ЭВЕНТ

WEBINAR: How to build a SOC with Limited Resources

2020-05-14 | Online

Байгууллагын кибер аюулгүй байдлыг хянах цонх нь SOC буюу Аюулгүй байдлын үйл ажиллагааны төв байдаг. Энэхүү төв нь байгууллагад гарч болзошгүй кибер аюулыг тогтмол хянах, илрүүлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах, түүн дээрээ дүн шинжилгээ хийж ахин тэр аюул гарахгүй байхад анхаарч байх үүрэгтэй. 

SOC-ийг зохион байгуулахад зардал, нөөц их шаарддаг тул үүнийг байгууллагууд тусад нь зохион байгуулалгүй, үүргийг нь МТ багтаа хариуцуулах тохиолдол ч байдаг. Гэхдээ МТ багийнхан өөрсдийн гол үүрэгт ажлаа гэсээр аюулыг тогтмол хянаж, арга хэмжээ авах боломжгүй байх нь бий. Энэ нь эргээд байгууллагыг эрсдэлд оруулж болзошгүй байдаг.

Бид энэ удаагийн вебинараараа дамжуулан SOC-ийг хэрхэн хязгаарлагдмал нөөц ашиглан, үр ашигтайгаар зохион байгуулах талаар шат дараатай, бодит туршлагад суурилсан зөвлөмж мэдээллийг хүргэх болно. 

Вебинарыг LogRhythm компанийн Байгууллага хариуцсан зөвлөх Leonardo Hutarabat удирдан явуулах болно.

Та вебинарт оролцсоноор:

  • Хэрхэн үр ашигтай SOC-ийг зохион байгуулах,
  • Одоогийн SOC багийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах талаар хүссэн мэдээлэл, зөвлөмжийг авах боломжтой.

Вебинар 2020.05.14-ний Пүрэв гарагт 14:00 - 15:00 цагт болно.
Нийт 60 минут үргэлжилнэ.

 

 

Бүртгэл (2020-05-14 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.