Тээврийн хэрэгслийн хяналтын систем

Тээврийн хэрэгслийн хяналтын систем гэдэг нь нэрээсээ харахад хамгийн энгийнээр тээврийн хэрэгслийн байршлыг хянах зорилготой. Бусад хэрэглээ гэвэл хууль зүйн шаардлага хангах, засвар үйлчилгээг зохион байгуулах, тээврийн хэрэгслийг илүү үр дүнтэй ашиглах, цуглуулсан мэдээлэл дээр үндэслэж тайлан боловсруулах, цаг тухайн бодит байршлыг хянах, үйл ажиллагааны хугацаа болон зогсолтын хугацааг хянах, түлшний мэдээллийг хянах боломжтой. Compassmate системийг дотооддоо бүрэн эзэмшиж хөгжүүлдэг учраас хэрэглэгчийн онцгой шаардлагад нийцүүлэн нэмж хөгжүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Compassmate бусдаас хэрхэн ялгарч байгаа вэ?

Ай Ти Зон ХХК нь тээврийн хэрэгслийн хяналтын систем “Compassmate” ийг 2011 оноос эхлэн хөгжүүлж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр үйлчилж байна

Төхөөрөмжийн санд бүртгэлтэй үйлдвэрлэгчийн ямар ч GPS төхөөрөмжийг холбож ажиллуулах боломжтойгоос гадна санд бүртгэгдээгүй төхөөрөмжийн хувьд нэмэлт тохиргоо хийн богино хугацаанд холбох боломжтой

Хэрэглэгчийн шаардлага, нөхцөл байдалд тулгуурлаж уян хатан үйлчилгээ үзүүлэх боломжтой

Тээврийн хэрэгслийн хяналтын системийг ашиглах 5 шалтгаан

1

Үргүй зардал багасгах

Хяналтын системийн тусламжтайгаар хурд хэтрэлт, жолоочийн техникийн хэрэгслийн зөв зохистой хэрэглээ болон тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол, бүрэн бүтэн байдлыг хянаж санхүүгийн үргүй зардлыг бууруулах давуу талыг бий болгоно

2

Аюулгүй байдал

Тээврийн хэрэгслийн хурдыг хянаснаар тээврийн хэрэгсэл, жолооч болон зорчигч, бараа бүтээгдэхүүн зэргийн аюулгүй байдлыг хангана. Жолоочийн аюулгүй байдлыг сайжруулж цаг алдалгүй хянан, асуудал гарсан тохиолдолд SOS товчлуурын тусламжтайгаар хэрэглэгчтэй холбогдон дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой

3

Байршил цаг тухайд хянах

Нэгдсэн хяналтын системээр тухайн байгууллага эсвэл хувь хүн өөрт хамаарах тээврийн хэрэгслүүдийн тухайн цагийн бодит байршлыг хянах

4

Ажлын бүтээмжийг дээшлүүлэх

Жолоочийн үүрэг хариуцлагын дагуух ажлын гүйцэтгэлийг хянаснаар байгууллагын тээврийн хэрэгслийн зөв зохистой хэрэглээг дээшлүүлнэ

5

Тайлан гаргаж дүн шинжилгээ хийх

Мэдээллийн сангаас цугларсан мэдээллүүдийг ашиглан төрөл бүрийн тайланг гаргаснаар ажил гүйцэтгэлийг үнэлэх, санхүүгийн зардалд дүн шинжилгээ хийх зэрэг олон боломжуудыг олгоно

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

  • +(976) 7731-2424
  • crm@itzone.mn