрсөн 9-р сарын 27-29 өдрүүдэд Мишээл экспо-д зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Ай Ти Зон компани Dahua, Canon, Dell болон Uniflow шийдлүүдээ танилцууллаа.  

Dahua брэндийн хяналтын камерын шийдлүүдийн тусламжтайгаар  компаниуд орох гарах хүний урсгалыг илүү оновчтой болгож, видео аналитик дээр суурилсан хамгаалалтын системийг бий болгох боломжтой бөгөөд үүнд:

Ай Ти Зон компани 2016 оноос хойш Dahua брэндийн биет болон видео аналитикийн шийдлүүдийг нийлүүлж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан интеграцчилах боломжтойгоороо онцлог юм.

Dahua брэндийн царай таних системийн тусламжтайгаар компани өөрийн байгууламжид орж ирж байгаа хүмүүсийг тоолж, тухайн хүн ямар сэтгэлийн хөдлөлтэйгөөр /баяртай, гунигтай/ ямар маршрутаар явж байгааг нь хянах боломжийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу?

Мөн жижиг дунд байгууллага болон дундын оффист тохиромжтой хэвлэлийн Uniflow системийг танилцууллаа. Энэ нь нэгдсэн удирдлагын системд холбогдон олон хэрэглэгч нэг төхөөрөмжөөс хэвлэх команд өгөх, эргээд түүнийг хянах боломжийг олгодог систем юм.

Энэ жилийн ICT expo 2019-ийн үеэр нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болсон нь ITStore технологийн дэлгүүрийн нээлт юм. Технологийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хурдан шуурхай бөгөөд найдвартайгаар онлайнаар болон дэлгүүрээс худалдан авах боломжтой тус дэлгүүрийн нээлтийг тохиолдуулан хэрэглэгчдэд Dell Canon брэндийн төхөөрөмжүүдийг туршиж үзэх боломжийг олголоо. Үзэсгэлэнд оролцогчид Canon брэндийн камерыг өөрийн биеэр туршин үзэн, авсан зургаа шууд хэвлэсэн юм. Та хэрвээ Canon брэндийн зураг дүрслэлийн төхөөрөмжүүдийг туршиж үзэхийг хүсвэл ITStore дэлгүүр дээр очин өөрийн биеэр туршиж үзэх боломжтой юм.

Нээлтийн үеэр үзэсгэлэнгийн төв тайзан дээр оролцогчдын дунд хөгжөөнт асуулт хариултын тэмцээн явуулж:

1-р байранд: Dell брэндийн утасгүй keyboard, mouse

2-р байранд: Dell брэндийн чихэвч

3-р байранд: Canon брэндийн шүхэр, халуунаа барьдаг сав бэлэглэсэн юм.

 “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохиогдсон энэ удаагийн ICT Expo үзэсгэлэнд “Ай Ти Зон” компани таны амжилтыг хурдасгах мэдээллийн технологийн шийдлүүд болон тоног төхөөрөмжүүдийг танилцууллаа.