Таны амьдралыг илүү хялбар болгоно...
Демо турших

Системийн тухай

Цахим хэрэглээ рүү хурдацтай шилжиж байгаа өнөөгийн нийгэмд СӨХ болон оршин суугчдын хооронд үүсэж буй асуудлууд болон тэдгээрийн хоорондын харилцааг уламжлалт арга барилаар явуулах нь улам төвөгтэй болгож байна. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэн СӨХ болон оршин суугчдыг холбосон Homebook платформ бий болсон юм. Энэхүү платформыг бий болгосноор нэг талаас СӨХ-ийн үйл ажиллагааг хөнгөвчлөн, оршин суугчдад илүү нээлттэй, ил тодоор хүргэж, ажлаа тайлагнах боломжтой болж байгаа ба оршин суугчдынхаа санал хүсэлтийг нэг сувгаар хүлээн авч, шийдвэрлэх, түүн дээрээ дүн шинжилгээ хийх, мэдээ, мэдээллээ цаг хугацаа алдахгүйгээр хүргэх боломж бүрдэнэ.

Homebook хэрхэн ажилладаг вэ?

СӨХ болон контор

СӨХ болон конторын хувьд энэхүү платформ нь үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээ мэдээлэл тараах, төлбөрийн нэхэмжлэхээ илгээх, төлбөр хүлээн авах, оршин суугчдаас санал хүсэлт, дуудлага хүлээн авах, бүхий л санал хүсэлт, дуудлагыг бүртгэлжүүлэх боломжийг нээж өгч байгаа юм. Нэг үгээр энэхүү платформ нь СӨХ-ийн хувьд CRM буюу харилцагч буюу оршин суугчтай харилцах албан ёсны суваг нь болж байгаа юм.

Оршин суугч

Homebook-ийн тусламжтайгаар оршин суугчид СӨХ-тэй холбоотой процессыг маш хялбараар хийх боломжтой болох ба СӨХ-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг олж авч байна. Үүнээс гадна, оршин суугч өөрийн хөршүүдийг илүү сайн мэдэх, тэдэнтэй харилцаа холбоог сайжруулах, мөн илүү халуун дотно уур амьсгал бүхий хөршийн сүлжээ бий болно.

Аж ахуйн нэгж

Homebook-д бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй хотхон болон зэргэлдээх хотхоны оршин суугчдад зориулсан маркетингийг хийх боломжийг олж авч байна. Ингэснээр аж ахуйн нэгж илүү олонд хүнд хүрэх боломжтой болно.

Оршин суугч та Homebook-ийг сонгосноор

Онлайн төлбөр төлөлт, нэхэмжлэх

Төлбөрийн задаргаагаа нэхэмжлэхээсээ харж, төлбөрөө Qpay үйлчилгээг ашиглан онлайнаар хялбар төлөх боломжтой. Мөн Qpay ээрээ дамжуулан НӨАТ-ийн баримтаа цахимаар авч чадна.

Хаанаас ч Хэрэглээгээ хянах

Хэрэглээгээ сар бүрээр болон жилээр график, мөнгөн дүнгээр харах боломжтой. Ингэснээр та дараа сардаа төлөх төлбөрөө урьдчилан барагцаалж санхүүгээ төлөвлөх боломжийг хялбарчилж өгнө.

Засвар үйлчилгээний дуудлага өгөх

Та конторын бүх төрлийн үйлчилгээг системээрээ дамжуулан дуудлага өгч, яаралтай үед СӨХ болон Контортой шууд холбоо барих боломжтой.

Санал хүсэлт илгээх хүлээн авах

Та өөрийн санал хүсэлтийг нийт оршин суугчид болон СӨХ-д мэдэгдэх боломжтой. Мөн бусад оршин суугчдын бичсэн санал хүсэлтэд сэтгэгдэл бичиж санал солилцох, like, dislike дарах боломжтой.

СӨХ үйлчилгээндээ Homebook-ийг сонгосноор

Төлбөр бодолт, нэхэмжлэх үүсгэх , хянах

Нийт оршин суугчдын төлбөрийг нэг товч даран бүх айл дээр бодох боломжтой. Мөн нэг айлд зориулан төлбөр бодолт хийж нэхэмжлэх үүсгэх боломжтой. Үүсэн нэхэмжлэхүүдийг төлбөр төлөгдсөн болон төлөгдөөгүйгээр хянах хяналтын хэсэгтэй

СӨХ-ийн мэдээ мэдээлэл үйлчилгээ

СӨХ-ийн мэдээ мэдээллийг нийт айлд болон тухайн нэг айлд гэх мэтээр мэдээ мэдээллийг Оршин суугчдын системийн самбарт харуулах боломжтой. Мөн системээрээ дамжуулан бүх айл болон нэг бүрчлэн сонгож мэдэгдэл илгээх боломжтой.

Авто зогсоолын бүртгэл удирдлага Агуулах бүртгэл удирдлага

Авто зогсоол, агуулахын бүртгэл удирдлагыг хөтлөн явуулах боломжтой.

Оршин суугчдын санал хүсэлт, нээлттэй байдал

Оршин суугчдын санал хүсэлтийг нийт оршин суугчдын мэдээ мэдээллийн самбар дээрээс болон тухайн оршин суугчаас ирсэн сэтгэгдлийг харж, хариу илгээх зэрэг үйлдлийг системээрээ бүрэн хийх боломжтой.

Контор үйлчилгээндээ Homebook-ийг сонгосноор

Төлбөр бодолт, нэхэмжлэх үүсгэх , хянах

Нийт оршин суугчдын төлбөрийг нэг товч даран бүх айл дээр бодох боломжтой. Мөн нэг айлд зориулан төлбөр бодолт хийж нэхэмжлэх үүсгэх боломжтой. Үүсэн нэхэмжлэхүүдийг төлбөр төлөгдсөн болон төлөгдөөгүйгээр хянах хяналтын хэсэгтэй

Засвар үйлчилгээ бүртгэх, хөтлөх

Оршин суугчдаас ирсэн засвар үйлчилгээний дуудлага хүлээн авч, үйлчилгээ үзүүлэн төлбөр бодолтод задаргаа байдлаар оруулах боломжтой.

Тоолуурын заалт бүртгэх

Хэрэглээний халуун, хүйтэн усны тоолуурын заалтуудыг олон янзаар бүртгэх боломжоор хангаж өгсөн.

Cистемийн демо турших

Өөрийн мэдээлэлийг үнэн зөв оруулна уу. Таны бүртгүүлсэн И-Мэйл хаягаар бүтээгдэхүүний демо эрхийн мэдээлэл илгээгдэх болно.