Хурдацтай хөгжиж буй хөдөлгөөнт ертөнцөд өөрийн цаг болон зардлаа хэмнэж, нүүр нүүрээ харан видео хурал хийгээрэй.
Та бидний санал болгож буй онлайн хурал, уулзалтын шийдлийг ашиглан хүссэн газраасаа дуу, дүрсний доголдолгүй, бизнесийн түвшний хурал хийгээрэй.
Онлайн хурлаар дамжуулан зайнаас нүүр нүүрээ харан хуралдсанаар хоорондын итгэлцлээ бэхжүүлэн, шийдвэр гаргалтаа хурдасгах боломжтой.
Байгаа газраасаа ажлаа хийж, хаанаас ч, хэзээ ч дэлхийн эргэн тойронд байгаа ажлын хамтрагчтайгаа холбогдох боломжтой.
Ухаалаг утас, таблет, нөүтбүүк зэргийг ашиглан хэзээ ч, хаанаас ч видео хурал хийх боломжтой.
Хувьсан өөрчлөгдөж буй ажиллах шинэ хэв маягт тохирсон Cisco онлайн хурал, уулзалтын шийдэл нь танд дуу, дүрсний гацалтгүй, бизнесийн түвшний онлайн хурал хийх боломжийг олгож байна. Cisco хурлын шийдэл нь мэдээлэл дамжуулах, видео хурал хийхэд хамгийн бага зурвасын өргөн (bandwidth) зарцуулдгаараа давуу талтай. Та өөрийн хэрэгцээндээ тохируулан доорх шийдлүүдийг дангаар нь эсвэл хослуулж ашиглах бүрэн боломжтой.
Монитор болгон ашиглах боломжтой, дуу, дүрсний өндөр нягтаршилтай, IP утсыг ч орлох бүгдийг нэгтгэсэн (all-in-one) онлайн хурлын шийдэл. Cisco WebEx Room үйлдлийн системээр дамжуулан хуруу мэдрэгч дэлгэцийг самбар болгон ашиглаж, контент хуваалцах боломжтой.
WebEx платформтой бүрэн интеграцчлагдсан, ухаалаг видео холбоо харилцааны систем бүхий хурлын өрөөний шийдэл. Та хурлын өрөө эсвэл цугларах орон зай шинээр зохион байгуулах гэж байгаа бол өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн авах боломжтой.
Cisco хурлын сервер нь орчин үеийн ажиллах орчны шаардлагад нийцүүлэн видео, аудио болон веб холбоог төхөөрөмжид суурилсан хэлбэрээр нэгтгэсэн шийдэл. Хоёр болон түүнээс олон газраас холбогдож хуралдах боломжийг олгодог бөгөөд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлыг танд санал болгоно.