×
Шийдэл

Аппликэйшн хамгаалалт

WAF, SIEM, Email Gateway, DDos

Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд, цогц шийдлийн хамт хүргэхийг зорьдог. Энэ ч утгаараа салбар даяар бий болж буй тренд, шилдэг аппликэйшн хамгаалалтын технологийн вендоруудтай хамтран ажиллаж үйлчлүүлэгчдийнхээ аюулгүйн баталгаа болдог билээ.

Web Application Firewall

Web application firewall (WAF) буюу вэб аппликэйшний хамгаалалт нь таны вэб сайтын серверийг гаднын хортой байж болзошгүй зүйлсээс хамгаалдаг бөгөөд эдгээр халдлагыг урьдчилан илрүүлэн зогсоодог. Вэб аппликэйшн хамгаалалт нь таны бизнесийн үндэс болсон өгөгдлийг хамгаалах гол хэрэгсэл.  

Яагаад WAF ашиглах хэрэгтэй вэ? 

Хэрэглээний зардал бууралт  (Total cost of ownership)

Энэхүү шийдэл нь тоног төхөөрөмж, програм хангамж, үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардал шаарддаггүй, орон зай, цахилгааны зардал хэмнэнэ

Вэб сайтын нэгдсэн хамгаалалт

Вэб серверт хүрэхээсээ өмнө DDoS болон бусад төрлийн хортой халдлагыг зогсооно. Вэб програмыг эмзэг, алдаатай кодыг ашиглахаас хамгаална.

Зурвасын илүү өгөөжтэй ашиглалт (Bandwidth Cost Efficiency)

Энэхүү шийдэл нь аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж, зурвасын өргөнийг хортой халдлагын урсгалаар бус, цэвэр урсгалаар хэрэглэх нөхцөлийг хангадаг.

Одоо цагийн үзүүлэлт (Real Time Report)

Одоо цаг дээрх шууд гардаг тайлан болоод нэвтрэх эрхийн бүртгэлүүдийг нарийн харах нь вэб аппликэйшн дотор болж буй зүйлсийг бодитоор үнэлэхэд тусална. 

Автомат патч (Automated Temporary patch)

Улирлын болоод хэсэг хугацааны давтамжтай хийгддэг цэвэрлэгээний (scanning) үед хэвийн ажиллагааг автоматаар хангадаг.

Security information and event management (SIEM)

Security information and event management (SIEM) нь зорилтод халдлагыг урьдчилан илрүүлэхийн тулд одоо цаг (Real time) өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгөгдлийн цоорхойг тодорхойлох , өгөгдөл цуглуулах, хадгалах, нягтлан шалгах, хохирлын үр дүн болон зохицуулалтын лог тайлан гаргах зориулалттай хамгаалалтын нэгдсэн цонх юм. Өнөө цагт SIEM нь Үүлэн болоод суурин эсвэл хосолсон байдлаар ажилладаг гэх мэт янз бүрийн хэрэглээнд тохирсон архитектуртай байдаг болсон. Байгууллага өөрийн хэмжээ, үйл ажиллагааны төрлөөсөө хамаарч дээрх төрлийн шийдлүүдийг сонгож, мэргэжлийн инженерүүдийн тусламжтай суурилуулах боломжтой болжээ.

Комплианс

Банк санхүү гэх мэт тусгай шаардлагат салбарт HIPAA, PCI, DSS нийцлүүдийг хангаж, бүх нэвтрэх эрхүүдийг нэг дороос харах, шаардлагад нийцсэн үзүүлэлтийг SIEM хянаж ажилладаг.

360 хяналт

Ихэнх аюулгүй байдлын хэрэгслүүд нь зөвхөн тухайн хэсэгтээ анхаарал хандуулдаг бол SIEM нь байгууллагын бүхий л хязгаар дахь мэдээлэл алдагдал, халдлага зэргийг хянаж, автоматаар зогсоож, орж ирсэн зам мөрийг нь автоматаар мөрддөг.

Нэг цонх

Байгууллагын хүрээнд хийгдэж буй бүхий л үйл ажиллагааг нэг цонхоор хянах, шууд одоо цагаар тайлагнах, цаг хэмнэх, гар ажиллагааг бууруулах зорилготой тохиолдолд.

иМэйл хамгаалалт- Дансний мэдээллээс байгууллагын нууц хүртэл бүгдийг хамгаал

Байгууллагын харилцаа холбооны түгээмэл хэрэгсэл нь имэйл байдаг. Тэр ч утгаараа хамгийн их халдлагад өртдөг буюу мэргэжилтнүүдийн хэлдгээр “хорхой гүйдэг” эмзэг цэг нь болдог. Учир нь spam буюу сурталчилгааны зорилготой масс имэйлд уг халдлага ихээр ирдэг байна. Энэхүү спам имэйлийг нээхгүй байхад л эрсдэлээс хамгаалагдах хэдий ч, “танилын нэр”-ийн өмнөөс “анхаарал татсан” гарчигтайгаар ирдэг болсон нь халдлагад өртөгдөх эрсдэлийг улам нэмэгдэг аж. Халдлагад өртсөнөөр хэрэглэгч хувийн мэдээллээ алдах, түүнээс үүдэн их хэмжээний санхүүгийн алдагдалд орох, сэтгэл зүйн дайралтад өртөх зэрэг эрсдэлүүдтэй учрах болно. Үүнээс хамгаалахын тулд хамгийн түрүүнд яригдах сэдэв бол имэйлийн аюулгүй байдал юм.

cisco email security
mail gateway

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

  • +(976) 7731-2424
  • crm@itzone.mn
  • www.itzone.mn