Байгууллагад зориулсан мэдээллийн технологийн гэрээт үйлчилгээ

June 06, 2016

Та бүх зүйлсээ “өөрсдөө” хийх гэж зүтгэн, үндсэн бизнесийнхээ хажуугаар давхар ачаалал “үүрч” яваа юм биш биз. Яг үнэндээ Зочид буудлын бизнес эрхлэж байж заавал Мэдээллийн технологийн нэгж байгуулж, IT мэргэжилтэнг бүтэн цагаар ажиллуулах шаардлага байдаг гэж үү. Ялангуяа үндсэн бизнесийн загвар мэдээллийн технологи дээр 100% тулгуурладаггүй тохиолдолд мэдээллийн технологийн мэргэжилтний байнгын ажлын байрыг бий болгох нь урт хугацаанд зардал, менежментийн ачааллыг нэмэгдүүлэхээс гадна, хамгийн гол нь Мэдээллийн технологи маш хурдтай хөгжиж буй энэ цаг мөчид тухайн мэргэжилтэн шинэ технологи, шинэ мэдлэг, туршлагыг тэр бүр олж эзэмших, судлах нөхцөл боломжийг хязгаарладаг.

Тэгвэл орчин үеийн бизнес эрхлэгчид уламжлалт загвараа өөрчлөн, үндсэн бизнесийнхээ процесс хөгжүүлэлтэнд гол анхаарлаа төвлөрүүлж, харин тоног төхөөрөмжийн эвдрэлгүй, найдвартай ажиллагааг хангах “туслах функц”-ийн ажлыг мэргэжлийн IT Outsourcing үйлчилгээ үзүүлэгч компанид даатгадаг боллоо.

IT Outsourcing нь аливаа байгууллагын энгийн принтер, хувилагч, компьютерээс эхлээд сервер, хадгалах төхөөрөмж хүртэлх бүхий л түвшний тоног төхөөрөмж, систем, МТ дэд бүтцийн найдвартай ажиллагааг Мэргэшсэн инженерийн баг тогтмол хангах нөхцөл бүхий мэргэжлийн үйлчилгээ юм. Ай Ти Зон компани мэдээллийн технологийн салбарт 19 жил ажилласан арвин туршлага, мөн мэргэшсэн туршлага бүхий хамгийн том инженерийн багийн чадвар дээрээ тулгуурлан Мэдээллийн технологийн аутсорсингийн дараах үйлчилгээг харилцагч байгууллагууддаа санал болгож эхэллээ.