ЭВЕНТ

WEBINAR: Oracle Database Appliance-ийг ашиглан МТ зардлаа хэмнэх нь

2020-11-03 | Online

Өгөгдлийн сангийн удирдлагын системүүд нь нарийн төвөгтэй ажлын урсгалыг хянаж удирдахад улам бүр хялбар болж байгаа ч, тэдгээрийг суурилуулах, тохируулахад хүндрэлтэй бөгөөд өндөр зардалтай байх нь бий. 
Хэрэв системийн буруу тохируулга эсвэл хүний болзошгүй алдаанаас болж асуудал гарвал энэ нь зөвхөн хариуцсан ажилтнаа бус байгууллагын өгөгдлийн сангийн системийг эрсдэлд оруулдаг. 

Тэгвэл бид танд өгөгдлийн сангийн СУУРИЛУУЛАЛТ, ХЯНАЛТ УДИРДЛАГА, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ-г хялбарчилж, байгууллагын тань цаг, мөнгийг хэмнэх ORACLE DATA APPLIANCE инженерчилсэн системийг Oracle компанийн  экспертүүдтэй хамтран танилцуулах гэж байна.

Хэзээ: 2020 оны 11-р сарын 03-ны Мягмар гарагт 15:00-16:00 цагт

Хөтөлбөр:
15:00-15:10  Нээлт
15:10-15:40  Oracle Database Appliance-ийг ашиглан МТ зардлаа бууруулсан туршлагаас
15:40-16:00  ODA бүтээгдэхүүний товч танилцуулга (X8-2S, X8-2M, X8-2 HA)
16:00-16:20  Кэйс: Амжилттай хэрэгжүүлсэн туршлагаас, Өрсөлдөх чадварын талаарх дүн шинжилгээ
16:20-16:30  Q&A 

Илтгэгч:
Б. Билэгт - Oracle компанийн Шийдлийн ахлах инженер
Andro Zhghenti - Oracle технологийн архитект, MUK International

Вебинарт хэн оролцож болох вэ?
- Мэдээллийн технологи хариуцсан захирал, CIO, CTO, CISO
- Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
- IT менежер
- IT инженер
- IT дэд бүтцийн менежер
- Удирдах түвшний ажилтан болон бизнес эрхлэгч
- CEO, CxO
- Алба / хэлтсийн дарга
- Бизнес хөгжлийн менежер болон бусад сонирхсон хүмүүс оролцох боломжтой.


Oracle Data Appliance нь Танд:
- 5 жилийн Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI): 498% (ROI-г 10 сарын дотор нөхдөг - IDC судалгаанаас)
- 5 жилийн хугацааны үйл ажиллагааны зардлыг 54%-аар бууруулах
- Шинэ өгөгдлийн сангийн суурилуулалтыг 67%-аар хурдасгах гэх мэт маш олон давуу талыг олгоно.

 

 

Бүртгэл (2020-11-04 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.