FortiMail: Secure Email Gateway

Цахим шуудангийн аюулгүй байдлын шийдэл
МЭДЭЭЛЭЛ АВАХ

Цахим шуудан гэдэг бол байгууллагын орчны хамгийн чухал мэдээлэл солилцох хэрэгсэл юм. Орчин үед байгууллагын цахим шуудан нь аюулгүй байдлын хамгийн эмзэг цэг болсон. Verizon компанийн Data Breach Investigations 2019 тайланд тусгагдсанаар malware халдлагын 94% нь зөвхөн цахим шуудангаар үйлдэгдсэн байна. Тэгвэл Дэлхийн аюулгүй байдлын салбарын шилдэг компани болох Fortinet-н Fortimail шийдэл нь танай байгууллагын цахим шуудангийн аюулгүй байдлыг бүх түвшинд хангах болно.

Цахим шуудангийн аюулгүй байдал яагаад хэрэгтэй вэ?

Өдөр тутамд бидний албан болон хувийн цахим шуудангийн хаягт олон төрлийн цахим шуудан ирдэг. Гэвч бид тэдгээр цахим шууданг хуурамч эсвэл жинхэнэ эсэхийг шалгахад хүндрэлтэй байдаг. Монголын банкны холбооны мэдээллийн аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан судалгаанд 2 сая 400 мянган мэйл дээр дүгнэлт хийхэд нийт цахим шуудангийн 53.3 хувь нь буюу хоёр и-мэйл тутмын нэг нь халдлага байдлаар банкны сайт руу орж ирсэн хэмээн тусгажээ. Харин дэлхийн хэмжээнд phishing төрлийн халдлага маш олон хэлбэрээр ирдэг болсон. И-мэйлээр дамжуулан танай байгууллагын мэдээллийг олж авах, дата баазад нэвтрэх, халдах гэх мэт олон аюул, эрсдэлүүдийг дагуулдаг. Тийм учраас танай байгууллагад зайлшгүй байх ёстой хамгаалалтын шийдлийн нэг бол "Цахим шуудан"-н хамгаалалт юм.

Fortimail шийдлийн давуу талууд

Өндөр түвшний Anti-Spam, Anti-Phishing технологи

Цахим шуудангийн халдлагын гол төрөл болох SPAM болон хуурамч и-мэйлийг илрүүлэх, халдлагаас хамгаалах технологитой.

Итгэмжлэгдсэн хамгаалалтын шийдэл

Ransomware халдлага, хортой код, өгөгдлийн хулгай, залилан зэргээс аюулаас бүрэн хамгаалдаг хэмээн итгэмжлэгдсэн.

Өгөгдөл хамгаалалт

Олон улсын өгөгдөл хамгаалах дүрэм, журам болон байгууллагын журам, зохицуулалттай уялдан ажиллах боломж бүхий ӨГӨГДӨЛ ХАМГААЛАЛТЫН технологитой.

Байгууллагын и-мэйл орчны хяналт, удирдлага

Байгууллагын и-мэйл орчны хяналт, аюулгүй байдлыг бүрэн хянах, удирдах, зохицуулах боломжтой.

Бага зардлаар өндөр гүйцэтгэл

Маш бага зардлаар и-мэйл орчны аюулгүй байдал, найдвартай ажиллагааг ханган ажилладаг.

Fortinet Fortimail : Secure Email Gateway боломжууд

Fortiguard AntiSpam Service

Байгууллагын тань и-мэйл орчны аюулгүй байдал, тэр дундаа SPAM буюу хэрэгцээгүй хуурамч и-мэйлээс бүрэн сэргийлэг боломжийг олгоно. Fortiguard Labs нь өдөр бүр минутад 21000 орчим SPAM и-мэйл блок хийдэг бөгөөд 46 сая шинэ болон шинэчлэгдсэн SPAM-н дүрмийг хүлээн авдаг

  1. Өндөр түвшний SPAM и-мэйлийн эсрэг хамгаалалт
  2. Периметр аюулгүй байдал буюу тодорхой орчны аюулгүй байдлыг бүрэн хангах бөгөөд SPAM и-мэйлийг таньснаар дахин ирэх боломжгүй болгоно.
  3. Өндөр хурдны ажиллагаа болон цаг алдалгүй шинэчлэгддэг/Update/.
  4. И-мэйлтэй холбоотой үйл ажиллагааны болон удирдлагын зардлуудыг бууруулна
  5. Байгууллагын дүрэм журамтай нийцэн ажилладаг.
FortiGuard Antivirus Security Service

Malware халдлагаас хамгийн сайн хамгаална. FortiGuard Labs-н тусламжтай олон улсад гарч байгаа шинэ вирус, spyware болон бусад халдлагуудаас бүрэн хамгаална. Тус Lab нь өдөр бүр минут тутам 95,000 орчим malware халдлагуудыг эсэргүүцдэг.

  1. Олон тооны хяналтын цэгүүдийн тусламжтай өндөр үр дүнтэй халдлагын эсрэг хамгаалалт болон өгөгдөл алдах, гэмтэх эрсдэлийг бууруулна.
  2. Зардал, өртөг хамгийн бага түвшинд байна.
  3. Байнгын шинэчлэгддэг сангийн тусламжтай шинэ болон хуучин бүх халдлагуудаас хамгаалах, сэргийлэх боломжийг олгоно.
FortiSandbox Cloud

FortiSandBox Cloud нь клаудад суурилсан аюулгүй байдлын удирдлага хийх боломжтой шийдэл юм.

  1. FortiSandBox нь олон улсын аюулгүй байдлын лаборатори болох NSS labs, ICSA labs-р итгэмжлэгдсэн халдлагаас хамгаалах технологи юм.
  2. Ашиглах болон удирдах, хянахад маш хялбар
  3. Клауд орчинд суурилсан тул та хаанаас ч аюулгүй байдлаа цогц, хялбар хянах боломжтой.
  4. Fortinet компанийн бусад функцтэй холбогдон ажилладаг.

Олон улсын аюулгүй байдлын шинжилгээний байгууллагуудын стандартыг хангаж итгэмжлэгдсэн