Жижиг дунд байгууллагыг

Дижитал аялалд хөтлөх шийдлүүд

Өөрчлөлтөд үргэлж бэлэн, Байнгын бэлтгэлтэй

Зөвлөхтэй холбогдох
Нийгмийн амьдралын хэв маяг, зах зээлийн хэрэгцээ, шаардлага хурдацтай хувирч, өөрчлөгдсөөр байна. Аливаа өөрчлөлтөд бэлэн байж, богино хугацаанд зохицон хөгждөг байх нь байгууллагын өрсөлдөх чадварын суурь болжээ. Энэ удаа бид жижиг, дунд бизнесийн байгууллагууддаа зориулан цаг үеийн өрнөлийг даган “Өөрчлөлтөд үргэлж бэлэн, байнгын бэлтгэлтэй байх" чадварыг нэмэгдүүлэгч технологийн шийдлүүдээ нэгтгэн танилцуулж байна.

Computers

Ажилтны бүтээмж
"BOOST"-лэгч зэмсгүүд

ЗАЙНААС эсвэл ОФФИС дээрээ ажиллах уу? Таны ажилтан хаанаас ч ажилласан бай хамгийн гол нь хурдтай, бүтээмжтэй, найдвартай ажилладаг техник, хэрэгслээр бүрэн тоноглогдсон байх нь хамгаас чухал. Ажлын байрны онцлог, чиг үүрэгт нийцүүлэн ажилтан бүртээ тохирох төхөөрөмж, хэрэгсэл, хамгаалалтыг сонгоорой.

dell latitude
Dell Latitude
Хаана ч хамтдаа

Хөнгөн, авсаархан, +10 цаг батарейгаа барьдаг, бие жижиг ч, бэлчээр том нөүтбүүкүүд. Гадуур уулзалт хийдэг борлуулалт, маркетинг, бизнес хариуцсан менежерүүдэд илүү тохиромжтой. 2in1 буюу Tablet болчихдог загвар ч бий.

Бүтээгдэхүүн үзэх
dell precision
Dell All-in-One
Энгийн бүхэн агуу

Илүү дутуу зүйлгүй, зай бага эзэлж, оффисын орчинд чимэг нэмдэг all-in-one загварууд. Захиргаа, мэдээлэл, хэрэглэгчтэй нүүр тулж үйлчилдэг ажилтнуудад илүү тохиромжтой.

Бүтээгдэхүүн үзэх
dell precision
Dell Precision
"Гацалт" гэдгийг март

Өндөр хүч чадал, үл гацах гүйцэтгэл Dell Precision загварууд. Их хэмжээний дүрс, өгөгдөл, тооцоолол дээр ажилладаг дата шинжээч, архитектурч, инженер, дизайнер, компьютер графикч нарт илүү тохиромжтой.

Бүтээгдэхүүн үзэх

dell
Dell Monitor Таны нүдийг хайрлана

Удаан хугацаанд сууж ажиллахад нүдэнд ачаалал өгдөггүй, өндөр нягтаршил, өнгөний ялгарал бүхий дэлгэцүүд. 2 буюу түүнээс дээш дэлгэц дээр зэрэг ажиллах нь ажилтны бүтээмжийг 20-30% нэмэгдүүлдэг болохыг NYTimes сэтгүүлийн нэгэн судалгаанд дурдсан байдаг.

Загварууд сонирхох
Sophos EPP Таныг хамгаална

Энгийн антивирус ашиглаад л байна уу! Ransomware, Fishing зэрэг улам бүр хөнөөл нь нэмэгдэх болсон хорт халдлагад шинэ үеийн антивирусын хамгаалалттай байх нь маш чухал. AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан ахисан түвшний Sophos EPP-ийг туршаад үзээрэй.

Дэлгэрэнгүй

Servers

Байгууллагын нөөцийн
чадавхыг "BOOST"-лэгч технологиуд

Сервер нь байгууллагад ашиглагдаж буй программ, систем, аппликейшнийг бүрэн хүчин чадлаар нь тасалдалгүй, өндөр гүйцэтгэлтэй ажиллуулахад хамгаас чухал. Таны өнөөдрийн хэрэглээ ямар ч байж болно. Хэрэглээндээ нийцүүлэн серверээ сонгоорой. Dell PowerEdge сервер нь хүссэнээрээ өргөтгөх, өөрчлөх боломжтой байдгаараа бусдаас онцлог. Байгууллагын тань ирээдүйн өсөлт, хөгжилд нийцэн өөрчлөгдөхөд тэд үргэлж бэлэн.

Power Edge - Өөрчлөлтөд бэлэн

Rack Servers

Орчин үеийн дата төвийн суурь болох PowerEdge Rack сервер нь өргөн хэрэглээний программ, аппликейшн хоорондын дээд зэргийн гүйцэтгэлийг хүргэнэ.

Tower Servers

Мэдээллийн технологийн үйл ажиллагааг хялбарчлах PowerEdge Tower сервер нь жижиг, том болон remote (зайнаас ажилладаг) оффист тохирох ба уян хатан, найдвартай ажиллагааг хүргэнэ.

Modular Infrastructure

Орчин үеийн серверийн архитектур болох PowerEdge Modular нь танд хялбар өргөтгөх боломж бүхий тооцоолол, сүлжээ, сторэйжийн модулийг ашиглан байгууллагынхаа дэд бүтцийг тусгайлан сонгож, хялбар суурилуулж удирдах боломжийг олгоно.

Cloud Technology

Хаанаас ч
хамтдаа, хамтран ажиллана,
үнэ цэнэ бүтээнэ

office 365
Microsoft 365

Microsoft Office, Outlook, OneDrive, SharePoint, Planner, Teams зэрэг хүчирхэг программуудын клауд нэгдэл. Танд болон танай хамт олонд хаанаас ч, хэзээ ч харилцаа холбоо, хамтын ажиллагааг хурдтай өрнүүлэх дижитал орчныг бүрдүүлнэ.

Эхлээд үнэгүй туршъя
Алсаас хэвлэ, хувил

Тиймээ. Хаанаас ч, аль ч оффис, салбар дээрээ байхаасаа үл хамааран Та алсаас хэвлэнэ, хувилна гээд боддоо. Тэгээд зогсохгүй хувилагч машиныхаа хор, бул, цаас хэзээ дуусах уу, хаанаас очиж авах уу, түгжирч явж авах уу гээд "жижиг" хэдий ч цаг их авдаг ажлаа бүр мартах боломжтой. Зүгээр л хэвлэсэн, хувилсан цаасныхаа тоогоор төлбөрөө төлөхөд л болно.

Энэ бол Canon Uniflow үйлчилгээ.

Мэдээлэл авъя
Uniflow Online
it outsourcing
МТ Аутсоурсинг үйлчилгээ

Технологийн эрин зуунд IT ажилтангүй гээд зовниж байна уу. Бүү санаа зөв. Байгууллагын тань компьютер, технологийн дэд бүтцийг хайрлан, хамгаалж, тогтмол шалгаж, зохих үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн инженерийн баг байдаг шүү. Та технологийн төхөөрөмжийнхөө эрүүл мэндийг мэргэшсэн багт даатгаад, өөрийн үндсэн бизнесийнхээ хөгжүүлэлтэд үргэлжлүүлэн төвлөрөөрэй.

Сонирхоод үзье
Дээрх шийдлүүдээс гадна клауд ERP, клауд камер, дата аналитик гээд жижиг, дунд бизнесийнхэнд зориулсан дижитал шилжилтэд ашиглагддаг олон шийдлүүд бий. Хүссэн үедээ бидэнтэй холбогдоорой. Ай Ти Зон болон манай хамааралтай компаниудын мэргэжлийн хамт олон Таны дижитал аяллын итгэлт түнш болон ажиллахдаа үргэлж баяртай байх болно.

Мэдээлэл авах

Жижиг дунд байгууллагын Дижитал аяллыг дэмжих технологийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.