Дараагийн үеийн хяналтын камер буюу ухаалаг дулаан мэдрэгч камер
Бидний мэдэх энгийн хяналтын камер нь өдгөө технологийн хөгжил болон зах зээлийн хэрэгцээ шаардлагаас хамаараад маш олон боломжуудыг олгох болсон. Тэдгээрээс 2020 онд хамгийн эрэлттэй бөгөөд хамгийн сонирхолтой камер бол Thermal Camera буюу "Дулаан мэдрэгч" камер юм. Учир нь Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой олон хүн цугларсан газруудад өвчний талаар шалгалтын хүн нэг бүр дээр хийх нь санхүүгийн болон цаг хугацаа, хүний хөдөлмөр их ордог. Иймд технологийн тусламжтай хурдан бөгөөд алдаа багатай шийдэл бол Thermal Camera юм.
Инфрарэд буюу хэт улаан туяаны технологийг ашигладаг камер юм. Энэ төрлийн технологийг цэргийн байгууллагууд шөнийн эргүүл хийх, байг илрүүлэхэд, цаг уурын урьдчилсан мэдээ, таамаглал хийх зэрэгт ашигладаг. Энгийн хэрэглээнд биетийн дулааны өөрчлөлтийг хэмжих объектын хувьд галын аюулаас урьдчилан сэргийлэхэд ашигладаг. Сүүлийн үед Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой хүмүүсийн биеийн дулааныг хэмжихэд түлхүү ашиглаж байна.
COVID-19 вирусийн нөхцөл байдалтай холбоотой хүмүүсийн халууныг хэмжин сэжигтэй тохиолдлуудыг мэдэгдэнэ. Энэ нь дан ганц COVID-19 вирусийн үед биш өвлийн улиралд оффис, цэцэрлэг, сургууль халуунтай, өвдсөн хүмүүсийн илрүүлж арга хэмжээ авахад тусална.
Тодорхой объектын дотор орчны дулаан, температурыг хэмжих, гэрэл бүдэг болон шөнө орчны аюулгүй байдлыг хангана.
Мөн гадна орчны аюулгүй байдлыг мэдрэх буюу гал түймэр гарах эрсдэлийг бууруулах, ямар нэг техникийн хэт халалт , дулааны алдагдал зэргийг мэдэх боломжтой.
Хиймэл оюун ухаан суурилсан технологитой, ухаалаг анализ хийх боломжтой, галын мэдрэгчтэй, биетийн дулаан мэдрэгч технологитой бөгөөд температурын өөрчлөлттэй үед дүрсийг нь автоматаар авч хадгалдаг. Биетийн дулааныг 2м-2км зайнаас мэдрэх боломжтой.
Хиймэл оюун ухаан суурилсан технологитой, ухаалаг анализ хийх боломжтой, галын мэдрэгчтэй, биетийн дулаан мэдрэгч технологитой бөгөөд температурын өөрчлөлттэй үед дүрсийг нь автоматаар авч хадгалдаг. Мөн хүн болон машин, утааг таних функцтэй. Биетийн дулааныг 30м-800м зайнаас мэдрэх боломжтой.
Холын зайны анализ хийхболомжтой, галын мэдрэгчтэй, биетийн дулаан мэдрэгч технологитой бөгөөд температурын өөрчлөлттэй үед дүрсийг нь автоматаар авч хадгалдаг. Биетийн дулааныг 2м-2км зайнаас мэдрэх боломжтой.
Хүний хөл хөдөлгөөн маш их байдаг оффис, худалдааны төв, эмнэлэг, орон сууцны хороолол зэрэг газруудад байгаа хүмүүсийн
биеийн дулааныг хянах, аюулгүй байдлыг хангахад ашигладаг. Мөн галын аюулаас урьдчилан сэргийлэх, хурц гэрэлтэй болон харанхуй
орчинд энгийн хяналтын камераар харах боломжгүй дүрсийг авч хадгалдаг.
Сургууль, цэцэрлэгийн хувьд ханиад томууны үеэр сурагчдын аюулгүй байдлыг хангах, ханиад томуутай үед нэвтрүүлэхгүй хязгаарлалтыг
хийхэд ашигладаг.