Нэгэн дэлхийн шилдэг технологийн компанийн бүх өгөгдлийн сан болоод сервер нь вирустсэн тохиолдол саяхан гарсан. Хамгийн сонирхолтой нь энэ явдал IoT буюу утасгүй сүлжээнд холбогдсон ухаалаг агааржуулагчаас эхлэлтэй аж. Тухайн агааржуулагч нь утасгүй сүлжээгээр барилгын бусад хэсгээс температурын мэдээлэл татдаг бөгөөд энэ үед вирусын халдлагад өртөж, цааш нь тухайн компанийн нийт бүх интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмж, мэдээлэл аюулд орсон байна.

Сүүлийн үеийн тренд болоод буй Эд юмсын интернэт (IoT), Cloud болон Хөдөлгөөнт төхөөрөмж (Утас, таблет г.м) нь маш олон боломжуудыг хэрэглэгчдэд нээж өгч байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр мөн “муу залууст” утасгүй сүлжээ, гар утас, бусад бүх интернэтэд холбогдсон төхөөрөмжөөр нэвтрэх олон янзын хаалгуудыг нээж өгч байгаа нь бизнесийн байгууллагуудад ихээхэн эрсдэл дагуулж байна.

Хаа сайгүй Wireless буюу утасгүй сүлжээгээ цацаж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдал маш том аюулд орсон гэж ойлгож болно.

Тиймээс байгууллагууд антивирусын дараагийн эрин үе болсон утасгүй сүлжээгээр дамжуулан 360 градуст хамгаалах чадвартай шийдлийг сонирхох хэрэгтэй болж байгаа юм.

Саяхан Макаод зохион байгуулагдсан "Aruba Atmosphere APAC" Ази Номхон далайн бүсийн технологийн арга хэмжээн дээр Aruba 360 Security Fabric гэх бүтээгдэхүүнээ танилцуулсан нь эрчимтэй дижитал шилжилт хийгдэж буй энэ үед End to End хамгаалалтыг санал болгох оновчтой нээлт байлаа. Aruba (HPE-н компани)-ийг дэлхий даяар бизнес ангиллын Wi-Fi бүтээгдэхүүнээрээ алдартай гэдгийг мэдэх ч мэдээллийн аюулгүй байдлыг хангагч бүтээгдэхүүн нь мөн адил маш хүчтэй гэдгийг төдийлөн мэддэггүй.

Aruba 360 Security Fabric –ийн үүргүүд

  • IntroSpect User and Entity Behavioral Analysis (UEBA) шийдэл. 
    Тухайн сүлжээнд холбогдсон бүхий л төхөөрөмжүүдийг (IoT мөн орно) байнгын хянаж байх систем юм.  Өөрөө сурах (machine learning)-тэй ухаалаг, хүчтэй шийдэл бөгөөд таны сүлжээнд буй төхөөрөмжүүд өдөр тутам хийдгээсээ гэнэт өөр, сэжигтэй үйлдэл хийгээд эхлэхэд мэдэгдэх, зогсоох үүрэгтэй
  • Aruba Clearpass 
    Аруба-г аюулгүй байдлын шийдэл дээр хүчтэй гэдгийг хамгийн их нотлох бүтээгдэхүүн бол Clearpass юм. Сүлжээнд нэвтрэх эрхийг хянагч (NAC) хийхээс гадна хэрэглэгч тус бүр дээр заасан журмын дагуу ажиллаж буйг шалгах мөн халдлагыг зогсоох, бусад системд мэдэгдэх зэрэг маш чухал үүргийг хариуцан ажиллах бүтээгдэхүүн юм. Мөн бусад үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнтэй холбогдон ажиллах чадвартай нээлттэй системтэй тул танай байгууллагын дэд бүтцэд таарахгүй асуудал үүсгэхгүй.
  • Aruba Secure Core
    Security Fabric нь Аруба-ийн Access Point, Controller мөн сүлжээний свичийн үйлдлийн системд байх ихэнх функцийг дэмжин ажиллаж урсгалын мэдээлэл, анализ болон кодчилол (encryption) хийж өгч байгаагаараа сүлжээний аюулгүй байдлыг хангах өвөрмөц цогц бүтээгдэхүүн болж байгаа юм.