Identity and access management (IAM) технологи нь байгууллагын сүлжээ болон системд зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчид болон төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд оноогдсон эрх, үүргийн дагуу үйлдэл хийхийг зөвшөөрөх байдлаар байгууллагын чухал датаг хамгаалдаг ба хувийн нууц мэдээлэл алдагдах, цахим халдлагад өртөх, нөлөөлөх боломжийг хязгаарлаж, үйл ажиллагааны олон процессыг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Нийт гардаг цахим халдлагуудын 50-аас илүү хувь нь систем болон сүлжээнд хандах бусдын эрхийг хакер хулгайлж ашигласнаар үйлдэгддэг тул сүлжээ болон системд нэвтрэх эрх бүхий хүмүүсийн үйл ажиллагааг нарын хянаж, давхар шалгаснаар аюулгүй байдлын эрсдэлийг буруулдаг байна.
Дижитал шилжилтийн нөлөөгөөр байгууллагын ажилтнууд зайнаас дурын төхөөрөмжөөс байгууллагын дотоод системд хандах болсон. Энэ нь маш олон давуу талуудыг олгож байгаа ч тухайн нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлын хувьд аюулгүй байдлаа хангах нь нэн чухал болоод байна. Network Access Control буюу NAC нь байгууллагын сүлжээнд нэвтэрч байгаа хэрэглэгчдийн эрхийн тохиргоог (Хэн, Хэзээ, яаж, юугаар?) зохицуулахад зориулсан ахисан түвшний шийдэл юм.
Энэ нь хэрэглэгчийг давхар таних боломжийг олгох шийдэл юм. Хэрвээ хэрэглэгч ямар нэг байдлаар өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг алдсан тохиолдолд энэхүү шийдлийн тусламжтайгаар өөрийн аюулгүй байдлыг хангах боломжтой юм. Ингэснээр тухайн хэрэглэгчээс өөр хүн нэвтрэх оролдлого хийхэд систем дахин баталгаажуулалтыг (нууц үг, код) сонгосон төхөөрөмж эсвэл утасны дугаар луу илгээх бөгөөд таныг баталгаажуулаагүй тохиолдолд нэвтрүүлэхгүй байх юм.
Байгууллагын хэмжээний цахим халдлагын 60%-аас илүүг админы нууцлал алдагдсанаас болдог гэжээ. Тэгвэл энэхүү Privileged account management шийдлийн тусламжтайгаар байгууллагууд админ болон бусад байгууллагын сүлжээнд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчдийг хянах, хэн хаашаа нэвтэрч юу хийх болох зэргийг нарийн тохируулах боломжтой шийдэл юм.
Та "Identity and Access management" шийдлүүдтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах бол бидэнд хүсэлтээ ирүүлээрэй. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
(976) 7731-7731 crm@itzone.mn