Видео менежментийн систем

Байгууллагын биет аюулгүй байдлыг хангах хамгийн чухал системийн нэг нь хяналтын камерын систем билээ. Гэхдээ камерын тоо, системийн төрөл нэмэгдэх тусам аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа улам төвөгтэй болчихдог. Эдгээр асуудлыг нэг дороос илүү ухаалгаар, хялбархан шийдэх видео менежментийн шийдлийг танилцуулъя. Энэ бол Milestone XProtect® буюу байгууллагад ашиглагдаж буй хяналтын камерын брэнд, загвар, системээс үл хамааран хяналтын камер дахь дүрс бичлэгүүдийг нэг дор төвлөрүүлэх, хадгалах, архивлах, удирдах боломжийг олгох программ хангамжийн шийдэл юм.

Тус шийдэл нь хяналтын камераас гадна, хүн тоологч, хуруу уншигч, автомат хаалга зэрэг нэвтрэх хяналтын төхөөрөмж, мэдрэгчидтэй интеграцчлагдах боломжтой байдаг нь байгууллагад биет аюулгүй байдлаа нэг цонхноос, цогцоор удирдах боломжийг олгодог. Ахисан түвшний видео аналитикийн шийдлээр дэлхийд тэргүүлэгч Milestone компани нь тус шийдлээ +20 жил тасралтгүй хөгжүүлж, +8500 төрлийн төхөөрөмжтэй нийцэн ажиллах боломжтой болгосноороо тун онцлог.

Жилдээ 3 удаагийн автомат шинэчлэлт хийгддэг Milestone XProject программыг дэлхийн дахинаа энгийн кофе шоп, цэцгийн дэлгүүрээс авхуулаад банк, үүрэн холбооны үйлчилгээний төвүүд, олон улсын нисэх онгоцны буудал, дээд зэрэглэлийн зочид буудал, цогцолбор гээд +500,000 хэрэглэгч байнгын ашиглаж байна.

Milestone XProtect® Давуу тал

24/7 Найдвартай ажиллагаа

24/7 тогтмол, найдвартай ажиллаж танд гайхалтай үнэ цэнийг өгнө. Өндөр хүчин чадалтай Microsoft Windows® 64 битэд ажилладаг бөгөөд хаанаас ч, хэзээ ч хянах боломжийн олгодог. Стандарт аюулгүй байдлын тохиргоог автоматжуулах боломжтой буюу аюулгүй байдлын дүрэм, журам тохируулдаг.

Өөрсдөдөө тохируулан ашиглах боломж

XProject нь 8,500 гаруй хяналтын камер болон нэвтрэх хяналтын төхөөрөмжүүдийг дэмжин ажилладаг төдийгүй хэрэглэгч өөрийн үйл ажиллагааны онцлог, ашиглаж буй технологитой нийцүүлэн хүссэнээрээ тохируулах бүрэн боломжтой.

Хэрэглэхэд хялбар

Өндөр түвшний систем, ашиглахад хэцүү байхдаа хэмээн та бодож магадгүй. XProject нь хэрэглэхэд маш энгийн, хялбар. Системийн хувьд төвлөрсөн буюу нэг газраас видео дараалал, дохиолол, үйл явдал, үйл явц зэргийг хайх, харах боломжтой. Системийн интерфейсийн хувьд хэрэглэгчид хамгийн ойлгомжтой, хялбар байдлаар бүтээгдсэн.

Бүрэн аюулгүй

Систем болон өгөгдлийг дотоод болон гадаад аюулаас хамгаалсан хамгаалалтын механизмуудтай. Систем хэрэглэгчийн онцлогоос хамааран эрхийн тохиргоог төрөл бүрээр олгох боломжтой. Зөвхөн баталгаажсан хэрэглэгчид видео үзэх, хандах эрхийг олгож болохын зэрэгцээ end-to-end хамгаалалтын технологитой. Веб ба гар утасны хэрэглэгчийн өндөр түвшний шифрлэлт (HTTPS), камерын сүлжээ ба үйлчлүүлэгчийн сүлжээг тусгаарладаг.

Өргөтгөх боломж

Бизнесийн үйл ажиллагааны өргөжилт, хөгжилтэйгөө нийцүүлэн XProtect ч мөн хүссэнээрээ өргөтгөх ашиглах боломжтой. Нэг төхөөрөмж, нэг лиценз, нэг зардал буюу та нэг төхөөрөмжийн лиценз зардлыг төлснөөр тухайн төхөөрөмжийнхөө тоог нэмэн ажиллуулах бүрэн боломжтой. Мөн XProtect нь олон тооны бичлэгийн серверүүдийг дэмжин ажилладаг.

XProtect бүтээгдэхүүн

XProtect® Essential+
  • 8 хүртэлх камер, төхөөрөмж холбох
  • 1 серверт суурилна
  • Видео удирдлагын системийн бүх боломжуудтай
XProtect® Express+
  • 48 хүртэлх камер, төхөөрөмж холбох
  • 1 серверт суурилна
  • Видео удирдлагын системийн бүх боломжуудтай
  • Дохиоллын удирдлагатай
XProtect® Professional
  • Хэдэн ч камер, төхөөрөмж холбох
  • Олон серверт суурилах боломжтой
  • Видео удирдлагын системийн бүх боломжуудтай
  • Дохиоллын болон газрын зургийн удирдлагатай
  • Төвлөрсөн удирдлагын системтэй
XProtect® Expert
  • Хэдэн ч камер, төхөөрөмж холбох
  • Олон серверт суурилах боломжтой
  • Видео удирдлагын системийн бүх боломжуудтай
  • Дохиоллын болон газрын зургийн удирдлагатай
  • Төвлөрсөн удирдлагын системтэй
  • Smart wall дэмждэг
XProtect® Corporate
  • Хэдэн ч камер, төхөөрөмж холбох
  • Олон серверт суурилах боломжтой
  • Видео удирдлагын системийн бүх боломжуудтай
  • Дохиоллын болон газрын зургийн удирдлагатай
  • Төвлөрсөн удирдлагын системтэй
  • Smart wall дэмждэг
  • Failover удирдлага

Мэдээлэл авах

"Milestone XProtect шийдлийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.