Tableau Academic

Оюутан, сурагчдад зориулсан өгөгдөл аналитикийн програм
Сургалтад зориулсан үнэгүй лиценз

Дата аналитик ур чадварыг оюутан, сурагч, их дээд сургууль бүрд

Нийт оюутан сурагч болон зааварлагч багш нарт Tableau Desktop, Tableau Prep Builder програмуудыг үнэгүй ашиглах боломжийг Tableau Academic лиценз олгодог. Ирээдүйдээ зориулж дата ур чадвараа бүтээгээрэй. Дэлхийн аль ч өнцөгт сурч боловсорч буй оюутан, сурагч, сургагч багш нарт Tableau компаниас eLearning буюу онлайн эрхийг үнэгүй олгодог. Харин та бүртгүүлж, өөрийгөө баталгаажуулаарай.

Оюутан

Та ямар ч чиглэлээр, хаана ч суралцаж байсан, Tableau Desktop, Tableau Prep Builder програмын Академик лицензийг үнэгүй авах эрхтэй шүү.

  • Үнэ цэнэтэйг суралцаж, дата ур чадвараа хөгжүүлээрэй,
  • Дата хичээлийнхээ даалгаврыг илүү сайн гүйцэтгэж Ирээдүйн ажил олгогчдоо мэл гайхшируулаарай
Илүү дэлгэрэнгүй
Багш

Их, дээд сургууль сургалтын хөтөлбөртөө Visual Analytic буюу Өгөгдөл дүрслэх аналитик чадвар олгох хичээлийг оруулах боломжтой. Бүтэн семестрийн хэмжээнд шаардагдах сургалтын материал, ашиглах пргорам бүгд үнэгүй.

  • Орчин үеийн хамгийн эрэлттэй дата ур чадварыг нийт суралцагчдадаа эзэмшүүлээрэй
  • Лиценз авах хялбар, энгийн үе шат
  • Үнэгүй сургалтын материал, туршлага судлах, санал солилцох төрөл бүрийн Дата коммунити энд бий.
Илүү дэлгэрэнгүй
Сургуулийн захиргаа

Нийт суралцагсдын хичээл сонголт, ирц, шалгалтын оноо зэрэг сургуулийн хэмжээнд хуримтлагддаг бүхий л төрлийн өгөгдөл, мэдээллээ нэгтгэн, задлан, шинжлэх боломжтой. Tableau аливаа мэдээллийн гүнд нэвтрэх зэвсэг тань байх болно.

  • Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт буюу сургуулийн хэмжээн дэх шинэ дата соёлтой болоорой
  • 14 хоногийн үнэгүй хувилбар
  • Боловсролын салбарт зориулсан хөнгөлөлттэй үнийн багц
Илүү дэлгэрэнгүй
Хичээлээс гадуурх

Хичээлийн гадуурх хувийн хөгжилдөө зориулж, курс, дугуйлан байдлаар Tableau клубт нэгдэх боломжтой.

  • Хичээлээс гадуур Tableau -г суралцаж, дата ур чадвар, туршлагаа өргөтгөн
  • Tableau -ийн сертификатуудыг нэмж аваарай.
  • Дэлхийн өнцөг булан бүр дэх дата экспертүүдээс суралцаж, Tableau Community-ийн нэг хэсэг болоорой.
Илүү дэлгэрэнгүй
"Tableau-д мэргэшсэн байх нь ажлын байранд илт давуу байдлыг олгож, хүссэн ажил олгогч эсвэл ажлын байраа сонгох бүрэн бололцоог нээдэг."
Бүки Окафор, Миами Их Сургууль

Юуг үнэгүй авах боломжтой бэ?

Оюутны лиценз Багшийн лиценз Ангийн лиценз*
Tableau Desktop
Tableau Prep Builder
Tableau Online
Tableau Certification (20% хөнгөлөлт)
Tableau eLearning
*Ангийн лиценз болон сертификат нь Сургагч багшаар дамжин олгогдог.
"Tableau -г ашиглан илүү сайн шийдвэр гаргадаг болж улмаар илүү ихийг, бусдаасаа илүү сайнаар гүйцэтгэн, карьер болоод хүлээн зөвшөөрөгдсөн байдлаа нэмж чадсан."
Тоан Хоанг, Жаст Ийт компанийн BI менежер
Дата ур чадвараа Tableau Сертификатуудаар баталгаажуулаарай. Tableau Specialist шалгалт 2020 оны 12 сарын 31 хүртэл бүх оюутнуудад 20% хөнгөлөлттэй.
Сертификат авах

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

TABLEAU ACADEMIC лиценз болон өөрийн сургуульдаа "Өгөгдөл боловсруулах, дүрслэх" хичээлийн хөтөлбөрийг нэмэх хүсэлтэй бол бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор эргэн холбогдох болно.