Tableau Software - Мэдээллийн гүнд нэвтрэх ухаалаг зэвсэг

October 19, 2015

Tableau BI  Ай Ти Зон

Мэдээллийн хэмжээ, формат, субъектээс үл хамааран дата аналитикийг түргэн хугацаанд боловсруулж, задлан шинжлэх боломжтой Tableau Software-ыг танилцуулж байна. Байгууллагын ажилтан бүр нэмэлт програм хангамж ашиглахгүйгээр хэрэгцээт мэдээллээ олж авах боломжтой Tableau нь удирдлагын түвшний тайлангаас эхлээд богино хугацаанд боловсруулалт хийх шаардлагатай интерактив тайланг ч зөөврийн төхөөрөмж эсвэл интернэт хөтөч ашиглан хэдхэн товчлуурын тусламжтайгаар хийх боломжийг олгодог. Уг програм хангамжийг томоохон аж үйлдвэрээс эхлээд жижиг, дунд бизнес эрхлэгчид, засгийн газрын харьяа байгууллагууд, вэб бүтээгчид, боловсролын байгууллагууд, төрийн ба төрийн бус байгууллагууд гээд бүх түвшний хэрэглэгчид ашиглаж, тэдний хэрэгцээг бүрэн хангаж байна. 14 хоногийн турш үнэгүй, туршилтаар ашиглах програмыг https://www.tableau.com/products/trial?os=windows холбоосоор хандаж, татаж авах боломжтой.  

 

TABLEAU DESKTOP-ХҮН БҮРТ ЗОРИУЛСАН БИЗНЕС АНАЛИТИК

Tableau-ын дата боловсруулах механизм нь том хэмжээний мэдээллийг маш богино хугацаанд боловсруулж, харахад энгийн, ойлгомжтой хэв загварыг гаргадаг тул Built in connector-ийг нь ашиглан 30 гаруй мэдээллийн эх сурвалжаас мэдээллийг нэгтгэн боловсруулах боломжтой.  Энэ бол програм хангамж суулгах, мэдээлэл рүү хандах, багц мэдээллийг задлан шинжлэх, интерактив мэдээллийн самбарыг танилцуулах, компани дотор мэдээлэл солилцох зэрэг олон ажлыг гайхалтай хурдан гүйцэтгэх чадвартай мэдээллийн гүнд нэвтрэх “зэвсэг” юм.

Tableau desktop давуу талууд:

  • Хэрэглэхэд хялбар. Мэдээллийн самбарыг дээш, доош гүйлгэх интерфейсийн тусламжтайгаар хүссэн хэлбэрээр өөрчлөх боломжтой.
  • Бодит мэт дүрслэл, өндөр хурд. Tableau нь мэдээллийг боловсруулан, харах процессыг өндөр хурдаар гүйцэтгэдэг давуу талтай тул вэбд суурилсан мэдээллийн самбар, тайлан, графикийг хэдхэн үйлдлээр хийж, түүнийгээ нийтлэх боломжтой.
  • Боловсруулалтын гайхалтай хурд. Өөрт байгаа мэдээллээ компьютерийн цонх уруу зөөгөөд хэсэг зуур хүлээхэд програм хангамж 10-100 сая баганууд дахь мэдээлэл дээр ажиллаж шаардлагатай мэдээллийг хэдхэн секундийн дотор гаргаж харуулдаг.
  • Аналитикийн гайхамшигт хүч. Tableau нь сайжруулсан аналитик, статистик, зөөврийн функцтэй бөгөөд мэдээллийг ялган харах, ойлгоход тусална. Excel программ дээрх олон мянган хуудас дээр ажиллаж, их цаг хугацаа зарцуулж хийх байсан үйлдлийг Tableau дээр хийхэд хэдхэн хором зарцуулахад хангалттай.
  • Шилдэг туршлагуудыг нэг дор багтаасан. Олон жилийн судалгаагаар баталгаажсан, шилэгдмэл загварыг ашиглан өөрийн мэдээлэл дэх чухал хэсгийг илүү тодотгон бусдад хүргэх боломжтой.
  • Олон нийтэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх. Tableau нь мэдээллийн самбарыг вэб болон хамгаалалттай серверт хэдхэн секундын дотор нийтлэх боломжийг олгодог.  

 

TABLEAU SERVER-ӨНДӨР ХУРДТАЙ, БИЗНЕСИЙН УХААЛАГ СОНГОЛТ

Tableau Desktop-ыг ашиглаж, мэдээллээ хэдхэн секундэд боловсруулсан бол Tableau Server-ээр өөрийн байгууллагын сүлжээнд хэдхэн минутын дотор нийтлэх боломжтой.  Том хэмжээний, интерактив мэдээллийн самбар, тайланг дотоод веб сайт, share-point, вэб сайтад тавихын тулд Tableau сервер-ийг ашигладаг. Хэдхэн минут, цагийн дотор дата серверт хэсэгчилсэн мэдээллийг хадгалж, график мэдээлэл болгон байрлуулж хандах эрх бүхий групп үүсгэдэг.  

Аливаа уулзалт, хурал, хэрэглэгчтэй холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, түүнийгээ олон нийтэд түгээх нь бизнесийн хурд юм. Гарсан шийдвэрийн дагуу мэдээллүүдийг Tableau серверт хадгалсан тохиолдолд таны нийтэлсэн тайлан, мэдээллийн самбарууд iPod болон Android таблетуудад ашиглаж болохуйц байдлаар хувирдаг.

Tableau Server-ийн давуу талууд:

  • Зөөврийн төхөөрөмжийг дэмжинэ. Tableau-ын давуу тал нь хэрэгтэй цагтаа, хүссэн мэдээллээ ашиглах боломжийг олгодог.  Хэрэглэгч зөөврийн төхөөрөмж дээр тайлан үүсгэсэн тохиолдолд шинээр үүссэн файл автоматаар серверт хадгалагддаг.
  • Төвлөрсөн бөгөөд хялбар байдалтай дата сервер. Tableau Сервер нь мэдээллийг нэгтгэх, дамжуулах холболт бүхий илүү төвлөрсөн менежменттэй.  Компьютер хэрэглэгч өөр бусад мэдээллийн эх сурвалж руу хандахын сацуу төвлөрсөн мэдээллийн эх сурвалжид ч зэрэг хандах боломжтой. Хандалтын үзүүлэлтүүд серверт бичигдсэнээр хэрэглэгчийн цаг зав болон ажлын гүйцэтгэлд  эерэг нөлөө үзүүлдэг. Мөн график мэдээллүүд нь төвлөрч нийтлэгдсэн байдаг.
  • Илүү олон хүмүүст түгээх боломж. Компани дотор мэдээллийг зөв зохистой байдлаар түгээх  нь бизнесийн ухаалаг сонголтод нөлөөлдөг. Ажилтнууд мэдээллийг нийтлэх, хуваалцах, түүний талаар саналаа солилцохдоо мэдээлэл технологийн мэргэжилтний туслалцаагүйгээр хийх  боломжтой. Tableau Сервер нь том хэмжээний мэдээллийг дамжуулах зорилготой өөр хоорондоо нарийн уялдаа холбоо бүхий аппликейшн юм.