HPE -ийн 9 дэх үеийн серверийн тухай

June 17, 2015

Ай Ти Зон компани ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ 2014 онд НР корпорацийн хамтран ажиллагч байгууллагуудаа тэргүүлсэн учраас “ Монгол дахь Энтерпрайз түвшний Шилдэг Шийдэл Нийлүүлэгч” компаниар шалгарсан билээ. Бидний хамтын ажиллагаа 2002 оноос эхлэлтэй бөгөөд монгол дахь анхны ServiceOne Expert Parthner, Silver Parthner түншээр тус тус сонгогдон ажиллаж байна. Дэлхийн мэдээллийн технологийн магнатуудын нэг НР корпорацийн технологийн шийдэл, үйлчилгээг монголд нийлүүлэн найдвартай ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа учраас Ай Ти Зон компани ийнхүү итгэмжлэгдсэн юм. Бид энэ удаад байгууллагын найдвартай ажиллагааг бүрэн хангах технологийн шийдлийг танилцуулж байна. Төрийн болон хувийн байгууллагын үйл ажиллагааны найдвартай байдлын баталгаа нь мэдээллийн технологийн зөв шийдэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Big Data, Core Applica¬tions, Үүлэн тооцоолол, Виртуалчлал зэрэг бүхий л түвшний голлох системүүдэд HP ProLiant серверүүдийг суурилуулах нь найдвартай бас хамгийн зөв шийдэл болно.

HPE 4Дэх үеийн сервийн онлцог

HP өнгөрсөн оны сүүлээр 9 дэх үеийн (Gen9) серверүүдээ зах зээлд танилцуулсан бөгөөд өмнөх үеийн серверүүдийн давуу талуудыг улам сайжруулснаар өмнөхөөсөө хурдтай, хүчтэй болжээ. Шинэ үеийн хүчирхэг Интел процессор, DDR4 шуурхай санах ой, системийн менежментийн түвшин дэх шинэчлэлт болоод шинэчлэгдсэн сүлжээний технологиуд зэрэг ололт амжилтууд нь HP 9 дэх үеийн серверүүд сүүлийн үеийн бүхий л програм хангамж, том хэмжээний системүүдийн ачааллыг бүрэн даах чадвартай болжээ.

Blade систем гэж юу вэ?

Энэ нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийн нэг бөгөөд Enclosure-т суурилагдахаар хийгдсэн “модуль” бүтэцтэй сервер юм. Blade-ийн бүрэлдэхүүн хэсгүүд нь дундын дэд бүтцийг ашигладаг, найдвартай ажиллагааг хангах үүднээс Chassis-based Redundancy-тай. Цахилгаан, хөргүүр, кабел менежмент, серверийн эзлэх зай зэрэгтэй холбоотой бэрхшээлүүдээс зайлсхийхийн тулд мөн 5-аас дээш тооны сервер ашигладаг байгууллагууд Blade системийг нэвтрүүлэх нь хамгийн үр ашигтай шийдэл болдог.

HPE 4дэх үеийн серверийн давуу тал

Яагаад Blade гэж?

Томоохон байгууллага, дата центрийн орчинд Blade серверүүд нь бусад Enterprise ангиллын серверүүдээс хэд хэдэн давуу талтай:

  • Орон зайн хэмнэлт (60% нягтрал)
  • Эрчим хүч болон хөргөлтийн үр ашигтай
  • хэрэглээ 30-40% бага
  • Ухаалаг фабрик нэгдэл
  • Нэгдсэн удирдлага