×
Шийдэл

СҮЛЖЭЭ ДЭД БҮТЭЦ

LAN/WAN, Data Core Networking, Unified Communication

Өндөр гүйцэтгэл, Өгөгдлийн аюулгүй байдлыг сүлжээ хангана.
Сүлжээ нь эцсийн хэрэглэгч бүрд хүрч, компьютер, гар утас, ухаалаг төхөөрөмж зэргийг хооронд нь холбож байдаг. Эдгээр сүлжээний шийдлийг байгууллагадаа яг тохирсон байдлаар инженерчлэх нь таны байгууллагын гүйцэтгэл, хурдтай шууд холбоотой юм. 

Ай Ти Зон компанийн мэргэжлийн инженерийн баг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, тухайн байгууллагад хамгийн сайн тохирсон сүлжээний шийдэл гаргаж суурилуулалт, тохиргоо зэрэг бүрэн үйлчилгээ хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн шийдлийг шинээр бус одоогийн ашиглаж буй сүлжээний дэд бүтцэд дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгч, хамтран ажилласаар байна. 

LAN/WAN СҮЛЖЭЭ

Байгууллагын үйл ажиллагаа явуулдаг обьектын дотор болоод гадна талд голлох компьютер, тоног төхөөрөмж бүрийг хооронд нь холбодог дотоод болон гадаад сүлжээг LAN/WAN гэж ойлгож болно. Сүлжээний мэргэжилтнүүд тухайн байгууллагын үйл ажиллагаантай нь уялдуулан LAN/WAN сүлжээний шийдлий гаргадаг билээ. 

LAN сүлжээний шийдэл

Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг байгууллагын хоёр ба түүнээс дээш тооны компьютерүүд, сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг. Компьютерүүдийг дотоод сүлжээнд холбосноор дараах боломжууд үүсдэг:

WAN сүлжээний шийдэл

WAN сүлжээ нь хэрэглэгчид болон LAN сүлжээнүүдийг нэгтгэсэн цогцолбор сүлжээ юм. Бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын мэдээллийг хүлээн авч ашигладаг.

Сүлжээний шийлдийг мэргэжлийн түвшинд хүргэгч Ай Ти Зон компани

Ай Ти Зон компанийн Сүлжээний инженерийн баг нь гадаад болон дотоод сүлжээнд дэлхийд тэргүүлэгч технологийн компануудын шинэлэг төхөөрөмжийг өөрсдийн мэргэжлийн ур чадвар шингэсэн онцгой шийдлийн хамт санал болгож байна.

Дэлхийд тэргүүлэгч сүлжээний шийдлүүд

cisco logo Ай Ти Зон компани Сүлжээний зах зээлд тэргүүлэгч Cisco компанитай 2000 оноос эхлэн албан ёсны хамтрагч, дистрибьютерээр ажиллаж байна. Хамтран ажилладаг салбар:
  • Тоног төхөөрөмжийн борлуулалт (Router, Switch, Firewall, Access Points гэх мэт...)
  • Сүлжээний зөвлөх үйлчилгээ (Сүлжээний загварчлал, дизайн гаргах, ашиглалт үйлчилгээ болон сүлжээний тохиргоо хийх)
Riverbed Гартнерийн гаргасан 2017 оны судалгаагаар Вэб аппликэйшн хамгаалалтын салбарт өрсөлдөгчдөө ардаа орхин тэргүүлсэн үзүүлэлттэй. Түүнчлэн дэлхийн Фортинэ шилдэг 50 компанийн 49 – д нь орсон бөгөөд мэдээллийн аюулгүй байдал, үүлэн технологийн үйлчилгээнүүдийг хүргэдэг. Аппликэйшн хамгаалалт, үүлэн технологи болон мобайл сүлжээний нийлүүлэгч гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Riverbed Riverbed компани нь програм хангамж дээр суурилсан WAN сүлжээний шийдлийг санал болгодог. Энэхүү шийдэл нь уламжлалт WAN сүлжээг эрчимтэйгээр халж, үүлэнд суурилсан өндөр багтаамжтай, суурилуулалт болон хөгжүүлэлт нь нэн хялбар байдаг. Програм хангамжинд суурилсан WAN ашигласнаар дараах давуу талууд үүсдэг.
  • MPLS зардлыг бууруулна.
  • Салбар оффисуудыг сүлжээг хялбарчилна.
  • Аппликэйшн гүйцэтгэлийг сайжруулна.
Riverbed 1996 онд байгуулагдсан энэхүү компани нь утасгүй болон утастай сүлжээ, дата төвийн төхөөрөмж, интернет үйлчилгээний ханган нийлүүлэгчийн үйл ажиллагааг эрхэлдэг. Ай Ти Зон компани дата төвийн болон cloud орчинд тохирох тоног төхөөрөмжийн (Router, Switch, Firewall) Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр хамтран ажиллаж байна.

Data Core Networking

Дата Төвийн сүлжээний шийдэл

Орчин үеийн дата төвийн хандлага нь виртуалчлал, Software Defined Network (SDN) буюу Програм хангамжид суурилсан сүлжээрүү чиглэсээр байна. Дата төвийн шийдлийн хувьд сүлжээний дэд бүтэц, тасралтгүй найдвартай ажиллагаа, өндөр багтаамж болон аюулгүй байдал нь хамгийн чухал юм. Дээрх шаардлагыг хангасан Дата Төвийн шийдлийг нийлүүлдэг бөгөөд салбартаа тэргүүлэгч болох Cisco компанийн бүтээгдэхүүнийг тэргүүн туршлага болгон Монголд албан ёсны үйл ажиллагаа явуулдаг.

ДАТА ТӨВИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮР АШИГ

Технологийн хурдтай өсөлт, дэвшлийн үед төлөвлөгдөөгүй нөөц шаардлагатай болох, түүнчлэн ирээдүйд ашиглана хэмээн маш их хэмжээний нөөцийг хадгалан өндөр хүчин чадлаар системийг ажиллуулах нь ашиглалтын зардлыг нэмэгдүүлж байдаг. Мэдээлэл технологийн мэргэжилтэнгүүдэд энэхүү ашиглалтын зардлыг бууруулах шинэ арга замыг илэрхийлэх шаардлага гарсан бөгөөд үүнийг шийдэх шийдэл нь шинэ үеийн дата төвийн шаардлагыг хангасан виртуалчлал юм. Виртуалчлал нь ашиглалтын зардлыг бууруулж, дата төвийн үр ашгийг нэмэгдүүлэн, нөөцийн ашиглалтыг сайжруулна.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Сүлжээ дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

  • +(976) 7731-2424
  • crm@itzone.mn