Оюутан, сурагчдад зориулсан бүтээгдэхүүн

Олон цагийн турш цэнэгээ барьдаг, бат бөх байхаар онцгойлон зохион бүтээгдсэн Dell-ийн Latitude болон Inspiron загварууд нь сурагчдын хэрэглээний онцлогт бүрэн нийцэх бөгөөд хүчин чадлын хувьд ч тэдний шаардлагыг 100% хангаж чадна.

Сургалтын зориулалттай Dell Inspiron

3000 болон 5000 серийн Inspiron нь 7-8 хүртэлх цаг цэнэгээ барих хүчин чадалтай бөгөөд оюутан, сурагчдын өдөр тутмын суралцах хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн. Түүнчлэн 2in1 буюу таблет болгон ашиглах боломжтой сонголт ч байгаа.

Бүтээгдэхүүн үзэх
Сургалтын зориулалттай Dell Latitude

Сурагчдын суралцах нөхцөлд төгс нийцэх Latitude 3000 серийн загвар нь маш бат бөх бөгөөд тэдний бүтэн өдрийн хэрэглээнд зориулагдан зохион бүтээгдсэн. 15 хүртэлх цаг цэнэгээ барих хүчин чадалтай тул суралцагч өдрийн турш бүтээмжтэй байж чадна.

Бүтээгдэхүүн үзэх
Сургалтын зориулалттай дагалдах төхөөрөмжүүд

Оюутан, сурагчдын хэрэгцээнд нийцэх төрөл бүрийн дагалдах хэрэгслүүдээс гадна зөөврийн компьютеруудыг олноор нь нэг дор цэнэглэх боломж бүхий төхөөрөмжүүд.

Бүтээгдэхүүн үзэх

Багш, ажиллагсдад зориулсан бүтээгдэхүүн

Сурган хүмүүжүүлэгч, удирдах түвшний ажилтнуудын хэрэгцээнд тохирох өндөр хүчин чадал, эдэлгээ даах чанар бүхий компьютер төхөөрөмжүүдийг ашиглан алсын зайн боловсролын стандартыг шинээр тогтоогоорой.

Latitude нөүтбүүк ба таблет болдог нөүтбүүкүүд (2-in-1)

Дэлхийн хамгийн ухаалаг, аюулгүй нөүтбүүк болох Latitude нь хүссэн газраасаа ажлаа хийх боломжийг олгоно. Хэрэглэгчийн хэрэглээнд зориулан оновчилсон уг загвар нь илүү жижиг, илүү хөнгөн бөгөөд хурдтай үйл ажиллагаа болон аюулгүй байдлын функцийг дотроо агуулсан байдгаараа онцлогтой.

Бүтээгдэхүүн
Precision зөөврийн компьютерууд

Кино, анимэйшн, архитектор, инженерчлэл гэх мэт өндөр хүчин чадал бүхий тооцоолол ашигладаг хүмүүст тохиромжтой. Дээрх хэрэглээнд тохируулан оновчилсон процессор болон графиктай Dell Precision зөөврийн компьютеруудын хадгалалтын багтаамжийг мөн нэмэх боломжтой байдаг.

Бүтээгдэхүүн
Дээд зэргийн хүчин чадал бүхий XPS зөөврийн компьютер

Дэлгэцийн нягтаршил, гүйцэтгэл, батерейны хүчин чадлаараа тэргүүлдэг, хамгийн загварлаг XPS нөүтбүүк. 16 хүртэлх цаг цэнэгээ барих боломжтой бөгөөд авч явахад хамгийн авсаархан, хөнгөн бөгөөд нимгэн гэдгээрээ онцлогтой.

Бүтээгдэхүүн

Дижитал сургуулийн дэд бүтэц

Өнөөдрийн ажиллах хүчний хэрэглээний онцлогт нийцүүлэн бүтээсэн хаанаас ч, хэзээ ч аюулгүй, хурдан бөгөөд хялбар хандах боломжийг олгох дэд бүтцийн цогц шийдэл - суурин дэд бүтцээс гадна, төхөөрөмжийн удирдлагын шийдэл, үйлчилгээ гэх мэт.

Үнэ төлбөргүй нэмэлт програм

Алсын зайн боловсролыг дэмжих нэмэлт үйлчилгээ нь суралцагч болон багш, ажиллагсдын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Microsoft Office 365 Education

Microsoft компанийн Office 365 Education буюу боловсролын салбарт зориулсан, хаанаас ч холбогдож ашиглах боломжтой клауд шийдлийг ашиглан багш, суралцагчдынхаа харилцаа холбоог уян хатан, хялбар болгохоос гадна бүтээмжийг нь нэмэгдүүлээрэй. Microsoft компани нь боловсролын байгууллагад Word, Excel, PowerPoint зэргээс гадна Teams, OneNote зэрэг програмууд бүхий үнэгүй болон хөнгөлөлттэй лицензүүдийг санал болгодог.

Дэлгэрэнгүй
Tableau Academic

Tableau компанийн зүгээс өөрсдийн дата аналитикийн хялбар шийдэл болох Tableau Desktop болон Tableau Prep програмыг үнэ төлбөргүй ашиглан, шинэ ур чадварт суралцах боломжийг оюутан, сурагч, багш ажилчдад байнга олгодог. Ажлын байран дээр хамгийн эрэлттэй байх ур чадвараар нэрлэгдэж байгаа дата аналитик ур чадварыг эзэмшин сургуультайгаа холбоотой шийдвэр гаргалтуудаа датанд суурилан хийхээс гадна оюутан, сурагчдынхаа ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээрэй.

Дэлгэрэнгүй

Ай Ти Зон компанийн зүгээс Танай сургуулийн сурагчдын тоо болон бусад нэмэлт мэдээлэлд үндэслэн Дижитал сургууль болоход тань шаардагдах Дэд бүтэц болон Moodle дижитал сургуулийн платформыг багцаар нь сонгож, тохируулан, суурилуулж өгөх боломжтой.

Бид өөрсдийн мэргэшсэн багаар дамжуулан та бүхний Дижитал аяллыг дэмжин ажиллахдаа таатай байх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Дижитал сургуулийн шийдлийн талаар буюу багцын талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.