×
МЭРГЭЖЛИЙН МТ ҮЙЛЧИЛГЭЭ

Network Assessment

Сүлжээний үнэлгээ

Сүлжээний үнэлгээ гэж юу вэ?

Сүлжээний үнэлгээ гэдэг нь тухайн байгууллагын сүлжээний дэд бүтэц, удирдлага, аюулгүй байдал, процесс, сүлжээний ерөнхий ачаалал болон үзүүлэлтийг нарийвчлан шалгаж үнэлэн зөвлөмж тайлан боловсруулах ажиллагаа юм. Үүний үр дүнд тухайн байгууллагын сүлжээний орчин, нөхцөл байдлын бүрэн дүр зургийг гарган авч засаж сайжруулах боломж юу байна гэдгийг тодорхойлох бололцоотой болдог. Үнэлгээ хийлгэснээр цаашлаад мэдээлэл тайланд суурилсан стратегийн бизнес шийдвэрүүдийг гаргахад тусалдаг.

Яагаад сүлжээний үнэлгээ чухал вэ?

Тухайн байгууллагын мэдээллийн технологийн системүүд нь өргөжин томорч сүлжээний орчинд хаана юу болж байгааг шууд тодорхой мэдэх бололцоогүй болсон үед сүлжээний үнэлгээ хийлгэх хэрэгцээ шаардлага гарч ирдэг. Та хэдийгээр өөрийн байгууллагын сүлжээнд асуудлууд үүсээд байгааг, шалтгаан нь юу байж болох талаар ерөнхий төсөөлөлтэй байж болох хэдий ч үүнийг сүлжээний бүх бүрдэл хэсгүүдэд нэг бүрчлэн нарийвчлан үзлэг шинжилгээг хийхгүйгээр яв цав шалгаж тодорхойлж чадахгүй юм. Цаашлаад одоо байгаа сүлжээний дэд бүтэц, орчин нөхцөл, ачаалал, гүйцэтгэлийн үзүүлэлтийн талаар нарийвчилсан үнэлгээ хийлгэхгүйгээр зохих арга хэмжээ авч оновчтой хөрөнгө оруулалт хийн шинэчлэн сайжруулах боломжгүй билээ. Харин сүлжээний үнэлгээг цаг тухайд нь мэргэжлийн байгууллагаар хийлгэж зөвлөгөө авснаар бизнесийн оновчтой шийдвэр гаргах, байгууллагын сүлжээндээ зориулж хөрөнгө оруулалтаа төлөвлөхөд туслах болно.

Сүлжээний үнэлгээний ач холбогдол

Сүлжээний үнэлгээг хийлгэснээр сүлжээний орчинд үүссэн аливаа асуудлыг цаг алдалгүй олж тогтоон зохих арга хэмжээ, шийдлийг хайж олоход туслах болно. Үнэлгээг хийлгэснээр илрүүлж болох олон асуудал байдаг ч ерөнхийд нь аваад үзвэл үндсэн гурван гол зүйл дээр төвлөрдөг:
Гүйцэд ашиглаагүй эсвэл хэтрүүлэн ашигласан нөөцүүдийг тогтоох

Байгууллагын хэмжээнд зарим хэсэгт бусдаас илүү их сүлжээний урсгалыг ашиглах шаардлага үүсэж болно, мөн хэрэглээ багатай зарим хэсэгт нь сүлжээний урсгал гүйцэд ашиглагдахгүй байх тохиолдол гарч болно. Сүлжээний үнэлгээг хийлгэснээр бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлж нөөцийг зохих ёсоор оновчтой хуваарилах боломжтой болно.

Сүлжээний ачаалал, тасалдлын шалтгааныг илрүүлэх

Видео бичлэг дамжуулах, их хэмжээний сүлжээний урсгал шаардагдах програм хангамжийг ажиллуулах эсвэл том хэмжээтэй файлууд татах гэх мэт нь тухайн байгууллагын сүлжээний ачааллыг нэмэгдүүлж хурдыг удаашруулах шалтгаан байх боломжтой. Сүлжээний үнэлгээ хийлгэснээр сүлжээний ачаалал, тасалдлын шалтгааныг илрүүлж асуудлыг шийдэх арга хэмжээ авах бололцоо бүрдэнэ.

Сүлжээний хамгаалалтын сул талыг илрүүлэх

Сүлжээний нууцлал хамгаалалтын сул талаас хамаарч аливаа гадны халдлагад өртөж байгууллагын мэдээлэл алдагдах, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд сүлжээний аюулгүй байдалд эрсдэлийн шинжилгээ хийж эмзэг талуудыг илрүүлдэг.

Сүлжээний үнэлгээ хийх үе шатууд

1

Бэлтгэл үе шат.

Сүлжээний үнэлгээг хийхээс өмнө бэлтгэл ажлыг цаг хугацаа хэмнэх зорилгоор зохих ёсоор хийх нь чухал байдаг. Бэлтгэл үе шатанд захиалагч байгууллагын хүлээлт, шаардлагыг тодорхойлон, үнэлгээ хийх ажлын цар хүрээг нарийвчлан тогтоож, төлөвлөгөө гаргадаг. Сүлжээний үнэлгээ хийхдээ тусгай зориулалтын програм хангамж, автомат шалгах хэрэгслүүдийг ашигладаг тул захиалагчийн сүлжээний орчныг урьдчилан бэлдэж тухайн сүлжээнд байгаа төхөөрөмжүүд дээр шаардлагатай тохиргоог хийдэг.

2

Үнэлгээний үе шат.

Сүлжээний үнэлгээг хийхдээ ажлын цар хүрээнээс хамаарч хэд хэдэн төрлийн тусгай зориулалтын хэрэгсэл ашигладаг. Сүлжээний үнэлгээгээр тухайн байгууллагын сүлжээнд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа, ашиглалт, сүлжээний ерөнхий урсгал, ачаалал болон гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, системийн эмзэг сул талууд, гадны халдлагын бүртгэл, статистик, сүлжээний бүтэц, топологийн шинжилгээг нарийвчлан гаргана. Үнэлгээний ажлын үр дүнд суурилан зохих сүлжээний архитектур шийдлийг гарган нэгдсэн зөвлөмж тайланг боловсруулж захиалагч байгууллагад танилцуулдаг.

Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч Ай Ти Зон компанийн мэргэшсэн, туршлагатай инженер, экспертүүд байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр аудит, эмзэг байдлын үнэлгээ, нэвтрэлтийн туршилт, сүлжээний үнэлгээ, системийн шинжилгээ хийн, гүйцэтгэлийн тайлан боловсруулж, шийдлийн архитектур гарган зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мэргэжилтэнтэй холбогдох
eSecForte

Ай Ти Зон ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн eSec Forte Technologies компанитай түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж байна. Бидний түнш eSec Forte Technologies компани нь CMMi Level 3, ISO 9001:2008, ISO 27001-2013 сертификаттай мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ, системийн шинжилгээ гүйцэтгэдэг.