"Dell Solutions" үйл ажиллагаа амжилттай боллоо

June 20. 2013

Өнөөдөр Дэлл корпорацийн Зүүн өмнөд Азийг хариуцсан ерөнхий менежер ноён Гүү өөрийн төлөөлөгчдийн хамт Монголд хүрэлцэн ирж ITZone компанийн амжилтын түнш болсон эрхэм харилцагч, түншүүдтэй “Dell Solution Event: Addressing your IT challenges” үйл ажиллагаанд оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны үеэр шинэ үеийн Dell- Dell брэндийн хувьсан өөрчлөлтийн түүх, Data Center-ийн ирээдүйн хөгжил, Windows 8 үйлдлийн системийн давуу тал, ажиллах арга техник, мэдээллийн баазыг хамгаалах стратеги, mobile era-сүлжээний шийдлийн талаар Dell-ийн төлөөлөгчид оролцогчдод биечлэн танилцуулсан юм.

Мэдээлэл холбооны технологийн салбарт тэргүүлэгч ITZone (хуучнаар М-Си-Эс Электроникс) компани нь Дэлл брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 13 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Дэлл корпорацитай хамтран Хаан банкны “Төв мэдээллийн системийн шинэчлэлт, өргөтгөл”,  Худалдаа Хөгжлийн банкны “Төв болон салбаруудын МТ-ийн стандартчилал, компьютер, серверийн нийлүүлэлт, баталгаат засвар үйлчилгээ”,  БСШУЯ, Төрийн захиргааны алба, Хөдөлмөр эрхлэлтийн алба болон Шүүхийн 21 аймаг дахь салбар төвүүдийн компьютер нийлүүлэлт, дотоод сүлжээний угсралт суурилуулалт зэрэг мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх олон томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн юм.

Өнөөдөр Дэлл брэнд нь Монголын компьютерын зах зээлийн 50%-ийг эзэмшдэг томоохон брэнд болсон бөгөөд ширээний компьютерийн OptiPlex, зөөврийн компьютерийн Latitude, Vostro, Inspiron, XPS загваруудыг нийлүүлж байна.

 

ITZONE - "Dell Solutions" үйл ажиллагаа амжилттай боллоо