×
Шийдэл

Сүлжээний хамгаалалт

DBF, NGF, IPS/IDS, ATP

Ай Ти Зон компанийн CCNA,CCIE бүхий тусгай инженерүүд болон бусад мэргэжилтнүүд сүлжээний хамгаалалтыг дэд бүтцийн болон програм хангамжийн түвшинд нэгдсэн архитектураар шийдэл гарган ажилладаг. Дэлхийн шилдэг вендоруудын технологийг энэхүү гайхалтай шийдлүүдтэй хамтат нь хүргэж, илүү үнэ цэнэд суурилсан зөвлөгөө, үйлчилгээг бид мэргэжлийн түвшинд хүргэж байна.

Сүлжээний  түвшин бүрд тохирсон бодлого, дүрэм бүхий хяналтыг суурилуулснаар албан ёсны хэрэглэгч сүлжээнд нэвтэрснээр ямар нэг аюулд өртөх магадлалыг багасгадаг байна. Тийм ч учраас сүлжээний хамгаалалтаа бататгах нь хорт халдлага, нууцаар дамжих чадвартай аюулуудыг блоклодог. Түүнчлэн дараа үеийн галт ханын технологийг сүлжээний аюулгүй байдалдаа ашиглах нь хорт халдлагыг таних, блоклох, мөрдөх, халдлага үүсэх нөхцөлийг өөрөө сурах, өгөгдлийг хамгаалах ахисан түвшинд шийдэл болдог байна. 

Next Generation Firewall

Шинэ үеийн галт хана буюу Next Generation Firewall хорт үйл ажиллагаанаас хамгаалах, орж ирсэн мөрийг нь мөшгих, урьдчилан сэргийлэх хүртэлх (Protect, Detect, Prevent) 3 үе шатуудтай байна.   Түүнчлэн хардвер болон програм хангамжийг нэгтгэсэн байдлаар ажиллуулж, порт болон протоколын түвшинд хамгаалалтыг бий болгодог гуравдугаар үеийн технологи юм. 

Өндөр түдшний хамгаалалт
Энгийн firewall буюу natural firewall нь 1-4 layer хүртэл хамгаалж чаддаг бол NGFW нь 7layer хүртэл бүрэн хамгаалдгаараа давуу талтай.
Урьдчилан сэргийлэлт
Өмнөх үеийн галт ханууд ихэвчлэн шууд ирсэн халдлагаас хамгаалдаг (Protect) бол Шинэ үеийн галт хана нь аюул орж ирсэн замыг мөшгих мөн урьдчилан сэргийлэх хүртэл арга хэмжээ авдаг.
Next Generation Firewall буюу дараа үеийн галт ханын талаарх зөвлөгөө, мэдээллийг Ай Ти Зон компанийн экспертүүд олгож байна. Энэхүү үйлчилгээг CCNA болоод CCIE тусгай сертификат бүхий экспертүүд зөвлөгөө өгөхөөс гадна хэрэглэгч бүрийг сургалтад хамруулах боломжтой.

Database Firewall

Database firewall буюу Өгөгдлийн сангийн хамгаалалт нь нэгэн төрлийн вэб аппикэйшн хамгаалалт юм. Түүний үүрэг нь өгөгдлийг хянан чухал хэрэгцээтэй өгөгдлийг халдлагаас сэргийлэхэд оршино. Өгөгдлийн сангийн хамгаалалт нь PCI, SOX гэх зэргийн дүрмэнд зориулан нийцтэй байдлын тайлан гаргаж чадна. Ерөнхийдөө энэхүү шийдэл нь аюулгүй байдлыг хангасан төхөөрөмж эсвэл тусгай програм хангамж байдаг ба өгөгдлийн сангийн сервертэй нэг эгнээнд(яг өгөгдлийн сангийн серверийн өмнө) байрлуулдаг. Харин байгууллага өөрийн хэрэгцээнээс хамааран олон төрлийн өгөгдлийн сангийн сервер хамгаалах шаардлагатай үед сүлжээний гаралттай нь зэрэгцүүлэн байршуулах гэх мэт архитектуруудыг гаргах боломжтой байдаг.

DATABASE FIREWALL Яагаад танд хэрэгтэй вэ? 
Дижитал орчин бизнесийн гол хөдөлгөгч болсон өнөө үед сүлжээний, өгөгдлийн аюулгүй байдал гэдэг нь байгууллагын аюулгүй байдлыг бүхэлд нь илэрхийлдэг болсон.  Өгөгдлийн сангийн галт хана (Database Firewall) нь танай байгууллагыг:
  • Өгөгдлийн хулгайн гэмт хэрэг
  • Зах зээл дээрх нэр хүндийн баталгаа
  • Өрсөлдөгч нартаа нарийн мэдээлэл алдах эрсдэлээс хамгаалж байдаг.
Эдгээр эрсдэл нь мөнгөн дүнгийн асуудал биш хэрэглэгчийн итгэлцэл, ирээдүйн тогтвортой үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг.

IPS/IDS

Халдлагыг илрүүлэх гэдэг нь таны сүлжээнд тохиолдож буй үйл явдлыг хянах, болзошгүй осол, зөрчил, эсвэл таны аюулгүй байдлын бодлогод учрах аюулын шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийх үйл явц юм. Халдлагааас сэргийлэх нь халдлага илрүүлэх үйл явцыг гүйцэтгэх ба илрүүлсэн ослыг зогсоох үйл явц юм. Аюулгүй байдлын эдгээр арга хэмжээ нь халдлага илрүүлэх систем (IDS) болон халдлагаас урьдчилан сэргийлэх систем (IPS) зэрэг боломжтой бөгөөд боломжит эрсдэлийг илрүүлэх, зогсоох сүлжээний хэсэг болж байдаг. Ай Ти Зон компанийн аюулгүй байдлын инженер мэргэжилтнүүд IPS/IDS шийдлийг дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн технологиор дамжуулан шийдэл болоод суурилуулалтыг мэргэжлийн түвшинд бүтээж байна.

IPS/ IDS Яагаад заавал байх шаардлагатай вэ?
Аюулгүй байдал гэдэг нь аль ч сүлжээ, эцсийн хэрэглэгчийн төхөөрөмжтэй хамааралтай байдаг. IPS/ IDS-ийг ашиглаж байгаа тохиолдолд бусад аюулгүй байдлын шийдлүүдтэйгээ хоршин ажиллаж, шууд хандаж чадахгүй үлдсэн хэсгүүдийг халдлагаас хамгаална.

Ахисан түвшиний хамгаалалт (ATP)

Ахисан түвшиний хамгаалалт (ATP) нь илүү нарийвчилсан халдлага эсвэл хакерын зорилтот гэмт хэрэгт суурилсан эмзэг мэдээллийн халдлагаас сэргийлэхэд оршино. Энэхүү шийдэл нь имэйл хамгаалалт, сүлжээнд холбогдсон төхөөрөмж, Малвейр халдлагаас хамгаалах систэм түвшин хүртэл нэгдсэн байдлаар хамгаалах шийдэл аж.

ATP хамгаалалт яагаад танд шаардлагатай вэ?
Сүүлийн үед маш олон төрлийн шинэ халдлагууд гарсаар байгаа бөгөөд нэвтрэх суваг нь сүлжээнд холбогдсон төхөөрөмж, имэйл гэх мэт бүхий л эцсийн цэгүүдийг хэрсэн байна. Хэрвээ эдгээрийг аль нэг нь таны байгууллагаруу амжилттайгаар нэвтэрч чадах юм бол компанийн үйл ажиллагааг удаашруулж, чухал мэдээлэл алдагдана гэх зэрэг маш олон хохирол гарах боломжтой юм. Эдгээрээс сэргийлэх шийдэл бол ATP буюу ахисан түвшний шийдэл юм.
ATP хамгаалалтын шууд сэргийлэх эрсдэлүүд:
  • Zero-day
  • Virus
  • SQL-injection
  • Pishing
  • Malicious hyperlinks in e-mail
  • Ransomeware
  • DDos

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Сүлжээний аюулгүй байдлын мэргэжлийн шийдлийг Ай Ти Зон компани таньд хүргэнэ

  • +(976) 7731-2424
  • crm@itzone.mn